Таны буйлнаас цус гардаг бол үүнийг заавал уншаарай!

Заримдаа шүдээ угаах, хатуу зүйлийг зажлах, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед, буйлнаас цус гарах нь бий. Ийн гарахад яг хаанаас цус гарч байгааг эхлээд мэдэх нь чухал. Учир нь буйлнаас хэр их хэмжээтэй болон яг хаанаас нь цус гарч байгаагаас шалтгаалан амны хөндий эсвэл эрүүл мэндийн ямар нэг асуудал байгаа эсэхийг мэдэж болдог. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таны буйлнаас цус гардаг бол үүнийг заавал уншаарай!

1 Буйлнаас яагаад цус гардаг вэ?

Хэрэв зөвхөн шүдээ угаахад л буйлнаас цус гарч байгаа бол хэд хэдэн шалтгаантай. Үүнд:

  • Буйл үрэвссэн үед: Ихэвчлэн амны хөндийн эрүүл ахуйг хангаагүй, шүдээ угаахгүй байх үед буйл хэт мэдрэгшин, шүдээ угаахад цус гарч болно.
  • Гадны нөлөөний үед: Ширүүн үстэй сойзоор шүдээ угаах, хатуу зүйлд цохих гэх мэт...\
  • Зарим өвчлөлийн үед: Зүрх судасны архаг хууч өвчлөл, чихрийн шижин,  витамин К, С дутагдах үед буйлнаас цус гардаг.

Буйлнаас яагаад цус гардаг вэ?

2 Буйлнаас цус гарах үед юу хийх вэ?

Хэрэв таны буйлнаас шүдээ угаах бүрт цус гарч байвал, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Энэ үед шарлага болон хэд хэдэн физик эмчилгээг хийж болно. Хэрэв таны шүдний байдал тийм ч хүнд биш, хөнгөн бол уух шаардлагатай эмийг бичиж өгөх юм.

Буйлнаас цус гарах үед юу хийх вэ?

3 Буйлнаас цус гарах үед хийгдэх эмчилгээ

Буйлнаас цус гарах нь ихэвчлэн амны хөндийн үрэвслээс шалтгаалдаг. Тиймээс та энэ үед амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь чухал.

  • Буйлнаас цус гарахыг зогсоохын тулд та юун түрүүнд мэргэжлийн эмчээр, ам, шүдний хөндийд үлдсэн бохирдол, хоолны үлдэгдэл, шүдний чулуу зэргийг цэвэрлүүлэх хэрэгтэй. 
  • Харин дараа нь эмчийн бичиж өгсөн антибиотик эмийг 7-10 хүртэлх хоног уух юм. 
  • Цаашид гэртээ байхдаа ч хатуу зүйлс идэх, хооллосны дараа заавал шүдээ угаах, эсвэл ам зайлагч шингэнээр амаа зайлах нь зүйтэй.

Буйлнаас цус гарах үед хийгдэх эмчилгээ

4 Гэртээ хэрэгжүүлж болох арга хэмжээ

Хэрэв таны буйлнаас нэг их цус гарахгүй, зөвхөн сойзоор хөндөхөд бага хэмжээний цус шүүрч байвал, гэрийн нөхцөлд эмчилж болдог.

  • Амаа зайлах: Ингэснээр аман дахь нян, бактерууд устаж, үрэвсүүлэхгүй
  • Халдварын эсрэг бодис: Энэ нь шахмал болон шингэн хэлбэрээр байдаг. Тус бодисыг 10 хүртэлх хоногийн хугацаанд хэрэглэснээр, буйлнаас дахин цус гарахгүй.
  • Антибиотик уух: Энэ нь нян үүсгэгчийг устгаж, үрэвслийг намдаах болно.

Гэртээ хэрэгжүүлж болох арга хэмжээ

5 Буйл үрэвсүүлэхгүй шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

Шүдний сойзыг сонгохдоо тухайн хүний шүд, буйлны мэдрэг байдал, үрэвсэл, шүдний эгнээ хэлбэр, хэмжээ, насны онцлог зэргийг харгалзах хэрэгтэй. Сойзны үсний хатуулаг чанараар нь:

  • Хатуу (хиймэл шүдэнд зориулсан)
  • Дунд (энгийн буйл, шүд)
  • Зөөлөн (буйл үрэвссэн үед)

Анхаарах  зүйлс:

  • Шүдээ угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд зайлж, цэвэрлэнэ.
  • Сойзыг хуурай газар босоо байрлалаар, бусад хүний сойзтой шүргэлцэхгүйгээр зайтай байлгана. Учир нь сойзыг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойзруу нян дамжих нөхцөл бүрддэг.
  • Шүдний сойзыг гурваас дээш сар хэрэглэж болохгүй. Илүү урт хугацаагаар хэрэглэсэн сойз элдэв халдвар тээгч болдог.
  • Хэрэв сойзны үс арзайсан бол хугацаа  харгалзахгүйгээр солих шаардлагатай.

Буйл үрэвсүүлэхгүй шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

6 Буйлны үрэвслийг эмчлэх ардын уламжлалт аргууд

Царс модны холтос (Oak bark): Царс модны холтос нь үрэвсэл намдаах, буйлны цус алдалтыг зогсоох үйлчилгээтэй. Иймд та царс модны холтосноос багаханыг авч, 200-250 мл буцалж байгаа халуун усанд хийж, 30-40 минут байлгасны дараа, хөргөж хандаар нь амаа зайлах хэрэгтэй. Ингэхдээ өдөрт 2-3 удаа зайлвал тохиромжтой.

Алтан товч цэцэг (Chamomile): Хатааж нунтагласан алтан товч цэцэгнээс 1 цайны халбагыг 200-250 мл усанд хийж, 30-40 минут болсны дараа хөргөж, амаа зайлаарай. Хоол идэх бүртээ, дараа нь амаа зайлж байвал, таны буйлнаас дахин цус гарахгүй юм.

Шар дэр (Sage): Тус ургамлаас 2 цайны халбагыг 400 мл буцалж байгаа халуун усанд хийж, 30-40 минут хандалсны дараа шүүн авч, өглөө болон орой өдөрт 2 удаа амаа зайлаарай.

Тус аргуудыг хэрэгжүүлснээр, буйлнаас цус гарахаа болих бөгөөд, биед ямар нэгэн сөрөг нөлөөг үзүүлэхгүй юм.

Буйлны үрэвслийг эмчлэх ардын уламжлалт аргууд

7 Хэрхэн сэргийлэх вэ?

Буйлнаас цус гарсаны дараа биш, гарахаас нь урьтаж сэргийлж чадвал, бидэнд илүү тустай шүү дээ. Иймд та доор зааварчилгааг өдөр тутамдаа дагаж хэвшээрэй!

  • Шүдээ өөрт тохирсон, зөв сойзоор тогтмол угаах
  • Шүдний утас ашиглан, шүдэн завсар үлдсэн мах, хоолны үлдэгдлийг цэвэрлэх
  • Хэрэв шүдний аппарадтай бол зориулалтын сойзоор шүдээ угааж, амаа шингэн уусмалаар тогтмол зайлах хэрэгтэй.
  • Хэлээр дамжин элдэв нян биед шингэдэг тул, шүдээ угаахын зэрэгцээ хэлээ ч мөн цэвэрлэхээ мартаж болохгүй.

Хэрхэн сэргийлэх вэ?

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг байдаг тул, та бүхэн амны хөндийн эрүүл мэнддээ сайтар анхаарч байгаарай!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()