Тарвасны хальсыг хэзээ ч бүү хая! Учир нь...

Зуны халуунд амтат тарвас идэх шиг сайхан зүйл гэж үгүй. Харин та тарвасаа идэж дуусаад, хальсыг нь хаях гэж бүү яараарай. Учир нь тус жимсний хальсыг маш олон зүйлд ашиглаж, эрүүл мэндээ аварч үлдэх боломжтой юм. Гэхдээ та тарвасны гаднах ногоон хальс биш, дотор нь байрлах цагаан хальсыг идэж, хэрэглэж болох юм. Ингээд тарвасны хальсыг юунд хэрэглэж болохыг олж мэдэцгээе. 

Тарвасны хальсыг хэзээ ч бүү хая! Учир нь...
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Тарвасны хальс

Тарвас нь усархаг жимс бөгөөд хүний биеийн цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэгтэй, магнийн баялаг эх үүсвэр билээ. Харин тус жимсний хальс нь С, В6, А витамин, цайр болон калийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд дархлааны системийг дэмжиж, төрөл бүрийн халдварт өвчнөөс таныг сэргийлэх болно. 

Тарвасны хальс

2 Тарвасны хальсны ач тус

Та тарвасны хальсыг идсэнээр, илүүдэл жингээсээ салж, гоолиг биетэй болж чадна. Судалгаанаас үзэхэд, тарвасны хальс иддэг хүмүүс, иддэггүй хүмүүсийг бодвол 30 гаруй хувиар илүү их жингээ хасдаг байна. Мөн хальсанд агуулагдах "Lycopene" хэмээх бодис нь зүрхний шигдээс, бүдүүн гэдэсний хорт хавдар, үе мөчний өвчин зэргээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна нүдний эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, харааг сайжруулдаг байна. 

Бас өөр нэгэн гайхалтай ашигт чанар нь сексийг амьдралыг амттай болгоход оршино. Тарвасны хальсыг идсэнээр, сексийн дур хүсэл нэмэгдэж, илүү их таашаалыг мэдэрдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. 

Жирэмсний үеийн хүндрэлүүдийг багасгана

Энэ нь зүрхний өвчлөлөөс таныг сэргийлдэг болохыг дээр дурдсан. Харин үүнээс гадна жирэмсний үед хавагнах, өглөөдөө дотор эвгүйрхэх, булчин татах зэргийг болиулж, жирэмсний хүнд үеийг давахад туслах болно. Та зүгээр л тарвасны хальс идэхэд хангалттай. 

Тарвасны хальсны ач тус

3 Мөнгө хэмнэнэ

Тарвасны хальс нь таны эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлэхээс гадна, мөнгийг тань ч хэмнэх болно. Та тарвасны хальсыг блендэрт хийн, амттай ундаа бэлтгэж болох бөгөөд үүнийгээ шилэн саванд хийж хадгалаад талх, нарийн боовтой хольж идэж болох юм. Иймд та ахин дэлгүүрээс үнэтэй шүүс, талхан дээр түрхэх чанамал авах шаардлагагүй болно.

Мөнгө хэмнэнэ

4 Хэрхэн чанаж бэлтгэх вэ?

Та бүхэндээ тарвасны хальсыг хэрхэн бэлтгэх хийх аргыг зааж өгье.

Эхлээд тарвасны хальсаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Дараа нь үүнийгээ гуриланд дүрж эргүүлээд, халуун тосонд шараарай. Бэлэн болсон хальсаа өөрийн дуртай ногоотойгоо хослуулан идэж болно. Жишээлбэл ногоон сонгино, улаан лооль, өргөст хэмх зэргийг хэрчиж, шарсан хальстайгаа идээрэй. 

Хэрхэн чанаж бэлтгэх вэ?

5 Анхааруулга

Та тарвасны хальсыг хэт их хэмжээгээр идэх юм бол өтгөн хатах аюултай болохыг дуулгая. Мөн жирэмсний үед, тарвасны хальсыг идэхдээ эмчээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй.

Мөн тарвасны гадна талын ногоон хальсыг идэхгүй бөгөөд зөвхөн цагаан давхаргыг дээрх зааврын дагуу идээрэй.

Анхааруулга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()