Орон дотроо хийж болохгүй зүйлс

Бид өнөөдөр та бүхэндээ хайртай хүнтэйгээ хамт байх үедээ орон дотроо хийж болохгүй зүйлсийг дуулгахаар бэлтгэсэн юм. Эдгээр зүйлс магадгүй танд энгийн зүйлс мэт санагдаж болох хэдий ч, хэрвээ та түүнийг хайрлаж, хүндэтгэдэг л бол, эдгээрийг хийхгүй байх хэрэгтэй ажээ. Ингээд хамтдаа орон дотроо чухам юу хийж болохгүйн шалтгааныг мэдэж авцгаая. 

Орон дотроо хийж болохгүй зүйлс

1 Сошиал хаягуудаа шалгах, мессеж бичих

Бүтэн өдрийн турш гадуур ажилтай байж байгаад орой нь гэртээ ирж, орондоо орох үедээ хайртай хүнтэйгээ аль болох алжаал ядаргаагаа тайлж, сайн гэгч нь унтаж амрах хэрэгтэй. Гэтэл ихэнх хүмүүс өдөржингөө завгүй байсан учраас орой нь орондоо орох үед сошиал хаягуудаа шалгаж, найз нөхөд рүүгээ мессеж илгээдэг. Энэ нь таны хайртай хүнд тав тухгүй, өөрийг нь үл тоож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байна. 

Сошиал хаягуудаа шалгах, мессеж бичих

2 Таблет болон ухаалаг гар утсаа ашиглах

Орон дотроо таблет, гар утсаа ашиглах нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй зүйл билээ. Нүдний харааг муутгаж, тархийг ядраахаас гадна, нойр хулжихад хүргэдэг. Түүнчлэн хайртай хүн тань унтаж амрах гэтэл та хажууд нь гар утас болон таблетны хурц гэрэл тусгаж, дуу чимээ гаргаад байвал, түүнд сайхан санагдахгүй л болов уу. 

Таблет болон ухаалаг гар утсаа ашиглах

3 Зурагт үзэх

Хэрэв та ганц бие байсан бол, шөнө орон дотроо зурагт үзээд хэвтэх нь асуудал биш байж болох юм. Гэвч хайртай хүнийхээ хажууд зурагт үзэх нь түүний унтаж амрах цагаас хугасалж буй хэрэг ажээ. 

Зурагт үзэх

4 Ном унших

Орон дотроо ном унших нь нойр хүргэх, мэдлэгийн цар хүрээг тэлэх гэх мэт цөөнгүй давуу талуудтай. Гэвч хайртай хүнийхээ хажууд ном унших нь тохиромжгүй юм. Хэрэв та заавал ч үгүй ном уншиж байж унтдаг бол, эхлээд түүнтэй халуун дотно яриа өрнүүлж, тухайн өдрийнхөө сонин хачинаас дуулгаарай. Харин дараа нь номоо уншихад оройтохгүй шүү дээ.

Ном унших

5 Ажлаа хийх

Ямар ч үед ажил, амьдралыг ялгаж, салгадаг байх хэрэгтэй. Хэдийгээр их ажилтай байсан ч гэсэн, орон дотроо орсныхоо дараа ажлаа үргэлжлүүлэн хийх нь утгагүй хэрэг юм. Энэ нь хайртай хүнд тань төвөгтэй байдлыг үүсгэх болно. Тиймээс бүр болохгүй бол, унтлагын өрөөнөөсөө өөр өрөөнд ажлаа хийгээрэй.

Ажлаа хийх

6 Хоол идэх

Орон дотроо хоол идэх нь соёлч, боловсон зантай хүний хувьд бүдүүлэг үйлдэл гэж ойлгогддог. Орон дээр хүн унтаж амрах ёстой болохоос биш, хоол унд идэх ёсгүй шүү дээ. Тэгээд ч энэ нь ор дэрний даавууг бохирдуулах сөрөг талтай гэдгийг мартаж болохгүй. Хэрэв та хайртдаа залхуу, соёлгүй нэгэн болж харагдахыг хүсэхгүй байгаа бол, түүний хажууд орон дотроо юм битгий идэж байгаарай.

Хоол идэх

7 Орон дотроо хэрүүл хийж болохгүй!

Ор бол хүний алжаал ядаргааг тайлж, амар амгаланг мэдрэхэд нь тусалдаг зүйл юм. Төдий чинээ оронд хүний биеэс ялгарах энерги шингэж байдаг. Хэрэв хосууд орондоо орсон хойноо ам зөрж, хэрэлдэж, маргалдах юм бол, оронд сөрөг, муу энерги шингэж, улмаар ажил үйлс бүтэхээ больж, хоорондоо үл ойлголцох нь ихсэхээс гадна, сексийн амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс орон дотроо юу ч болж байсан, хэрэлдэхгүй байхыг хичээх хэрэгтэй ажээ. 

Орон дотроо хэрүүл хийж болохгүй!

Дараах зүйлсийг анхаарч, амьдралдаа хэрэгжүүлээрэй. Ингэснээр та хайрттайгаа унтлагын өрөөнд аз жаргалыг мэдэрч, амар тайван унтаж амрах болно.

1. Унтлагын өрөөнийхөө засал чимэглэлийг хамтдаа сонгох

Унтлагын өрөө бол хосуудын хувьд хамгийн чухал газар билээ. Тиймээс өрөөний засал чимэглэлийг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх нь чухал юм. Иймд хэн хэнийхээ санал бодлыг сонсож, унтлагын өрөөнийхөө засал чимэглэлийг сонгоорой гэж зөвлөе. 

2. Хувцасны шүүгээгээ хамтдаа хэрэглэх

Хувцасны шүүгээ ямар ч нөхцөлд эмх цэгцтэй, цэвэрхэн байх ёстой. Түүнчлэн хосуудын хувьд хувцасны шүүгээгээ хоёр биедээ хуваарилж, хамтдаа хэрэглэх нь чухал юм. Ингэснээр хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэж буй хэрэг ажээ. Хэрэв олон тасалгаагүй хувцасны шүүгээ хэрэглэдэг бол, нэмж тасалгаанууд хийгээрэй. 

3. Унтлагын өрөөгөө цэвэрлэх

Та магадгүй хоол унд идсэнийхээ дараа аяга тавгаа угаалгүй орхидог байж болох юм. Харин унтлагын өрөөнийхөө ор дэрний даавууг тогтмол сольж, өрөөгөө цаг ямагт цэвэрлэж байх хэрэгтэй ажээ. Энэ нь хайртай хүнтэйгээ тав тухтай унтаж амрахад тань туслах болно. 

Танд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

39
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()