Урагдсан трикогоо битгий хая! Яагаад гэвэл...

Бид хэрэглэж буй эд зүйлсээ хуучрах юм уу, эсвэл дахин ашиглах боломжгүй болох үед нь шууд хаядаг билээ. Гэвч хаялгүйгээр өөр олон зүйлд хэрэглэх боломжтой байдаг байна. Үүний нэг тод жишээ бол, урагдсан трико юм. Тиймдээ ч бид өнөөдөр сайтынхаа үнэнч хэрэглэгчдэдээ зориулан, урагдсан триког өөр зүйлсэд хэрхэн ашиглаж болохыг дуулгахаар бэлтгэсэн юм. Та энэхүү мэдээллийг уншсаныхаа дараа туршиж үзээрэй. 

Урагдсан трикогоо битгий хая! Яагаад гэвэл...

1 Цагаан эрвээхийнээс хамгаалах уут болгон ашиглах

Лаванда цэцгийн хатаасан навч /lavender/-нд элдэв шавж, цагаан эрвээхий цугларч, сүйтгэх аюултай байдаг. Иймд та хатаасан цэцгээ хамгаалахыг хүсч байвал, урагдсан трикогоороо сайтар ороож тавихад болох юм. Лаванда цэцгийн хатаасан навч нь анхилуун үнэрээ удаан хадгалдаг тул, айл гэрт сайхан үнэрийг түгээдэг билээ.

Цагаан эрвээхийнээс хамгаалах уут болгон ашиглах

2 Тавилга, эд хогшлыг өнгөлөхөд хэрэглэх

Урагдсан трико ашиглан, тавилга, эд хогшлыг яг л шинэ мэт өнгө оруулж болно. Үүний тулд та урагдсан тирког порлоны оронд хэрэглэж, бохирдсон зүйлсийг зүлгэхэд хангалттай.

Тавилга, эд хогшлыг өнгөлөхөд хэрэглэх

3 Тоос сорогчны хоолой болгон ашиглах

Таны тоос сорогчны хошуу эвдэрсэн нөхцөлд урагдсан трико ашиглан, гэрийнхээ тоосыг соруулж болох бөгөөд ингэснээр санамсаргүй соруулсан ээмэг, бусад жижиг зүйлсийг гаргаж авахад илүү хялбар болох юм.

Тоос сорогчны хоолой болгон ашиглах

4 Шүүрэнд ашиглах

Сүрлээр хийсэн урт шүүрийг урагдсан трикогоор боовол дэрс нь амархан хугарахгүй давуу талтай юм.

Шүүрэнд ашиглах

5 Хүнсний ногоо тарихдаа уяа болгон ашиглах

Тариаланчид урагдсан триког хүнсний ногоо тарихдаа уяа болгон ашигладаг бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй байдаг байна. Улаан лооль болон бусад төрлийн хүнсний ногоог хурдан хугацаанд ургахад сайнаар нөлөөлдөг аж.

Хүнсний ногоо тарихдаа уяа болгон ашиглах

6 Шавжнаас хамгаалах тор болгон ашиглах

Дулааны улиралд айл бүр шавжнаас хамгаалах торыг цонхондоо тор хийлгүүлдэг билээ. Гэвч эдэлгээнээс хамаарч, тэрхүү тор нь амархан урагддаг. Харин энэ үед урагдсан хэсгийг трикогоор битүүлж болдог байна.

Шавжнаас хамгаалах тор болгон ашиглах

7 Ургамал, ногоонд уут болгон ашиглах

Анхилуун үнэртэй цэцгийг нунтаглаж, триконд хийгээд унтлагын өрөө болон машин дотроо тавибал сайхан үнэрээ удаан хадгалах болно. 

Ургамал, ногоонд уут болгон ашиглах

8 Юм будахдаа ашиглах

Урагдсан трикогоо нарийнхан болгож, доорх зурганд үзүүлсэн шиг будагны савыг ороогоорой. Ингэснээр багсан дахь илүү будгийг шингээж, орчин тойрныг бохирдуулахгүй байх ач тустай юм. Мөн триконы оронд мөнгөний резинийг ч мөн ашиглах боломжтой.

Юм будахдаа ашиглах

9 Цэцгийн саванд ашиглах

Заримдаа бид цэцэг услахдаа санамсаргүй байдлаар, хэт их ус хийж, цэцгийн савнаас ус хальж асгардаг билээ. Үр дүнд нь цонхны тавцан ус болох нь бий. Тэгвэл энэ асуудлыг төвөггүйхэн шийдэж болно. Үүний тулд цэцгийн саваа урагдсан трикогоор доторлож өгөөрэй. 

Цэцгийн саванд ашиглах

Урагдсан триконы ач тус үнэхээр их байгаа биз? Энэхүү хэрэгтэй мэдээллийг та ойр дотны хүмүүстээ дуулгаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()