Сурталчилгаа (15)
Хаах

Аялал зугаалгыг тань амттай болгох 10 хоол

Халуу дүйгэсэн зуны улиралд хайртай дотны хүмүүстэйгээ салхинд гарах шиг сайхан зүйл гэж үгүй. Харин таны амралтанд амт, баяр хөөрийг нэмэх зүйл бол яахын аргагүй арааны шүлс асгаруулам хоол гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Иймд бид та бүхэндээ зориулан хамгийн амттай гриллдсэн стейкийг бэлтгэх аргуудыг, жорын хамт хүргэхээр бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээр, анд найз, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч, амттай хоол хийж идээрэй. 

Аялал зугаалгыг тань амттай болгох 10 хоол

1 Амтат хачиртай талх

Орц:

  • Үхрийн гол мах - 230 гр
  • Давс болон хар перец - амталгаагаар
  • Канолын тос - 4 хоолны халбага
  • Лайм жимсний шүүс - 2 хоолны халбага
  • Сармисны шүүс - 1 цайны халбага
  • Загасны соус - 1 цайны халбага
  • Элсэнчихэр - 1 чимх
  • Хавтгай бин - 2 ширхэг
  • Салатны навч
  • Ягаан сонгино - 2 зүсэм
  • Улаан лооль - 4 зүсэм
  • Авокадо - 1/2 

Хийх арга:

  • Хайруулын тавганд 2 халбага тосоо хийж, халаагаарай. Үхрийн гол махаа давс, перециэр амталж бэлтгэнэ. 
  • Махаа тосондоо шарах бөгөөд нэг талыг нь 4 минут шарж эргүүлээрэй.
  • Жижиг аяга сонгож, дотор нь лайм жимсний шүүс, сармисны шүүс, загасны соус, элсэн чихэр, давс, перец болон 2 халбага канолын тосоо хийж, хутгах хэрэгтэй. Бэлэн болсон соусаа цааш тавина. 
  • Шарсан махаа биндээ хавчуулж, дээр нь салатны навч, сонгино, улаан лолль, хэрсэн авокадог тавиарай. Үүнийгээ бэлтгэсэн соусандаа дүрж иднэ. 

Амтат хачиртай талх

2 Нурууны махан стейк

Орц:

  • Үхрийн нурууны мах - 650 гр
  • Бальзамын уксус (Balsamic vinegar) - 2/3 аяга
  • Хар перец - 1 хоолны халбага
  • Сармис - 2 хумс
  • Оливын тос - 1/4 аяга

Хийх арга:

  • Махаа нүдэж зөөлрүүлнэ. Дараа нь уутанд хийж, амтлагчуудаа нэмж хийгээрэй. Үүнийгээ 1 цаг хөргөгчинд байлгаж гаргаад, 24 цаг амраана.
  • Гриллээ урьдчилан халааж бэлтгэнэ. Махаа гаргаж, нэг талыг нь 6-8 минут шарж, эргүүлээрэй. 
  • Бэлэн болсон стейкээ хөндлөн хэрчиж, 4 тавагт хувааж тавиарай. 

Нурууны махан стейк

3 Гриллдэж шарсан стейк болон салат

Орц:

  • Сармис - 4 хумс
  • Улаан дарс - 1/2 аяга
  • Базилик - 12 см
  • Хатаасан рөүзмарин - 1 цайны халбага
  • Оливын тос - 4 хоолны халбага
  • Нурууны мах - 650 гр
  • Сонгино - 1 ширхэг
  • Амтат чинжүү - 4 ширхэг
  • Хатаасан орегано - 1/2 цайны халбага
  • Бальзамын уксус (Balsamic vinegar) - 1 хоолны халбага

Хийх арга:

  • 2 хумс сармисыг хэрчиж, улаан дарс, базилик, рөүзмарин, 2 халбага оливын тостой хольж, махаа амтлан, утаанд хийж тавиарай.
  • Нэг халбага тосоо халааж, хэрчсэн сонгиноо 10 минут хуурч, дээр нь амтат чинжүү, орегано болон 1 халбага тосоо нэмж, хийгээрэй. Ахин 5 минут хуурсны дараа 2 хумс сармисаа хэрчиж, хийгээд 1 минут байлгана. Дараа нь бальзамын уксусаа хийж, ахин 1 минут хуураарай. Салатаа гаргаж таваглана. 
  • Амталсан махаа гаргаж, дээр нь 1/4 халбага давс цацаж, хар перецээр амтлах хэрэгтэй. Үүнийгээ грилл дээр шарж, тал тус бүрийг 6 минут шарна. Ингээд л таны стейк бэлэн болох бөгөөд махаа бэлтгэсэн салаттайгаа идэх юм. 

