Нүүрэн дээрх нөсөө толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Нөсөө толбо, батга, батганы сорви зэрэг нь арьсыг гундааж, сайхан төрхийг үгүй хийдэг. Энэ нь ихэнх охид бүсгүйчүүдэд тулгамдсан асуудал болдог бөгөөд өөртөө итгэх итгэлгүй болгож, үргэлж шаналж явахад хүргэдэг юм. Тэгвэл бид та бүхэндээ нүүрэн дээрх нөсөө толбо болон батганы сорвийг хэрхэн арилгаж, өө сэвгүй, цэвэрхэн арьстай болох аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Нүүрэн дээрх нөсөө толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Каламин лосьон

Нүүрээ сайтар угааж, цэвэрлээд, асуудалтай хэсэгтээ "каламин лосьон"-ийг түрхэж, хоноорой. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угаана. 

"Каламин лосьон" нь арьс загатнах улайх үед хэрэглэдэг нэг төрлийн эмчилгээний тос юм. Уг тос нь таны арьсыг амрааж, батгыг эмчлэх төдийгүй нөсөө толбыг бүдгэрүүлэх тустай байна. 

Каламин лосьон

2 Зөгийн бал

Зөгийн бал нь батга болон батганы сорвийг арилгахын зэрэгцээ нөсөө толбыг бүдгэрүүлэх онцгой тустай. 

  • Та цэвэр зөгийн балыг нүүрэндээ түрхэнэ.
  • 30 минутын дараа, сайтар угааж цэвэрлээрэй.
  • Энэхүү аргыг хэрэглэснээр, та цэвэрхэн, толигор арьстай болох болно.

Зөгийн бал

3 Нимбэг

Нимбэгний шүүс нь олон зууны турш нүүр, бие дээрх толбыг арилгахад онцгой нөлөө үзүүлсээр ирсэн. Та нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаж, хөвөнд шингээгээд толботой хэсгээ арчаарай. Энэхүү аргыг өдөрт хоёр удаа хэрэглэснээр тодорхой хугацааны дараа үр дүнгээ үзүүлж, толбыг бүдгэрүүлэх аж. Гэхдээ хамгийн гол нь та дэлгүүрээс бэлэн шүүс худалдаж авах биш, өөрөө шахаж, гаргаж авах зүйтэй. 

Нимбэг

4 Мөс

Та мөсний тусламжтайгаар чанга, цэвэрхэн арьстай болоорой.

  • Мөсөө алчуур эсвэл зөөлөн даавуунд бооно.
  • Үүнийгээ батганы сорвитой, нөсөө толботой хэсэгтээ 1-2 минут дарж байлгаарай.

Мөсөөр нүүрээ арчих нь ямар тустай болохыг ЭНД дарж уншаарай. 

Мөс

5 Базилик навч

Базилик навч нь батгыг эмчилж, нөсөө толбыг арилгах төдийгүй арьсыг торгомсог зөөлөн болгодог байна. 

  • 4-5 ширхэг базилик навчийг бүлээн усанд хийж, 20 минут байлгана.
  • Нүүрээ сайтар угааж цэвэрлээд, базилик навчний шүүсээ хөвөнд шингээж, нүүрээ арчаарай.
  • Маргааш өглөө нь нүүрээ угаах хэрэгтэй.

Та нүүрээ угаасны дараа бодит үр дүнг харах бөгөөд хэд хэдэн удаа тус аргыг хэрэглэвэл нөсөө толбо бүдгэрч, арьс цэвэрхэн толигор болно. 

Базилик навч

6 Жүржийн шүүс болон хальс

Витамин С-ээр баялаг жүржийн шүүс нь нөсөө толбыг арилгаж, батгыг эмчилнэ.

  • Нүүрний арьсандаа хүрэхээс өмнө гараа сайтар угаах шаардлагатай. 
  • Дараа нь жүржийн хальсаар нүүрнийхээ асуудалтай хэсгийг үрээрэй.
  • Сайтар үрж, нүүрний бактерийг устгах хэрэгтэй.
  • Дараа нь жүржийн шүүсийг хөвөнд шингээж, нүүрээ арчина.
  • 30 минутын дараа нүүрээ хүйтэн усаар угаагаарай.

Жүржийн шүүс нь арьсны бөглөрсөн нүхүүдийг нээх бөгөөд бактерийг устгаж, батга гарахаас урьдчилан сэргийлэхэд тустай. 

Жүржийн шүүс болон хальс

7 Папаяа жимс

Папаяа жимс нь маш олон төрлийн ашиг тустай бөгөөд батга, нөсөө толбо, батганы сорвийг арилгадаг. Үүнээс гадна үхэжсэн арьсыг гуужуулж, үрэвслийг намдаах ба таны арьсыг сэргэг, цэвэрхэн харагдуулах аж. Та тус жимсийг Европ болон Америк жимс худалдаалдаг газруудаас авах боломжтой.

  • Нүүрээ сайтар угааж, цэвэрлэнэ.
  • Папаяа жимсээ нухаж, арьсандаа түрхээрэй.
  • 15 минутын дараа нүүрээ угаах хэрэгтэй.
  • Та тус жимсийг арьсандаа түрхэж, цэвэрлэсний дараа, чийгшүүлэгч тос түрхэхээ мартуузай. 

Папаяа жимс

Та эдгээр аргыг туршиж үзээд, үр дүнгээ өгөхгүй байвал лазер эмчилгээ хийлгэх гэхчлэн өөр бусад нөсөө толбо арилгах аргуудыг хэрэглэж болох юм. Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()