Батганы сорвийг түргэн хугацаанд арилгах үр дүнтэй аргууд

Өдгөө охид, залуусын шүдний өвчин болж өөртөө итгэл итгэл, гоо үзэсгэлэнг нь үгүй хийж байгаа зүйл бол батга болон батганы сорви билээ. Үүнийг арилгах нь тухайн хүнээс багагүй цаг зав, хөрөнгө мөнгийг шаарддаг. Харин бид өнөөдөр та бүхэндээ батганы сорвийг богино хугацаанд арилгах, үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та ч бас эдгээр аргыг туршиж, батганы сорвиноосоо салаарай. 

Батганы сорвийг түргэн хугацаанд арилгах үр дүнтэй аргууд

1 Нимбэгний шүүс

Бүхий л төрлийн арьсанд онцгой нөлөө үзүүлэх нимбэгний шүүс нь батгыг хатааж, сорвигүй эдгээх ашиг тустай. Та нүүрээ угаасны дараа нимбэгний шүүсээ түрхэж, 15-25 минут байлгаарай.

  • Нүүрэн дэх нимбэгний шүүсээ бүлээн усаар угааж, арилгасны дараа чийгшүүлэх тос түрхэхээ мартуузай.
  • Та нимбэгний шүүснээс гадны "лайм" жимсний шүүсийг ч ашиглаж болно.
  • Мөн энэ нь арьсны pH балансыг тэнцвэржүүлдэг. Гэхдээ нимбэгний шүүс түрхэсний дараа наранд гарч болохгүй бөгөөд ингэснээр арьсыг гэмтээх аюултай байдаг. Иймд гадаа гарахаас өмнө нүүрээ угааж, нарны тос түрхээрэй.

Нимбэгний шүүс

2 Хүнсний сода

Хүнсний содыг устай зуурч, скраб болгон ашиглаж болно. 1 халбага хүнсний содыг, 2 халбага устай хольж зуураад нүүрэндээ иллэг хийнэ. 5-6 минут иллэг хийсний дараа бүлээн усаар угааж, цэвэрлээрэй. Ингэснээр арьсны үхмэл эд эсийг гуужуулж, бөглөрсөн нүхийг нээх бөгөөд батганы сорвийг арилгах тустай.

  • Та хүнсний соданы зуурмагаар нүүрэндээ иллэг хийснээр батганы сорвиос гадна сэвх, толбыг ч мөн давхар арилгаж болно.
  • Энэ нь нүүрэн дээрх бактерийг устгаж, батга гарахаас сэргийлэх бөгөөд арьсыг гэрэлтүүлж, зөөлрүүлэх үйлчилгээг үзүүлдэг. 

Хүнсний сода

3 Зөгийн бал

Зөгийн бал нь арьсыг цэвэрлэж, батгыг арилгаж, сорвийг бүдгэрүүлэх онцгой тустай билээ. Учир нь зөгийн баланд бактерийн эсрэг үйлчилгээтэй шинж чанарууд байдаг. Ялангуяа цэвэр байгалийн зөгийн бал нь үр дүнгээ богино хугацаанд үзүүлдэг. Та үүнийг нүүрэндээ түрхэж, 5 минутын дараа угааж арилгаарай.

  • Эмзэг арьстай хүмүүст зөгийн бал нь төгс тохирдог. Арьсыг хуурайшуулахын оронд чийгшүүлдэг аж.
  • Мөн та шанцайг зөгийн балтай хольж, маск бэлтгэж болох юм. 2 халбага зөгийн балыг, 1 халбага шанцайтай сайтар хольж өгнө. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа тус маскаа батгатай хэсэг дээрээ түрхэж 10-15 минут байлгаарай. Мэдээж цэвэр усаар угаах бөгөөд хэд хэдэн удаа тус маскыг ашигласнаар мэдэгдэхүйц үр дүн гарна.

