Хүүхдийн живхийг цэцгийн сав руу хийгээрэй! Та юу болно гэж бодож байна?

Хүүхдийн живх нь шингэнийг өөртөө шингээж, урсгахгүй байхад тусалдаг.  Түүнээс гадна, өөр зүйлд ч мөн ашиглаж болдог байна. Та хүүхдийнхээ живхийг цэцгийн саванд хийгээд үзээрэй. Гэхдээ живх шинэ байх ёстойг анхаар! Үр дүн нь таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хүүхдийн живхийг цэцгийн сав руу хийгээрэй! Та юу болно гэж бодож байна?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад живхийг цэцгийн саванд хийх ёстой вэ?

Хүүхдийн живх нь өөртөө "гидрогель" хэмээх их хэмжээний чийг, шингэнийг өөртөө хадгалдаг бодисыг агуулдаг билээ. Харин энэхүү "гидрогель" нь тариаланчдад хамгийн хэрэгтэй зүйл хэмээгддэг бөгөөд өөртөө чийгийг шингээдэг, бас хуурайшсан үед эргүүлээд чийгээ алддаг байна. 

Яагаад живхийг цэцгийн саванд хийх ёстой вэ?

2 Хэрхэн хийх вэ?

Та эхлээд живхээ сонгож, дотор талыг нь задлан, пластик материалтай хэсгүүдийг нь аваарай. Учир нь эдгээр нь хөрсний амьсгалах боломжийг үгүй хийх аюултай байдаг. Та живхээ усанд хийж, хэсэг байлгаж, хөөлгөөрэй. Яг л хүүхэд шээсний дараа, живх томордог шиг болсон байх ёстой. 

Одоо живхээ хэд хэд цоолж, нүх гаргаад, цэцгийн савны дор тавина. Дээр нь хөрсөө хийж, үрээ суулгана. Та цэцгээ нэг удаа услаад орхиход, таны цэцэг ахин дахин ус нэхэхгүй бөгөөд "гидрогель"-ийн тусламжтайгаар өөрөө өөрийгөө чийгшүүлж, шаардлагатай усыг гаргаж авдаг байна. Тиймдээ ч цэцэг сайхан ургаж, үзэсгэлэнтэй болдог. 

Хэрхэн хийх вэ?

Танд амжилт хүсье!

47
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()