Сарын тэмдгийн үеэр илрэх хэвийн бус шинж тэмдгүүд

Сарын тэмдгийн тухай бүсгүйчүүд нэг их ам нээгээд байдаггүй. Тиймээс ч өөрт нь болж байгаа зүйлс, сарын тэмдгийн үеийн таагүй шинжүүдийн тухай тэр бүр мэддэггүй. Сарын тэмдэг тань тогворгүй болж, өөрчлөгдсөн бол юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй ч, эхлээд хэвийн биш шинжүүдийг мэдэж байх нь чухал юм. Ингээд нийт охид бүсгүйчүүддээ зориулан, сарын тэмдгийн үеэр таны биед илрэх сөрөг шинж тэмдгүүдийг танилцуулъя.

Сарын тэмдгийн үеэр илрэх хэвийн бус шинж тэмдгүүд
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Сарын тэмдгийн хэмжээ маш их байх

Хэдийгээр таны сарын тэмдэг их ирдэг байж болох ч, юун түрүүнд хэвийн үедээ хэр их ирдэг болохыг мэдэх хэрэгтэй. Нэг удаагийн хэрэглэлд 60 мл болон түүнээс их хэмжээгээр ирэх нь сайны дохио биш юм. Мөн та ингэхдээ өдөрт 5 болон түүнээс дээш хэрэглэл сольж хийдэг бол яаралтай эмчид хандах нь зүйтэй. 

Сарын тэмдгийн хэмжээ маш их байх

2 Сарын тэмдгийн үеийн өвдөлт

Маш олон бүсгүйчүүд сарын тэмдэг нь ирэх үеэр, тодорхой хэмжээнд өвддөг өгдөг. Энэ нь сав агшиж буйтай холбоотой бөгөөд ихэвчлэн эхний өдрөө ийнхүү өвддөг байна. Хэрэв олон өдөр өнгөрсөн ч өвдөлт хэвийн болохгүй бол энэ нь мөн л аюултай шинж юм.

Сарын тэмдгийн үеийн өвдөлт

3 Буруу өдрөө ирэх

Хэвийн сарын тэмдгийн мөчлөг нь 28-32 өдрийн давтамжтай байдаг. Гэтэл таны сарын тэмдэг түүнээс их эсвэл, бага ирээд байвал яах вэ? Зарим сар хэт их ачаалал, ядарснаас үүдэж, мөчлөг алдагдаж болох ч, үргэлж ийнхүү алдаад байгаа нь гормоны өөрчлөлтэй холбоотой.

Буруу өдрөө ирэх

4 Бүлэгнэсэн, нөж ихтэй байх

Хэрэв таны сарын тэмдэг бүлэгнэсэн, нөж ихтэй гарч байвал, энэ нь аюултай юм. Савны уйланхай болон, хортой, хоргүй хавдрын үед ийм шинж тэмдэг илэрч болно.

Бүлэгнэсэн, нөж ихтэй байх

5 Давсгаар хатгуулах

Сарын тэмдгийн үеэр давсгаар хатгуулж, тэсэхийн аргагүй өвдөлтийг өгч байвал, цаг алдалгүй эмчид хандаарай.

Давсгаар хатгуулах

6 Давсаг сулрах, шээхээр өвдөх

Яг л цистит буюу шээсний замын үрэвслийн үед илрэх шинж тэмдэг ажиглагдаж, тэр нь биед зовиуртай санагдаж байвал, энэ нь шээсний сүвэнд бохир орсонтой холбоотой байж болно. Мөн үрэвсэл даамжирсныг илтгэх тул та тоолгүй орхиж огтхон ч болохгүй юм.

Давсаг сулрах, шээхээр өвдөх

7 Сарын тэмдгийн хэмжээ багасахгүй байх

Сарын тэмдгийн 2 дахь хоногоос эхлэн сарын тэмдэг ихээр гарч,  3 болон 4 дэх өдрөөс багасан, 5 дахь өдрөөс шавхарч дуусдаг. Харин таны сарын тэмдэг багасахгүй, ихээр гараад байвал асуудалтай гэсэн үг.

Сарын тэмдгийн хэмжээ багасахгүй байх

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()