Сурталчилгаа (15)
Хаах

Та эдгээр зүйлсийг хийснийхээ төлөө бусдаас ичих хэрэггүй!

Хүн буруу зүйл хийсэн үедээ, бусдаас уучлалт хүсэх нь хүний ёс юм. Энэ нь таныг мэдлэг боловсролтой, ухаалаг нэгэн болохыг нь давхар илтгэх болно. Гэвч та доорх зүйлсийг хийснийхээ төлөө бусдаас ичих, нүүр буруулах хэрэггүй аж. Ийнхүү бид та бүхэндээ алдартай сэтгэл судлаач Юлия Арбат (Julia Arbat)-ийн зөвлөсөн зөвлөгөөнүүдийг хүргэе!

Та эдгээр зүйлсийг хийснийхээ төлөө бусдаас ичих хэрэггүй!

1. Хайраа олох реалити шоунд оролцох: Хэрвээ та одоог хүртэл хайраа олоогүй бол, яагаад зоригтой алхам хийж болохгүй гэж? Энэ нь тийм ч ичгэвтэр зүйлсийн нэг биш шүү дээ.

2. Санаандгүй байдлаар хумсаа хугалах: Хүн төгс биш учир, заримдаа өөрийн хүсээгүй алдааг гаргадаг. Санамсаргүй байдлаар шинэхэн хийлгэсэн хумсаа хугалсан бол бусдаас ичих хэрэггүй юм. 

3. Хоол авч явах: Хүмүүс олон нийтийн газарт байхдаа ялангуяа нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ савласан хоол авч явахаас ичдэг. Учир нь хоолны үнэр бусдад таагүй санагдана хэмээн боддогтой холбоотой юм. Гэвч энэ нь огтхон ч ичих зүйл биш билээ.

4. Бусдын үгийг таслах: Энэ нь мэдээж бүдүүлэг үйлдлийн нэг ч гэсэн, хүмүүс бид заримдаа бодлоосоо урьтаж, хүсээгүй зүйлээ хийдэг шүү дээ. Тиймээс та цаашид энэ үйлдэлдээ хянамгай байж, бусдаас тэгтлээ ичих хэрэггүй.

5. Газар авахгүй хөгжилтэй яриа: Таны бусдад ярьсан хөгжилтэй яриа заримдаа газар авахгүй, хэний ч сонирхлыг татахгүй байж болно. Гэвч та үүнд тэгтлээ эмзэглэх хэрэггүй юм.

6. Чанга яригчин дээр нь тавьж утсаар ярих: Таны утас хэрвээ асуудалтай байгаад чанга яригч дээр нь тавьж ярих хэрэг гарвал, дууг нь султгаж байгаад яриарай. Ингэлээ гээд та ичгэвтэр байдалд орохгүй.

7. Мэдэхгүй зүйлээ бусдаас лавлаж асуух: Зарим хүмүүс бусдаас мэдэхгүй зүйлсээ асуухаас маш их ичдэг. Учир нь ингэснээр тэднийг мэдлэггүй нэгэн мэт харагдуулна гэдгээс айдаг юм. Гэхдээ эсрэгээрээ асуухгүй байх нь танд илүү төвөгтэй гэдгийг бүү мартаарай.

8. Хуурамч болон жинхэнэ монетыг ялгахгүй байх: Сүүлийн үед техник технологи хөгжсөн тул, юм бүхнийг яг жинхэнээс нь ялгагдахааргүй дууриалган хийдэг болсон. Тиймээс та эдгээрийн ялгааг мэдэхгүй хэмээн сэтгэлээр унах хэрэггүй юм.

9. Бусдыг гадаад үзэмж, хувцсаар нь дүгнэх: Энэ нь мэдээж хэтэрхий өнгөн талын дүгнэлт боловч, маш олон хүмүүс хамгийн түрүүнд бусдыг гадаад харагдах байдлаар нь дүгнэдэг. Тухайн хүн цэвэрхэн хувцасласан бол өөртөө арчаатай, боловсролтой нэгэн гэж үзэх нь тийм ч буруу биш.

10. Нүүрний будгаа арилгахгүй унтах: Маш их ядарсан, хүнд өдрийг арай ядан давсны дараа нүүрээ угаах хүртэл маш төвөгтэй санагддаг. Хэрвээ та БУДАГТАЙГАА УНТСАН бол түүнээс тэгтлээ санаагаа чилээх хэрэггүй. Гэвч үргэлж ийн унтвал таны царайг илэрхий хөгшрүүлэх аюултай. 

11. Ганцаараа вино уух: Виног хүмүүстэй уухад илүү тохиромжтой хэдий ч, ганцаараа ууж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Тиймээс хааяа сэтгэл санаагаа сэргээх үүднээс ганц хундага вино уухад гэмгүй юм.

12. Кино, ном уншиж байхдаа уйлах: Уншиж байгаа ном, зохиолдоо хэт орсноор бид заримдаа уйлдаг. Гэвч энэ нь тийм ч ичгэвтэр зүйл биш билээ.

13. Цахим ертөнц, интернэт орчинд ажиллаж чадахгүй байх: Хүн төрөхдөө л бүхнийг мэддэг, чаддаг болж төрдөггүй тул та цахим ертөнцөд ажиллаж чадахгүй гээд сэтгэлээр унах хэрэггүй. Харин түүний оронд сурах тал дээр анхаараа хандуулаарай!