Гриллдэж шарсан стейк болон салат

4 Өргөст хэмхтэй тако

Орц:

  • Давс - 1 цайны халбага
  • Хар перец - 1 цайны халбага
  • Нунтаг сармис - 1 цайны халбага
  • Нунтаг сонгино - 1 цайны халбага
  • Нунтаг чили - 1 хоолны халбага
  • Гол мах - 450 гр
  • Кокосын тос
  • Нимгэн хайрсан бин - 8 ширхэг
  • Лайм жимсний шүүс - 2 хоолны халбага
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Хайлдаг бяслаг - 2 аяга

Хийх арга:

  • Жижиг аяганд давс, перец, нунтаг сармис, нунтаг сонгино, нунтаг чилигээ хийж, хутгаарай. Үүгээрээ махаа амталж, хэсэг амраана.
  • Дараа нь гриллээ халааж, махаа шарах бөгөөд тал тус бүрийг нь 3-5 минут шарахад хангалттай.
  • Бэлэн болсон махаа нарийхан хэрчиж, лайм жимсний шүүсээр амтлаад, биндээ хавчуулаарай. Өргөст хэмхээ нимгэн хэрчиж, махтайгаа цуг, биндээ хийх бөгөөд үрсэн бяслагаа цацсанаар таны хоол бэлэн болно. 

Өргөст хэмхтэй тако

5 Өндөгтэй, гриллдсэн стейк

Орц:

  • "Worcestershire" соус - 2 хоолны халбага
  • Нунтаг халуун чинжүү - 1/2 цайны халбага
  • Нунтаг сонгино - 1/4 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага
  • Үхрийн гол мах - 650 гр
  • Канолын тос - 4 цайны халбага
  • Бууцай - 16 аяга
  • Өндөг - 4 ширхэг

Хийх арга:

  • "Worcestershire" соус, нунтаг хар перецээ нэгтгэж, аяганд хийж холиод, махаа амтлана.
  • Хайруулын тавгандаа 1 халбага тос хийж, амталсан махаа тал тус бүрийг нь 6 минут орчим шарж, гаргаарай. Мөн махаа зүсэхээс өмнө 10 минут амраах хэрэгтэй.
  • Томхон саванд 2 халбага тос хийж, халаагаад бууцайгаа 1 минут хуурч, 4 тавагт хувааж хийнэ.
  • Үлдсэн нэг халбага тосоо халааж, өндгөө шарна. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд махаа хэрчиж, шарсан өндөгтэйгээ идэж болох юм. 

Өндөгтэй, гриллдсэн стейк

6 Амталж шарсан нурууны махан стейк

Орц: 

  • Бор элсэн чихэр - 2 цайны халбага
  • Орегано - 2 цайны халбага
  • Нунтаг чили - 2 цайны халбага
  • Давс - 1.5 цайны халбага
  • Гоньд - 1.5 цайны халбага
  • Шанцай - 3/4 цайны халбага
  • Нурууны мах - 650 гр

Хийх арга:

  • Жижиг аяганд бор элсэн чихэр, орегано, нунтаг чили, давс, гоньд, шанцай зэргээ хийж, холино. Үүгээрээ махаа амталж, уутанд хийгээд, хөргөгчинд 2 цаг байлгасны дараа, 6 цаг амраана.
  • Урьдчилаад гриллээ халааж, тослоорой. Дараа нь махаа нэг талыг 3-4 минут шарж, эргүүлээд, нөгөө талыг нь шарна. Махаа гаргаад, тугалган цаасанд ороож, 10 минут байлгаарай. Дараа нь хэрчиж, идэх боломжтой. 

Амталж шарсан нурууны махан стейк

7 Брокколитой стейк

Орц:

  • Брокколи - 400 гр
  • Оливын тос - 2 хоолны халбага
  • Сармис - 2 хумс
  • Нунтаг халуун чинжүү - 1/4 цайны халбага
  • Вандуй - 400 гр
  • Нимбэгний шүүс - 1/2 цайны халбага
  • Хоол амтлагч (allspice) - 1/2 цайны халбага
  • Гол мах - 4 ширхэг (тус бүр нь 150 гр)
  • Хэрчсэн сонгино - 1/2 аяга
  • Конъяк - 1/2 аяга
  • Тахианы тунгалаг шөл - 1/2 аяга
  • Яншуй - 2 хоолны халбага

Хийх арга:

  • Тогоонд ус хийж буцалгаад дотор нь брокколиг хийж, 3-4 байлгаж, гаргаарай. Хайруулын тавганд нэг халбага оливын тосыг хийж, халаагаад хэрчсэн сармис, нунтаг халуун чинжүүг хуурах бөгөөд дээр нь шүүж авсан брокколиг нэмж, хутгаарай. Ойролцоогоор 2-3 минут байлгасны дараа давс болон хар перецээр амталж, гар дээрээс аван, таглаж тавина.
  • Гриллээ халааж, бэлтгэнэ. Хоол амтлагч, оливын тос, 1/2 цайны халбага давсыг хольж, махаа амтална. Амталсан махаа шарж, болгоорой. 
  • Сонгиноо тосонд хийж, хуурч дээр нь конъяк болон тахианы тунгалаг шөлийг нэмж, өтгөрүүлээрэй. Галаа багасгаж, дээр нь бага зэрэг гич нэмээд, 2-3 минут байлгана. Үүнийгээ махан дээр асгаж, амтлах бөгөөд бэлтгэсэн брокклиг махтайгаа хамт иднэ. 

