Таны биед шимэгч хорхой болон нян байгаа эсэхийг ингэж мэдээрэй!

Хавдсан тунгалгийн зангилаанууд /булчирхай/ нь сэтгэл зовниход хүргэдэг. Өөрөөр хэлбэл, дархлааны системийг бүрдүүлж, олон төрлийн өвчин тусахаас сэргийлдэг хүзүү, суга, чихний ар хэсэг болон цавь гээд бие дэх хамгийн чухал булчирхайнууд өвчилдөг байна. Үр дүнд нь биед шимэгч хорхой үүрлэж, хорт хавдар тусдаг. Харин үүнийг мэдэх маш хялбархан арга байдаг ажээ. 

Таны биед шимэгч хорхой болон нян байгаа эсэхийг ингэж мэдээрэй!
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Тунгалгийн зангилаанууд /Lymph nodes/

Тунгалгийн зангилаанууд нь жижиг хэлбэртэй бөгөөд шим тэжээлийг боловсруулж, бие болон цуснаас хэрэгцээгүй шингэнийг гадагшлуулах ач тустай юм. Тунгалгийн зангилаанууд нь өвчилсөн үедээ төдийлөн өвддөггүй бөгөөд харин хавдаж, үрэвсдэг байна.

1 Тунгалгийн зангилаа өвчлөх түгээмэл шалтгаанууд

Хэрэв таны хүзүү, чихний ар болон бусад хэсгээр хавагнаж, хавдах юм бол, энэ нь тунгалгийн зангилаанууд үрэвссэн гэсэн үг юм. Үүний шалтгаан нь ихэнхдээ шимэгч хорхой болон хорт хавдар байх нь бий. Түүнчлэн дараах зүйлс нөлөөлдөг. Үүнд:

  • Ханиад, улаан бурхан болон бусад төрлийн вирусын гаралтай өвчнүүд
  • Нянгийн гаралтай өвчнүүд, мөн бэлгийн замаар дамжих тэмбүү, "хламид" өвчин
  • Мөөгөнцрийн гаралтай өвчнүүд
  • Хоолой үрэвсэх өвчнүүд
  • Бөөрний хорт хавдар, "лимфома", "лейкеми" зэрэг тунгалгийн зангилаануудтай холбоотой өвчнүүд

Тунгалгийн зангилаа өвчлөх түгээмэл шалтгаанууд

2 Хэрхэн мэдэх вэ?

Хүзүүний тунгалгийн зангилаа өвчилж, үрэвссэнийг мэдэх батлагдсан арга гэж байдаггүй. Хэдий тийм ч гэлээ, хүзүүн дээрээ 2 эсвэл 3 хуруугаараа дарж, шалгаж болно. Ингэх үед хавдар янз бүрийн хэмжээтэйгээр илэрдэг байна. Ойролцоогоор хэмжээ нь 1 см хүрэхгүй байвал, хэвийн байна гэж үзэж болох юм. Гэвч яаралтай арга хэмжээ авахгүй бол, богино хугацаанд 2-3 дахин томордог ажээ. Мөн дараах байдлаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнд:

  • Хэт халуурах, улаан толгойтой батга гарах
  • Тунгалгийн зангилаан дээр дарахад өвдөлт мэдрэгдэх
  • Хоолой хуурайших, аманд шарх үүсэх, ядрах, ханиад томуу тусах, нус гоожих шинжүүд илэрнэ.

Хэрхэн мэдэх вэ?

3 Тунгалгийн зангилааны хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Зарим тохиолдолд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байх үед хавдар буцаад хэвийн болох нь бий. Гэвч ямар ч нөхцөлд тохирох эмчилгээг нь хийлгүүлэх шаардлагатай. Үүний тулд мэргэжлийн эмчид хандаж, төлөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгүүлэх ёстой байдаг. Мөн дараах аргуудыг хэрэглэх нь тохиромжтой. Үүнд:

  • Төрлөөр нь эмчлэх: "Mercurius solubilis", "Kali muriaticum" зэрэг эм бэлдмэлийг хэрэглэнэ. Ингэснээр хавдсан тунгалгийн зангилааг эмчлээд зогсохгүй, дархлааны системийг сайжруулна.
  • Эмийн ургамлаар эмчлэх: Сармис нь бактер, нянгийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Мөн куркума, цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
  • Уураг, амин дэмээр эмчлэх: Төрөл бүрийн витамин болон эрдэс бодисууд нь мөн сайнаар нөлөөлдөг байна. Үүнд витамин А, С, D3 болон цайр, загасны тос, селен зэргийг дурдаж болно.

Тунгалгийн зангилааны хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв таны хүзүү эсвэл чихний ар хэсэгт хавагнаж, хавдах шинж тэмдэг илэрвэл, тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд яаралтай мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе. Ингэснээр гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()