Тайчигч бүсгүйчүүдийн хөшигний цаадах амьдрал

Тайчигч бүсгүйчүүдийг хүн бүхэн л амар аргаар мөнгө олох гэсэн, арчаагүй амьтад хэмээн ойлгодог. Харин бодит байдал дээр, тэд бидний төсөөлж ч байгаагүй амьдралыг туулдаг бөгөөд хачирхалтай зүйлс олон тохиолддог байна. Иймд бид та бүхэндээ тайчигч бүсгүйчүүдийн хөшигний цаана нуугдсан амьдралыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тайчигч бүсгүйчүүдийн хөшигний цаадах амьдрал
Хаах
Сурталчилгаа

1 Хүнтэй болзоход хүндрэл үүснэ

Тайчигч гэдэг нь нэг төрлийн мэргэжил гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Тэд мөнгө олохын тулд өөрсдийн уран гоолиг бие, авьяас чадвараа ашигладаг. Тэд ч гэсэн хүн тул хэн нэгэнд сэтгэл алдарч, хайрлаж дурлахыг хүсэх боловч, ажил мэргэжил нь томоохон саад учруулдаг. Тухайн залуу хичнээн түүнд хайртай байсан ч гэсэн, тайчигч гэдгийг нь мэдвэл тийм ч таатай хүлээж авахгүй нь тодорхой. Тиймдээ ч тэдний хувьд хайр сэтгэлийн асуудал, болзох тал дээр үргэлж сэтгэлээ чилээж явдаг байна. 

Хүнтэй болзоход хүндрэл үүснэ

2 Сэтгэл санааны тогтворгүй байдал

Мэдээж тайчигч нь тийм ч бусдад гайхуулаад байхаар ажил биш. Үүнийг гадны орнуудад сүртэй зүйл биш гэж үздэг байж болох ч, манай улсад бол эсрэгээрээ билээ. Тайчигч охидыг биеэ үнэлэгчтэй адилтган үзэж, доромжилдог. Тиймдээ ч тэд өөрсдийн ажлаасаа ичиж, танилтайгаа таарах вий хэмээн сэтгэлээ чилээхэд хүрдэг байна. Тэдний зүүсэн багны цаана шархалсан зүрх, зовлонт амьдрал, доромжлол, өөртөө гутарсан байдал гэхчлэн маш олон хүнд хэцүү зүйлс нуугдаж байдаг. 

Сэтгэл санааны тогтворгүй байдал

3 Хүнд хэцүү дасгал

Шон дээр авирч, бүжиглэнэ гэдэг хүн бүхний чадах зүйл биш. Олон цагийн бэлтгэл, хичээл зүтгэлийн дүнд шонтой харилцаж суран, бүжиглэдэг билээ. Тэд мэргэжлийн тайчигч бүжигчин болохын тулд багагүй хугацааг зарцуулдаг бөгөөд ихэнх цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг байна. Мөн үүнийхээ хажуугаар биеийн галбиртаа анхаарч, олон төрлийн дасгал хийж, хоолны дэглэм баримталдаг. 

Хүнд хэцүү дасгал

4 Бусдаас ирэх доромжлол

Тэднийг бүжиглэж байхад, эрчүүд яг л биеэ үнэлэгчтэй харицаж байгаа мэт аашилдаг. Харин үүнд нь эсэргүүцвэл, элдвээр харааж, сонсох төдийд зүрх зүсэгдэм үгсийг ихээр хэлдэг байна. Үүнээс гадна эрчүүд тэднийг хүчирхийлж, оролдох явдал ихээр гардаг аж. Ердөө л бүжиглэж, бусдад халуухан мэдрэмжийг төрүүлж, нүдийг нь хужирлах гэсэн биш, яг л биеэ үнэлэгч мэт ойлгогдох нь тэдэнд таалагддаггүй байна. 

Бусдаас ирэх доромжлол

5 Ирээдүйдээ санаа зовно

Мэдээж насан туршдаа тайчигч хийж амьдарна гэж үгүй. Тиймдээ ч тэд үргэлж ирээдүйгээ бодож, толгойгоо өвтгөдөг байна. Тайчигч бүжигчин бүсгүйчүүд нь ихэвчлэн боловсролгүй, бүжиг бүжиглэхээс өөр чадах зүйлгүй хүмүүс байдаг. Тэд аргаа барахдаа шөнийн цэнгээний газар бүжиглэж, мөнгө олдог. Харин нас ахих тусам тэдний байр суурь ганхаж эхлэх тул, үргэлж сэтгэлийн шаналалтай явдаг аж. 

Ирээдүйдээ санаа зовно

6 Хийснийхээ хэрээр мөнгө олно

Царай зүс, бие хаа сайтай дээрээс нь халуухан бүжиглэж чаддаг бүсгүйчүүдэд л эрчүүд илүү их мөнгө өгдөг. Тэдний хувьд тогтмол цалинтай байж чаддаггүй төдийгүй хэр их хичээж, бусдын харцыг булааж чадна, тэр хэрээр мөнгөтэй болно гэх хууль үйлчилдэг байна. Тиймээс тайчигч бүсгүйчүүд нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, илүү халуухан харагдаж, мөнгө их олох гэсэндээ төрөл бүрийн арга хэрэглэдэг байна. 

