Сурталчилгаа (15)
Хаах

Сайхан хөлтэй болоход туслах 6 арга

2017-06-05, 12:27
32,192

Харахад үзэмжтэй, цэвэрхэн хөлтэй болохыг хүсдэггүй хүн гэж хаана байх билээ. Гэхдээ бид бодит байдал дээр хөлөндөө төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй бөгөөд хэрхэн арчлахаа ч сайн мэддэггүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ сайхан хөлтэй болоход туслах энгийн хэрнээ эгэлгүй аргуудаас дуулгахаар бэлтгэлээ. 

Сайхан хөлтэй болоход туслах 6 арга

1 Хөлөө хатаах

Хөлөө гүйцэт хатаалгүй оймс, гутал өмсөж болохгүй. Энэ нь хөлд мөөгөнцөр үүсгэх аюултай. 

  • Хөлийн арьсанд амьсгалах боломж өгөхүйц арьсан материалтай гутал өмсөх.
  • Нэг гутлаа олон өдөр дарааллаж өмсөхөөс татгалзах.
  • Усанд орсны дараа хөлөө сайтар арчиж хатааж байх.

Хөлөө хатаах

2 Хумсныхаа эрүүл мэндэд анхаарал хандуулах

Та хумс шигдэж орох аюулаас сэргийлж, арга хэмжээ авах хэрэгтэй.

  • Хөлөө бүлээн усанд дүрж, 15-20 минут байлгана. Дараа нь усандаа 1 хоолны халбага давс нэмж хийгээрэй.
  • Үүний дараа шигдэж орсон эсвэл орох аюултай байгаа хумсаа үрж, цэвэрлэнэ.
  • Мөн тухайн хэсэгтээ чийгшүүлэх тосноос нимгэн түрхэнэ.
  • Та өдөр бүр тус аргыг хэрэглэснээр, хумс шигдэж орох аюулаас сэргийлэх боломжтой. 

Хэрвээ хумс тань шигдэж ороод, маш их өвдөлттэй, арьс нь гэмтэж улайсан тохиолдолд, дур мэдэж өөрөө эмчлэх гэсний хэрэггүй. Үүний оронд эмчид хандаарай. 

Хумсныхаа эрүүл мэндэд анхаарал хандуулах

3 Хумсандаа анхаарал хандуулах

Хөлийн хумсны хэлбэрийг засч, ургалтанд нь анхаарлаа хандуулж байгаарай. 

  • Хөлийн хумсыг дугуйруулж биш, тэгшилж авах хэрэгтэй.
  • Хумсаа хэт тулгаж авахаас зайлсхийгээрэй.

Хумсандаа анхаарал хандуулах

4 Хөлийн арьсыг амраах

Та хөлийн арьсаа зөөлрүүлэхийн тулд, долоо хоногт нэг удаа хүнсний сода, шүршүүрийн шингэн саван, лаванда цэцгийн тостой усанд хийж, 15-20 минут байлгахад хангалттай. Үүний дараа хөлөндөө чийгшүүүлэгч тос түрхээрэй.

Хөлийн арьсыг амраах

5 Хөлөө чийгшүүлэх

Сайн чанарын хөлийн чийгшүүлэгч тос сонгож аваарай. Та сонгох тос глицерин болон лецитинийн орцтой байх ёстойг анхаар. Чийгшүүлэгч тосоо хөлөндөө түрхэж, зөөлхөн иллэг хийнэ. Ингэхдээ хөлийн хурууны салааг тосолж болохгүй бөгөөд энэ нь мөөгөнцөр үүсгэх аюултай. 

Хөлөө чийгшүүлэх

6 Иллэг хийх

Хөлийн ядаргааг тайлж, цусны эргэлтийг сайжруулахын тулд иллэг хийх хэрэгтэй. Ингэхдээ хөлийнхөө улан дор газрын теннисний бөмбөг байрлуулж, тойрог чиглэлээр эргүүлээрэй. Өдөрт 5 минут зарцуулан тус иллэгийг хийхийг зөвлөж байна. Ингэснээр таны хөлийн ядаргаа тайлагдаж, бие тань амрах учиртай.

Иллэг хийх

Та эдгээр аргуудын тусламжтайгаар хөлөө сайхан болгож, дуртай гутлаа өмсөн, итгэл дүүрэн алхаарай!

60
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()