Зөгийн бал

4 Зуун настын шүүс

Зуун настыг тариалахад маш хялбар тул нэгийг аваад гэртээ ургуулж, ашиглахад боломжтой. Янз бүрийн үрэвсэл шарханд онцгой нөлөө үзүүлдэг тул батганы үрэвслийг ч мөн бууруулж, сорвийг арилгадаг байна. Та зуун настаас бага зэргийг зүсч аван, шахаад шүүсээр нь нүүрэндээ иллэг хийгээрэй. Унтахаасаа өмнө түрхэж, угаах шаардлагагүй байна шүү.

Зуун настын шүүс

5 Мөс

Батганы сорви, улайлтыг арилгахад тустай аргуудын нэг бол мөсөөр арчих юм. Мөсөө алчуур эсвэл зөөлөн даавуунд боож, батгатай хэсэгтээ 1-2 минут дарж, байлгана. 

  • Энгийн ус хөлдөөж хэрэглэхийн оронд, ногоон цайг хөлдөөж, нүүрээ арчаарай. Энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул, батгыг илүү үр дүнтэй эмчлэх болно. 

Мөс

6 Зандан мод

Зандан мод байгалийн гаралтай арьс цэвэрлэгч юм. Энэ нь арьсыг өнгөлөг болгох төдийгүй батганы сорвийг арилгадаг ажээ. Танд нунтагласан зандан мод хэрэгтэй бөгөөд дараах байдлаар хэрэглээрэй.

  • 1 халбага нунтаг зандан модон дээр 1 халбага глецирин, 3 халбага сүү хийнэ.
  • Зуурмагаа арьсан дээрээ түрхэж, хэдэн минут байлгаад, усаар угаана.

Зандан мод

7 Алимны цуу

Алимны цуу нь сорви арилгах шидтэй бөгөөд бактерийг устгадаг. Иймд нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаад арьсаа амраана. Алимны цуу нь арьсыг тань хуурайшуулах тул хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч шөнийн тос түрхээрэй.

Алимны цуу

8 Кортизон тос

Кортизон тос нь арьсны үрэвслийг намдааж, эмчлэх үүрэгтэй. Та эмчээс зөвлөгөө авч яг ямар кортизон тос нь танд тохирох болохыг лавлаарай. 

  • Энэхүү тосыг зөвхөн асуудалтай арьстай хүн хэрэглэх ёстойг анхаараарай. 

Кортизон тос

9 Цайруулах тос

Цайруулах тос нь кожик хүчил, чихэр өвс, ялам ханд, витамин С зэргийг агуулдаг бөгөөд энэ нь батганы сорвийг арилгадаг байна. 

  • Гэхдээ та "hydroquinone" хэмээн химийн бодистой тосыг сонгохоос татгалзаарай. Энэ нь арьсыг түлж, гэмтээх аюултай. 

Цайруулах тос

10 Гликол эсвэл салицили хүчлийн эмчилгээ

Та гликол болон салицили хүчлийн агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж, арьсны асуудлаас салаарай. Ялангуяа скраб, тос, болон тосон түрхлэг зэрэг нь илүүтэй үйлчилгээ сайтай байдаг. Үүнийг хэрэглэснээр батганы сорви бүрэн гүйцэт арилах болно. 

  • Энэ нь арьсны гүн давхаргыг цэвэрлэж, сорвийг бага багаар бүдгэрүүлж, арилгадаг. 

Гликол эсвэл салицили хүчлийн эмчилгээ

11 Ретинойд гоо сайхны бүтээгдэхүүн

Ретинойд буюу давирхайтай гоо сайхны бүтээгдэхүүн нь нүүрний арьсыг сэргээж, үрчлээсийг бүдэсгэх бөгөөд батганы сорвийг арилгах болно.  

  • Та тус төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сайтар судалж, чанарыг нь шалгах хэрэгтэй.
  • Ретинойдтой бүтээгдэхүүн нь нарны хэт ягаан туяанд эмзэг байдаг тул, зөвхөн орой унтахдаа хэрэглэж байгаарай. 

