Витамин D амин дэм дутагдвал бидний биед юу болох вэ?

Судалгаагаар АНУ-д витамин D амин дэмийн дутагдалд орж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа гэнэ. Гэвч тэд үүнийг нэг их асуудал гэж авч үзэхгүй байгаа нь харамсалтай. Учир нь хүн витамин D амин дэмийн дутагдалд орсноор эрүүл мэндээ асуудалд оруулаад зогсохгүй, олон төрлийн өвчин тусах үндсийг тавьдаг байна. Тэгвэл хамтдаа бие организм энэхүү амин дэмийн дутагдалд орох үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдтэй танилцацгаая.

Витамин D амин дэм дутагдвал бидний биед юу болох вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Витамин D амин дэмийн дутагдалд орсноор ямар аюултай вэ? 

Хэрэв та бат бөх, бэхжилт сайтай ястай байхыг хүсч байвал, витамин D амин дэмийг хэрэглэх хэрэгтэй болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Эс бөгөөс "рахит" өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр ажээ. Мөн түүнчлэн доорх зурган дээрх бусад олон төрлийн өвчнийг тусах аюултай юм. 

Ингээд та бүхэндээ витамин D амин дэмийн дутагдалд орсноор бие организмд илрэх шинж тэмдгүүдийг хүргэе.

1 Арьс харлах

Судлаачдын үзэж буйгаар Африк гаралтай Америкчууд витамин D амин дэмийн дутагдалд орж буй тохиолдол их байгаа аж. Тэдэнд шинж тэмдэг нь арьс харлаж илэрдэг бөгөөд цагаан арьстай хүмүүстэй харьцуулахад нарны хурц туяанд арьс нь гэмтэх магадлал 10 дахин их байдаг гэнэ. Иймд витамин D амин дэмийг тогтмол хэрэглэх хэвших хэрэгтэй болохыг мэрэгжлийн эмч нар хэлж байна. 

Арьс харлах

2 Хөдөлгөөний хомсдолд орох

Витамин D амин дэм бие организмд хангалттай байгаа нөхцөлд хөгшрөх үед бид эрүүл, дархлаа сайтай байдаг байна. Гэвч үүнд тогтмол дасгал хөдөлгөөн хийх ихээхэн хамаатай байдаг гэнэ. Настай хүмүүсийн хувьд өдрийн ихэнх цагийг гэртээ байж өнгөрүүлдэг билээ. Гэвч ингэснээр витамин D амин дэмийн дутагдалд ордог аж. Иймд мэргэжлийн эмч нар аль болох агаар салхинд гарч байх хэрэгтэй болохыг анхааруулж байгаа юм.

Хөдөлгөөний хомсдолд орох

3 Таргалах

Витамин D амин дэм нь таргалахад хүргэдэг гормоний тэнцвэржилтийг хангадаг бөгөөд ямар нэгэн шалтгаангүйгээр хэт ихээр жин нэмээд, таргалаад эхэлбэл, бие организм витамин D амин дэмийн дутагдалд орсонтой холбоотой байдаг байна. Мөн яс тань өмнөхөөсөө илүү эмзэг, хэврэг болдог аж. 

Таргалах

4 Ходоод гэдэсний үйл ажиллагаа доройтох

"Crohn"-ийн өвчин /гэдэс дотрын өвчин/ болон селиацын өвчин /гэдэсний хүнд хэлбэрийн өвчин/ тусах нь мөн л витамин D амин дэмийн дутагдалтай салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг гэж ойлгож болох юм.

Ходоод гэдэсний үйл ажиллагаа доройтох

Витамин D амин дэмийн хэрэглээгээ ихэсгэх нь ач тустай

Өдөр бүр хэрэглэж буй витамин D амин дэмийнхээ хэрэглээг ихэсгэснээр төрөл бүрийн хорт хавдар болон зүрхний өвчин тусахгүй байх бүрэн боломжтой болохыг судлаачид олж тогтоожээ. Мөн түрүү булчирхай болон ходоод гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувиар бууруулах ач тустай аж. Түүнчлэн вирус болон нянгийн гаралтай ханиад томуу, үрэвсэлт өвчнүүдээс сэргийлэх үндэс болдог байна. 

Өдөрт хэр хэмжээний витамин D амин дэм хэрэглэх ёстой вэ?

Бие организм өдөрт дор хаяж 20 гр витамин D амин дэмийг авах ёстой бөгөөд ингэснээр дээр дурдсан өвчнүүдийг тусахгүй байх ач тустай юм. Гэвч мэргэжлийн эмчид хандаж, хэр хэмжээний витамин D амин дэм таны биед хэрэгцээтэй байгааг тодорхойлсны дараа тохирох тунгаар хэрэглэх нь чухал ажээ. 

Түүнчлэн витамин D амин дэмэнд витамин К2 агуулагддаг бөгөөд энэ нь калциар баялаг учраас ясыг бэхжүүлэх, биеийг эрүүл байлгах сайн нөлөөтэй юм. Мөн таны арьс нарны хурц туяанд хэт мэдрэмтгийгээс гадна, эмзэг бол витамин D амин дэмийг хэрэглэх хэрэгтэй болохыг анхаарна уу. 

Витамин D амин дэмээр баялаг хоол хүнс:

  • Туна, яргай зэрэг тослог загас
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, жүржийн шүүс
  • Үхрийн элэг
  • Бяслаг
  • Өндөгний шар

~Танд эрүүл энхийг хүсье!~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()