Хийснийхээ хэрээр мөнгө олно

7 Нийгмээс гадуурхагдана

Тэдний хувьд тулгамддаг хамгийн том асуудлуудын нэг нь нийгмээс гадуурхагдах явдал юм. Хичнээн сайхан сэтгэлтэй, зөв хандлагатай нэгэн байлаа ч, тайчигч бүсгүйчүүдийг нийгэмд зөвөөр хүлээж авдаггүй бөгөөд яг л хог шаар мэт харьцдаг байна. Үүнээс болж, амьдралдаа сэтгэл гундуу явах тайчигчид олон байдаг. 

Нийгмээс гадуурхагдана

8 Гэр бүл төлөвлөлт

Хүн болгоны хүсэл бол халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг бүрдүүлж, өнөр өтгөн, аз жаргалтай амьдрах билээ. Харин тайчигч нарын тухайд энэ тал дээр маш хүндрэлтэй байдаг. Өмнө нь тайчигч хийж байсан бүсгүйтэй гэр бүл болж, хамтдаа насыг барах залуус маш цөөн. Тайчигч бүсгүйчүүдийн өнгөрсөн амьдрал нь тэднийг хар сүүдэр мэт дагаж, хаана ч явсан асуудал үүсгэдэг байна. Тиймдээ ч тайчигчдын тухайд гэр бүлтэй болж чадалгүй, олон жил ганцаараа явах нь бий. Гэр бүлтэй болсон байлаа ч, өнгөрсөн амьдралаасаа болж үргэлж хүндлэл хүлээж чадахгүй амьдарч мэднэ. 

Гэр бүл төлөвлөлт

9 Эрүүл мэндээр хохирно

Хүмүүс орондоо орон тухтай унтаж байхад, тайчигч нарын ажил эхэлдэг. Бүхэл шөнөжингөө бүжиглэж, ядарч цуцахыг үл мэдэх нь эцэс сүүлдээ төрөл бүрийн өвчтэй болгодог байна. Ялангуяа олон цаг шонтой бүжиглэдэг бүсгүйчүүд ядаргаанд орж, сульдан, ямар ч дархлаагүй болж хувирдаг. Ердөө л ахиухан мөнгө олох гэсэндээ эрүүл мэнд, нэр хүндээ уландаа гишгэж байгаа тэдний сонголтыг гайхах хүмүүс олон байдаг. 

Эрүүл мэндээр хохирно

10 Биеэ даасан

Тэд бусдаас гар харахыг хүсдэггүй бөгөөд хичнээн мөнгөний шаардлага гарсан байлаа ч хүнээс гуйлгүй өөрөө болгохыг хичээдэг. Гэр бүлийнхэн, аав ээжтэйгээ холбоотой байж чаддаггүй бөгөөд орчлон дээр орь ганцаар мэт амьдардаг, хоосон хөндий, хүйтэн хүмүүс билээ. 

Биеэ даасан

11 Хар бараан хүүхэд нас

Бодит байдал дээр тайчигч бүсгүйчүүдийн хүүхэд нас, өнгөрсөн амьдрал үргэлж хар бараан байдаг. Тэд хэцүү бэрх амьдралыг туулж, мөнгө олох гэсэндээ хичнээн дургүй байсан ч, шөнийн цэнгээний газарт бүжиглэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Мэдээж үүнийг нь зөвтгөх аргагүй ч гэлээ, хүний сонголтыг буруутгаад ч яах билээ. Багаасаа хэцүү бэрх бүхнийг даван туулсан тул, сэтгэлийн хаттай, зоригтой хүмүүс байх бөгөөд бусдын хэлэх үгс, доромжлолоос төдийлөн санаа зовдоггүй. 

Хар бараан хүүхэд нас

12 Бүхнийг золиосонд гаргахад хүрнэ

Тэд алхам тутамдаа золиос гаргаж, амьдардаг. Тайчигч байхаа больж, бусадтай адил сайхан амьдрахыг хүсвэл мөнгөнөөс татгалзаж, бусдын гарыг харж амьдрах болно. Харин мөнгөтэй, өөрийгөө болгоод амьдаръя гэхээр ирээдүй нь харанхуйлж, ганцаараа насыг барахад хүрдэг байна. Тиймээс ямар сонголт хийхээс тэдний амьдрал хамаарч, маш их зүйлийг золиосонд гаргадаг юм. 

Бүхнийг золиосонд гаргахад хүрнэ

13 Сексийн тогтворгүй харилцаа

Тэдний ажил бол залууст дур булаам харагдаж, тэдэнд таашаал бэлэглэх билээ. Гэхдээ зарим тохиолдолд өөрийг нь үнэхээр хүсч байгаа залуусд татгалзаж чадалгүй, ганц шөнийг өнгөрөөх нь бий. Харин энэхүү сексийн тогтворгүй харилцаанаас болж, төрөл бүрийн бэлгийн замын халдвартай өвчтэй болох аюул нэмэгддэг байна. 

Сексийн тогтворгүй харилцаа

14 Стресс, бухимдал ихтэй

Тайчигч бүсгүйчүүд дээрх шалтгааны улмаас муухай ааштай, дотогшоо хандлагатай нэгэн болж хувирдаг байна. Өөрийнхөө тухай болон асуудлаа хэн нэгэнд ярьж чадахгүй, дотроо хадгалж явах нь хямрааж, сэтгэхүйд нь нөлөөлөх нь бий. 

Стресс, бухимдал ихтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()