14. Интернэтэд их цагийг зарцуулах: Өнөөдөр хүн бүр л интернэтийн гайхамшгийг мэдэрч, түүнийг амьдралаа болгож байна. Иймд та үүнээс тэгтлээ ичих хэрэггүй. Гэхдээ эрүүл мэндээ бодож, заримдаа цагаа хязгаарлах хэрэгтэй юм.

15. Гэртээ нүцгэн байх: Та гэртээ ганцаараа байхдаа нүцгэн явах нь тийм ч ичмээр зүйл биш. Бидний биед амралт хэрэгтэй шүү дээ.

16. Бусдын алдааг мартахгүй байх: Иймэрхүү зүйлд сэтгэлээ чилээх нь мэдээж тийм ч таатай зүйлсийн нэг биш. Хэдий тийм ч энэ нь бусдад гай болоогүй тул, тэгтлээ ичих шаардлагагүй. 

17. Бэлтгэлээ таслах: Хичээн хөдөлмөрлөж байсан бэлтгэлээ таслах нь танд мэдээж үнэхээр таагүй санагдаж байгаа. Гэвч бүх хүн ийм тууштай байвал, амжилтанд хүрэх асуудалгүй шүү дээ. Амьдрал адал явдалтай, алдаа оноотой байхдаа илүү сайхан юм.

18. Түрхсэн крем нь шингэхгүй байх: Ялангуяа эмэгтэй хүн бүрт иймэрхүү асуудал тулгардаг. Энэ нь хүний өөрийн арьсын онцлогоос хамаардаг бөгөөд арьс заримдаа өөрийгөө амраах гэсэндээ крем шингээхгүй байх нь бий. Иймд та хэсэг хугацаанд нүүрэндээ крем, нунтаг энгэсэг түрхээд хэрэггүй.

19. Гэрийнхээ шалыг угаахаас залхуурах: Орчин үеийн ертөнц нь хүмүүсийг аливааг хийхээс залхуурах, бэлэнчлэх сэтгэлгээг суулгасан. Та ганцаараа ингэж залхуурдаггүй тул үүнээс тэгтлээ их ичих хэрэггүй билээ.

20. Дуртай киногоо олон давтаж үзэх: Энэ нь хүн бүрт л тохиолддог зүйлсийн нэг юм. Иймд иймэрхүү зүйлээс тэгтлээ ичих нь утгагүй шүү дээ.

21. Найзынхаа төрсөн өдөр, урилгыг мартах: Найз нөхдийн дунд нэгнийхээ төрсөн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэх нь уламжлал болсон байдаг. Гэвч та тэдгээрийг мартахыг хүсээгүй ч, яагаад ч юм мартаж болно шүү дээ. Үүнд өөрийгөө тэгтлээ буруутгах хэрэггүй юм.

22. Хоолоо нэмүүлэх: Нийтийн хоолны газар, эсвэл айлд хооллож байхдаа цадахгүй нөхцөлд, хоол нэмэх боломжтойг асуух нь тийм ч ичгэвтэр зүйл биш билээ.

23. Дургүйцлээ илэрхийлэх: Зарим зүйлд өөрчлөлт хийх шаардлагатай болдог. Харин тэрхүү өөрчлөлт нь танд таалагдахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд, та юу бодож байгаагаа шууд хэлэх хэрэгтэй юм.

24. Итгэдэг хүндээ нууцаа хэлэх:  Сайн найздаа, эсвэл хайрлаж хүндэлж явдаг хүндээ нууцаа хэлэх нь тийм ч ичгэвтэр зүйлсийн нэг биш юм. Харин тухайн хүн таны итгэлийг дааж чадах эсэхийг сайтар бодох нь зүйтэй.

25. Хэтэвчээ гэртээ мартсанаас тооцоогоо төлж чадахгүй байх: Энэ нөхцөлд та кассдаа үнэнээ хэлж, бичиг баримт, эсвэл гар утсаа түр орхиж, эргэж ирээд төлбөрөө төлөхийг хүсэх, эсвэл бараагаа буцаах хэрэгтэй.

26. Хувцсаа индүүдэж байхдаа түлэх: Бид санаандгүй байдлаар алдаа гаргаж хувцсаа түлдэг. Харин энэ үед та илүү тайван байж, дараагийн алхамаа бодоорой.

27. Таалагдсан хүндээ сээтэн хаях:  Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, таалагдсан залуудаа сээтэн хаях нь ичгэвтэр зүйлд тооцогддог. Гэвч ингэж байж л заяаны ханьтайгаа учирна шүү дээ.

28. Тааламжгүй орчноос гарах: Найзууд тань нэг шөнийг зугаацахаар шөнийн клуб, караоке орж болно. Харин та энэ үед үнэхээр харимаар санагдаж, хэцүү байвал орхиж гарахаасаа ичих хэрэггүй.

29. Шинэ газарт секс хийх: Хосууд гал халуун харилцаагаа шинэ байлгахын тулд бүхнийг туршиж үздэг. Тиймдээ ч олны нүднээс далд, шинэ газарт секс хийж үзэх нь тийм ч ичгэвтэр зүйлсийн нэг биш юм.

30. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх: Танд төрж байгаа сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ичмээр зүйлийн нэг биш билээ.

41
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()