Брокколитой стейк

8 Можо соустай стейк

Орц:

  • Оливын тос - 1/4 аяга
  • Жүржийн шүүс - 1/4 аяга
  • Килантро - 1/4 аяга
  • Базилик - 1/4 аяга
  • Сармис - 3 хумс
  • Лайм жимсний хальс - 1 цайны халбага
  • Шанцай - 3/4 цайны халбага
  • Давс - 3/4 цайны халбага
  • Нурууны мах - 450 гр
  • Хар перец - 1/4 цайны халбага

Хийх арга:

  • Оливын тос, жүржийн шүүс, килантро, базилик, лайм жимсний хальс, сармис, шанцай болон 1/2 халбага давсыг хольж, бэлтгэнэ. Үүгээрээ махаа амталж, уутанд хийгээд, хөргөгчинд 2 цаг, тасалгааны температурт 4 цаг амраана. 
  • Гриллээ халааж, бэлтгэнэ.
  • Махаа гаргаж, 1/4 цайны халбага давс болон перецээр амтлаарай. Үүнийгээ шарах бөгөөд нэг талыг нь 10-12 минут гриллдэхэд хангалттай. Махаа хэрчихээс өмнө 5 минут амраах хэрэгтэй. 

Можо соустай стейк

9 Гриллдсэн үхрийн мах

Орц: 

  • Килантро - 1/2 аяга
  • Лайм жимс - 2 ширхэг
  • Гоньд - 1/2 цайны халбага
  • Нунтаг сармис - 1/4 цайны халбага
  • Халуун чинжүү - 1/2 цайны халбага
  • Үхрийн нурууны мах - 1 кг
  • Оливын тос - 1 хоолны халбага
  • Амтат чинжүү - 2 ширхэг
  • Сонгино - 1 ширхэг
  • Хавтгай бин (tortilla) - 18 ширхэг
  • Улаан лооль - 2 ширхэг
  • Авокадо - 1 ширхэг

Хийх арга:

  • Килантро, лайм жимсний шүүс, гоньд, нунтаг сармис, халуун чинжүүгээ нэгтгэж, уутанд хийгээрэй. Үүндээ махаа нэмж, амтлах бөгөөд хөргөгчинд 40 минут байлгахад хангалттай. 
  • Хайруулын тавганд тосоо хийж, халаах бөгөөд хэрчсэн чинжүүгээ 5-8 минут хуурч, зөөлрүүлээд, аяганд хийж аваарай. Дараа нь сонгиноо хуурах бөгөөд бор шаргал болмогц нь гаргаж авна. 
  • Гриллээ халааж, махаа тал тус бүрийг нь 7 минут шарах бөгөөд бэлэн болмогц нь 5 минут амраасны дараа зүснэ.
  • Одоо хавтгай бингээ богино долгионы зууханд хийж, 5 секунд халаах бөгөөд хэрчсэн улаан лооль, авокадо болон махаа биндээ хавчуулж, идээрэй. 

Гриллдсэн үхрийн мах

10 Гриллдэж шарсан үхрийн махан салат

Орц:

  • Жүржийн шүүс - 3 хоолны халбага
  • Лайм жимсний шүүс - 2 хоолны халбага
  • Давс - 3/4 цайны халбага
  • Халуун чинжүүний соус - 3/4 цайны халбага
  • Гоньд - 1/2 цайны халбага
  • Үхрийн мах - 280 гр
  • Ягаан сонгино - 1 ширхэг
  • Амтат чинжүү - 3 ширхэг
  • Улаан лооль - 1 ширхэг
  • Оливын тос - 1 хоолны халбага

Хийх арга:

  • Жижиг аяганд жүржийн шүүс, лайм жимсний шүүс, 1/4 цайны халбага давс, халуун чинжүүний соус болон гоньдыг хольж, үхрийн мах болон сонгины хамт уутанд хийгээрэй. Үүнийгээ 30 минут өрөөний температурт байлгах хэрэгтэй. 
  • Гриллээ урьдчилан халааж, амталсан махаа, нэг талыг нь 7 минут шарах бөгөөд сонгино, амтат чинжүүг ч мөн гриллдэж шараарай. 
  • Махаа бэлэн болмогц нь 10 минут амраасны дараа хэрчинэ. 
  • Мах, чинжүү, сонгино, улаан лооль, оливын тос болон үлдсэн 1/2 цайны халбага давсаа хийж, хутгаснаар таны салат бэлэн болох юм. 

Гриллдэж шарсан үхрийн махан салат

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()