Ретинойд гоо сайхны бүтээгдэхүүн

12 Лазер эмчилгээ хийлгэх

Хэрэв таны батганы сорви хэдэн сарын турш арилахгүй байвал, эмчид хандаж, лазер эмчилгээ хийлгэж болох юм. Энэ нь сорвыг лазерийн туяагаар арилгадаг аж. 

  • Шууд шийдвэр гаргалгүй сайтар бодож үзээд, эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. 

Лазер эмчилгээ хийлгэх

13 Арьс битүүлэх эмчилгээ хийлгэх

Зарим тохиолдолд батганы сорви нь арьсанд нүх үлдээдэг. Харин үүнийг хэвийн болгохын тулд, арьс битүүлэх эмчилгээ хийлгэж болох юм. Ингэхдээ таны арьс руу дүүргэгч тариаг тарьдаг бөгөөд 4-6 сар тутамд давтан хийлгэх хэрэгтэй. 

Арьс битүүлэх эмчилгээ хийлгэх

14 Химийн эмчилгээ хийлгэх

Та батганы сорвио арилгаж чадахгүй аргаа барж байвал, химийн эмчилгээ хийлгэж үзээрэй. Энэ нь арьсыг гэрэлтсэн болгож, сорвийг ул мөргүй арилгадаг.

  • Энэ нь арьсыг түлж, сорвийг арилгадаг бөгөөд үхэжсэн арьсуудыг гуужуулж, эмчилдэг байна.  

Химийн эмчилгээ хийлгэх

15 Нарны тос түрхэх

Нарны хорт ягаан туяанаас арьсаа хамгаалж, нарны тос түрхэж байх хэрэгтэй. Эс бөгөөс таны арьс улам бүр гундаж, сорви тодрох аюултай байдаг. 

Нарны тос түрхэх

16 Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

Нүүрний арьсандаа тохирох зөв бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Арьсны онцлогтоо таарахгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс болж, батга гарч, сорви тодрох нь бий. Тиймээс өөрийн арьсны төрлөө тодорхойлж, тохирох бүтээгдэхүүнийг сонгоорой.

Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

17 Арьс арчилгаа

Нүүрнийхээ үхэжсэн арьсыг гуужуулж, сайтар цэвэрлэх нь батганы сорвийг бүдэсгэхэд тус болдог. Батга нь ихэвчлэн арьс бохирдсоноос болж, гардаг тул, орой болгон сайтар цэвэрлэснээр, батганаас сэргийлж чадна. 

  • Та нүүрээ хөөсрүүлж, тойрог чиглэлээр иллэг хийж, угаагаарай.
  • Долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулах хэрэгтэй. Хэрэв арьс тань хэт хуурайшиж байвал сардаа 2-3 удаа гуужуулахад хангалттай. 

Арьс арчилгаа

18 Бохир гараар арьсандаа бүү хүр

Бохир гараараа батгаа шахах, маажих зэрэг нь тун буруу үйлдэл болохыг анхааруулъя. Ингэснээр бохирдол нь таны нүүрний бусад хэсэгт тархан хаа саагүй батга үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс гадна батга эдгэсэн хэдий ч, шарх, сорви үлдээдэг байна. 

Бохир гараар арьсандаа бүү хүр

19 Их хэмжээний ус уух

Хүний нүүр нь бие эрхтний толь хэмээдэг. Биеийн дотоод эрхтэн өвчилсөн, шингэний дутагдалд орсон тохиолдолд батга гарах нь бий. Иймд та тогтмол их хэмжээний ус ууж хэвшээрэй. Энэ нь биеийг эрүүлжүүлж, батга гарахаас сэргийлэх төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулна. Та өдөрт 6-8 стакан ус уугаарай. Мөн витамин А, С, Е нь арьсыг эмчилж, батганы сорвийг арилгахад тусалдаг.

  • А витамин нь брокколи, бууцай, лууван гэх хүнсэнд их хэмжээгээр агуулагддаг бол, С болон Е витаминыг жүрж, улаан лооль, амтат төмс, авокадо жимс зэргээс авч болно.

Их хэмжээний ус уух

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()