Өдөр бүр 2 ширхэг өндөг идвэл, бидний биед юу болох вэ?

Уураг, шим тэжээл сайтай өндөг нь хүн бүрийн хүнсний хэрэглээ билээ. Бид өндгийг ихэвчлэн шарж юм уу, эсвэл чанаж иддэг хэдий ч, ингэснээр бидний бие организмд ямар нөлөө үзүүлдэг болохыг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ өндөгний гайхалтай ач тус болон өдөр бүр 2 ширхэг өндөг идсэнээр хүний биед ямар өөрчлөлт гарахыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өдөр бүр 2 ширхэг өндөг идвэл, бидний биед юу болох вэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Тархийг хамгаална

Хүний тархины эсүүдийг дэмжиж, санах ойг сайжруулдаг "холин" нь өндгөнд ихээр агуулагддаг. Та өдөрт 2 ширхэг өндөг идсэнээр, биед шаардлагатай "холин"-ыг авч, тархиа хамгаалж чадах юм. 

Тархийг хамгаална

2 Нүдний харааг сайжруулна

Хэрвээ та нүдний хараа муутай бол, өдөр тутамдаа өндөг идэж байхыг зөвлөе! Учир нь өндгөнд агуулагдах "льютейн" болон "зеаксантин хэмээх бодис нь хөгшрөлтийн улмаас үүсэх харааны асуудал болон нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй нүдний хараа муудахаас сэргийлж, эмчлэх тустай юм.

Нүдний харааг сайжруулна

3 Кальцийг нөхөж, шүдийг бэхжүүлнэ

Өдөрт 2 ширхэг өндөг идсэнээр, та өндгөнд агуулагдах D витамины тусламжтайгаар, кальцийг нөхөж, шүд болон ясаа бэхжүүлэх боломжтой. Мөн өндгийг идэж, ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэх боломжтой болохыг хэлэх нь зүйтэй болов уу.

Кальцийг нөхөж, шүдийг бэхжүүлнэ

4 Арьс, үс болон элгийг хамгаална

Өндөг нь "В"-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд эдгээр нь үс болон арьсыг гэрэлтсэн, зөөлөн болгож, элгийг ч мөн хамгаалж байдаг. Тахианы өндгөнд агуулагдах "фософолипид" нь  элгэн дэх хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэдэг аж. 

Арьс, үс болон элгийг хамгаална

5 Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

Нэгэн судалгаанаас үзэхэд, өндгөнд агуулагдах холесторин нь "фосфатид"-ийн хэмжээг тэнцвэржүүлж, биеийг эрч хүчээр тэтгэдэг байна. Мөн өндөг нь "омега 3"-аар баялаг ба энэ нь "триглицеридийн" хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.

Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

6 Тураана

Өглөөний цайндаа өндөг идэх нь хоолны дуршлыг бууруулж, турахад тусладаг. Илүүдэл жингээсээ салахыг хүсч буй хүмүүс өндөг идэж турахын зэрэгцээ амин дэмээр өөрийгөө тэтгэх боломжтой. Энэ нь уураг, шим тэжээлээр баялаг тул, таныг өлсгөж зовоолгүйгээр богино хугацаанд тураах болно. Та өндөг ашиглаж, турах аргыг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Тураана

7 Хорт хавдар тусах магадлалыг бууруулна

"Холин" нь зөвхөн тархинд сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд төрөл бүрийн хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг байна. Эмэгтэйчүүдийн дунд нэгэн судалгаа явуулж, тэднийг өдөр бүр өндгөөр хооллож байжээ. Харин үр дүнг нь үзэхэд тэдгээр бүсгүйчүүдийн хөхний хавдраар өвчлөх магадлал 18 хувиар буурсан байна.  

Хорт хавдар тусах магадлалыг бууруулна

8 Хүүхэдтэй болоход туслана

Өндгөнд агуулагдах В-ийн төрлийн витаминууд нь сексийн дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Мөн В9 буюу "фолийн хүчил" нь  хүний биеийн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй төдийгүй жирэмсэн эхийн хэвлийд бүрэлдэж байгаа ургийг төрөлхийн нуруу нугас, тархины эмгэгтэй төрөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй билээ. Иймд хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа болон жирэмсэн эхчүүд өдөрт 2 ширхэг өндөг идэж хэвшээрэй. 

Хүүхэдтэй болоход туслана

9 Хөгшрөх явцыг удаашруулна

Голланд улсад 35-40 насны эмэгтэйчүүдийг нэгэн судалгаанд хамруулж, өдөр бүр өндөг идүүлсэн байна. Гэтэл тэдгээр эмэгтэйчүүдийн 87 хувь нь улам бүр залуужиж, үрчлээс нь бүдгэрэн, арьс нь чангарч байсан аж. Үүнээс өндөг нь хөгшрөх явцыг удаашруулдаг болохыг тогтоосон юм. 

Хөгшрөх явцыг удаашруулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()