Манай ээж надад орой бүр сармистай сүү уулгадаг. Учир нь...

Сүү болон сармис нь бидний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Гэвч бид тэдгээрийг тусад нь хэрэглэж үзсэнээс, хамтад нь хэрэглэх тухай огтхон ч боддоггүй байсан шүү дээ. Иймд бид та бүхэндээ нэгэн бүсгүйн хэрэгжүүлдэг үр дүнтэй бэлдмэлийг хэрхэн хийх тухай аргыг дуулгахаар бэлтгэлээ.

Манай ээж надад орой бүр сармистай сүү уулгадаг. Учир нь...
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

"Ээж минь намайг жаахан хүүхэд байхаас л орой бүр сармистай сүү уулгадаг байсан. Түүний хүчээр би өнөөг хүртэл, элдэв өвчин хууч хэлж ээжийгээ зовоож байгаагүй юм. Иймээс ч би өөрийн хүүхдүүддээ ээжийнхээ бэлдэж өгдөг энэхүү шидэт ундааг орой бүр уулгаж унтуулдаг. Та ч гэсэн энэхүү бэлдмэлийг гэртээ бэлдээд өөрийгөө болон хайртай хүмүүсээ өвчнөөс хамгаалж чадна шүү дээ..." гэж тэр хэлсэн юм.

Орц:

  • 2 аяга цэвэр сүү
  • 8 хумс сармис (Монгол сармис байвал сайн)
  • 1 аяга цэвэр ус

Хийх арга:

Сармисаа хальснаас нь салгаж, цэвэрлээд хутгаар бяцална. Ингээд гал дээр сүүгээ тавьж, дээр нь буцалсан ус болон бяцалсан сармисаа хийгээд хөөрүүлээрэй. Ингэж буцалгахдаа сүүгээ хагас таглахаа мартуузай. Учир нь энэ нь сүүг дэврэхээс сэргийлдэг. Бэлэн болсон сүүгээ унтахаасаа өмнө уугаад, салхи авахуулахгүй унтах хэрэгтэй.

Сармистай сүү уухын ач тус:

Энэ нь төрөл бүрийн амьсгалын замын өвчин, багтраа, уушгины хатгалгаа, шарлалт, нойргүйдэл, сүрьеэ, хоол боловсруулах эрхтний асуудал, бэлгийн сулрал зэрэг өвчнүүдийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ач тустай. Сүү нь хордлого тайлах болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бол сармис хорт бодисыг устгах, амьсгалын замын системийг цэвэрлэхэд онц гойд үйлчилгээг үзүүлдэг. Мөн цусан дахь холестериний түвшин ихэссэн хүмүүс уухад тохиромжтой.

Тус бэлдмэлийг 3 болон түүнээс дээш насны хүмүүст бага багаар дасгаж уулгах хэрэгтэй. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй том хүмүүс ууснаар дээр дурдсан олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө дарах аргуудын нэг юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()