Таны хийсэн хоол нэг л амтгүй болоод байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Хоол хийх залхуутай ажил гэж боддог хүмүүс байна уу? Тийм бол өнөөдрөөс тэрхүү бодлоо толгойноосоо авч хаяарай. Учир нь бид та бүхэндээ маш хялбархан хийж болох, цаг зав хэмнэх хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тус аргаар хоол хийснээр, таны хоол урьд урьдынхаас илүү амттай, илчлэг багатай болох юм.

Таны хийсэн хоол нэг л амтгүй болоод байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Давстай шөл

Та амттай шөл уухын тулд олон орц бэлтгэж, цагаа гарздах шаардлагагүй. 

Үүнийг бэлтгэх их энгийн юм.

  • Та тахианы тунгалаг шөлийг буцалгаарай.
  • Үүн дээрээ улаан лооль болон бага зэрэг бор гурил нэмж, сайтар хутгана.
  • Ингэснээр таны амттай шөл бэлэн болох аж. Та шөлөндөө бага зэрэг давс, перец хийж, хоолныхоо амтыг нэмэгдүүлж болно. 

Давстай шөл

2 Халуун ногоотой хоол

Та халуун ногоотой хоолны амтыг хадгалж, тэнцвэржүүлэхийг хүсвэл:

  • Сахар буюу элсэн чихэр бага зэргийг хийж, хурц амтыг нь дарж болно.
  • Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хоолныхоо орцонд нэгтгэж, амтыг нь тэнцвэржүүлээрэй.
  • Цагаан цуу эсвэл нимбэгний шүүсийг халуун ногоотой хоолонд хийж, амтыг нь хадгалах боломжтой.  

Халуун ногоотой хоол

3 Шарсан элэг

Та элгээ сонгинотой шарж бэлтгээд, бага зэрэг давсаар амтлаарай. Харин үүнийгээ цөцгийтэй хольж, идсэнээр, улам бүр амтыг нь нэмэгдүүлэх боломжтой. Хэрэглэхээс өмнө цөцгийгөө 15-20 минут буцалгаж, өтгөрүүлээрэй. Мөн цөцгий нь таныг таргалуулахгүй.

Шарсан элэг

4 Амтат зутан

Та өглөөний цайндаа хялбархан хийж болох амтат зутанг бэлтгэж, идээрэй. 

  • Төмсний цардуулыг, сүү эсвэл тахианы тунгалаг шөлтэй хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ зөөлөн гал дээр буцалгаснаар, зутан бэлэн болох аж. 

Амтат зутан

5 Хүүхдийн будаа

Хүүхдийн будааг чанаж, сүү хийн буцалгаарай. Үүндээ бага зэрэг масло, элсэн чихэр хийж, сайхан амт оруулна. Харин хүүхдийн будааг бөөгнөрсөн тохиолдолд, шүүлтүүр ашиглан, шүүж болох юм. 

Хүүхдийн будаа

6 Амтат бялуу

Бялууг жигнэж болгосны дараа, зарим хэсэг нь савны ирмэгт наалдсан байх нь бий. Энэ тохиолдолд та бялуугаа муухай болголгүйгээр, цэвэрхэн гарган авч болох юм.

  • Бялуугаа хөргөөд, хүйтэн алчууранд боож, хэсэг байлгаж болох бөгөөд энэ нь наалдсан хэсгийг салгах болно.
  • Мөн халуун усыг бялууны дор байрлуулж, хэсэг байлгаад үзээрэй.  

Амтат бялуу

7 Шоштой зутан шөл

Орц:

  • Цагаан шош - 500 гр
  • Сонгино - 100 гр
  • Оливын тос - 50 гр
  • Ус - 500 мл
  • Давс, амтлагч

Хийх арга:

Шошоо усанд хийж, 30-40 минут чанаарай. Дараа нь оливын тосоо хайруулын тавганд хийж халаагаад, нарийн хэрчсэн сонгиноо хийж хуурна. Үүн дээрээ шошоо нэмж, давс, амтлагчаа хийгээд, 5 минут буцалгасны дараа блендэрт хийж, өтгөрүүлнэ. Ингээд л таны амттай шөл бэлэн болох аж. 

Мөн шошны зутан шөл тань хэт шингэн буюу хоолшихгүй санагдвал, дээр нь бага зэрэг агшаасан будаа хийж, идэж болно. 

Шоштой зутан шөл

8 Шарсан будаа

Орц: 

  • Масло- 1 халбага
  • Өндөг- 2 ширхэг
  • Масло- 1 халбага
  • Хэрчсэн сонгино- 1/4 аяга
  • Хэрчсэн ногоон чинжүү- 1/4 аяга
  • Агшаасан будаа- 2 аяга
  • Чанаж бэлтгэсэн гахайн мах- тал аяга
  • Соё соус- 1/4 аяга
  • Вандуй- тал аяга

Хийх арга: 

Хайруулын тавгаа халааж, 1 халбага маслоо хийх бөгөөд үүндээ өндгөө хийж, салгаж хуурсаны эцэст гаргаж авна. Дахин хайруулын тавгаа халааж, үлдсэн 1 халбага масло хийж, үүндээ сонгино, чинжүү зэргээ 3 минут хуурах аж. Харин үүндээ шарж бэлтгэсэн өндөг, будаа болон махаа хийж хуурах төдийгүй соё соусаар амтлах байна. Ингээд л таны хоол хормын төдийд бэлэн болох юм.

Харин та будаагаа шарах явцдаа ёроолыг нь түлж, хоолонд тань түлэнхий амт орсон бол маш энгийн аргаар үүнийг шийдвэрлэж болно. 

  • Та хоолоо өөр тогоонд хийж, дээр нь бага зэрэг сүү болон давсыг нэмж хийгээд, буцалгахад хангалттай. Ингэснээр хоолны түлэнхий амт арилдаг. 

Шарсан будаа

9 Шингэн соус

Таны бэлтгэсэн соус хэт шингэн болоод байвал доорх аргыг хэрэглэж, өтгөрүүлж болох юм.

  • Та соустай ижил хэмжээний төмсний цардуул хийж, хутгаарай.
  • Эсвэл соусаа шарах шүүгээнд хийж, хэсэг хугацаанд байлгахад хангалттай. 

Та гэртээ амтат соус хэрхэн бэлтгэх аргыг ЭНД дарж үзээрэй. 

Шингэн соус

Та сайхан хооллоорой!

17
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()