Та машиныхаа хүрдийг яаж барьдаг вэ? /Сонжоо/

Өнөөдөр машин барьдаггүй, барьж байгаагүй хүн гэж ховор болов уу? Харин жолооч нарыг машины рүүл буюу хүрдийг хэрхэн барьж байгаагаар нь шинжиж, тухайн хүний тухай олон зүйлсийг хэлж өгдөг байна. Та ч бас машины рүүлийг хэрхэн барьдгаараа өөрийгөө сонжоод үзээрэй. 

Та машиныхаа хүрдийг яаж барьдаг вэ? /Сонжоо/
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Та доорх зургуудыг ажиглаж, хэрхэн машины хүрд барьдгаа сонгоод, харгалзах тайлбарыг уншаарай!

 

1 Минималист

Та маш энгийн байхыг эрхэмлэдэг нэгэн. Олон найзтай байхаас илүү, жаргал зовлонгоо хуваалцах хэдхэн дотны найзтай байхыг хичээдэг аж. Энэ нь таныг уйтгартай гэж хэлж байгаа хэрэг биш бөгөөд ердөө л амьдралыг үзэх үзэл тань бусдаас өөр төдий юм. 

Минималист

2 Логик

Үүрэг хариуцлагаа ухамсарласан, ухаалаг хүмүүс байх аж. Тиймээс гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь танд итгэж, түшиг тулгуураа болгодог байна. Мөн та сэтгэлийн хөдлөл ихтэй бөгөөд үүнийгээ хянах гэж их хичээж явдаг. 

Логик

3 Энх тайвныг тогтоогч

Та зөрчилдөөн, тэмцэлд дургүй бөгөөд чангаар хашгичиж, дуугаа өндөрсгөх нь үнэхээр чухал хэрэг гарсан болохыг илтгэнэ. Мөн хоёр хүний дундуур орж, маргалдааныг улам хурцдуулахыг хүсддэггүй байна. Ерөнхийдөө асуудлыг шийдвэрлэж, эв найрамдалтай байхыг хичээдэг зантай юм. 

Энх тайвныг тогтоогч

4 Төгс байхыг эрхэмлэгч

Жолооны курст сууж байхад, багш яаж барихыг заасан, та яг тэр хэвээр нь хүрдээ барьдаг, дэндүү соёлтой, бүхнийг зөв зүйтэй хийхийг эрхэмлэдэг хүн аж. Аливааг зөв зүйтэй, журмынх нь дагуу хийх бол таны амьдралын уриа үг юм. Тиймдээ ч та амжилтанд хүрч чадсан бөгөөд эргэн тойрны хүмүүс тань шиг байхыг хичээдэг байна. 

Төгс байхыг эрхэмлэгч

5 Сандруу

Та үргэлж сандарч, гарч болзошгүй аюулаас сэргийлж явдаг хүн юм. Бүх зүйл зүгээр эсэхийг 2-3 удаа шалгасны дараа тайвширдаг. Гэр бүлийнхэн тань үргэлж таныг тайвшруулах гэж хичээдэг бөгөөд таныг гэнэн цайлган нэгэн гэдгийг сайн мэднэ. 

Сандруу

6 Адал явдал эрэлхийлэгч

Адал явдал, амь өрссөн зүйлд дуртай бөгөөд шүхрээр буух, хөдөө хээр зугаалах, голд сэлэх гэхчлэн төрөл бүрийн зүйлсийг туршиж үздэг байна. Таны ойр дотны хүмүүс энэхүү сонирхлыг тань төдийлөн ойшоодоггүй боловч, хүндэтгэж үздэг. 

Адал явдал эрэлхийлэгч

7 Удирдагч

Та бусдыг удирдан зохион байгуулах төрөлхийн чадвартай. Хүмүүс танд итгэж, бүхнээ даатгахад бэлэн байдаг. Таны удирдах чадварыг хүн бүхэн магтан, сайшааж биширдэг аж. 

Удирдагч

8 Ухамсартай

Хүмүүс таны халамжтай, эелдэг байдалд дуртай. Хайртай дотны хүмүүс тань амжилтанд хүрэхэд, хамгийн ихээр та баярладаг бол, харин алдаж эндэхэд нь хажууд нь байж, тусламжийн гараа сунгадаг. Бусад хүмүүс амьдралын төлөө тэмцэж, нэг нэгнээ урж тасдах нь холгүй байхад, та тайван сууж, хүлээдэг. 

Ухамсартай

9 Догь залуу

Ямар нөхцөлд та тайван байж чаддаг бөгөөд юу хийхээ тун сайн мэднэ. Та өдөр бүрийг баярын өдөр гэж ойлгодог бөгөөд юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Найз нөхөд тань тайвширч, асуудлаа мартахыг хүсвэл тань руу ханддаг. 

Догь залуу

10 Дарамтлагч

Та маш завгүй бөгөөд зам тань саад болсон хүмүүст алт шиг үнэтэй цагнаасаа зарцуулахыг хүсдэггүй. Харин таны шийдэмгий, шударга занг ойр дотныхон тань үнэлдэг бөгөөд үргэлж нөмөр нөөлөг болдог талархаж явдаг байна. 

Дарамтлагч

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()