Яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой зүйлс

Эрүүл, аз жаргалтай амьдрах нь зөвхөн бидний өөрсдийн амьдралын хэвшил, үйл ажиллагаанаас хамаарна. Зарим нөхцөлд агаарын бохирдол, бусад хүчин зүйл нөлөөлөх ч гэлээ, та доорх зүйлсийг хэрэгжүүлснээр, учирч болзошгүй аюултай эрсдлүүдээс өөрсдийгөө хамгаалах юм. Ийнхүү бид та бүхэндээ эмч нарын зөвлөсөн, яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой зүйлсийг танилцуулж байна.

Яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой зүйлс
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Агааржуулагч

Бидний хэрэглэдэг бүхий л агааржуулагчид, "формальдегид" хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь багтраа болон, амьсгалын замын өвчин тусах шалтгаануудын нэг болох нь бий. АНУ-ын "Питтсбург" эрүүл мэндийн их сургуулийн онцгой байдлын хэлтсийн захирал Фердинандо Мирарчи (Ferdinando Mirarchi), шүршдэг агааржуулагчийн оронд, анхилуун үнэртэй тосыг шингээсэн үнэртүүлэгчийг сонгохыг зөвлөж байна.

Агааржуулагч

2 Түлэгддэг хайруулын таваг

Нью-Йорк хотын эрүүл мэндийн төвийн профессор Рональд О. Перельман (Рональд О. Perelman), 2007 онд түлэгддэг ширмэн дээр хийсэн хоолыг үргэлж иддэг хүний биед юу болох тухай судалжээ. Үүний дүнд тухайн хүний ходоод гэмтэж, бамбай булчирхайн хорт хавдар тусах эрсдэл маш өндөр байсныг олж мэдсэн юм. Иймд хэрэв таны гэрт тус хайруулын таваг байдаг бол хэрэглэхээ зогсоож, боломжтой бол наалддаггүй хайруулын тавгаар солиорой.

Түлэгддэг хайруулын таваг

3 Цагны жижиг зай

Мэдээж хэрэг насанд хүрсэн хүмүүст тус зай нь ямар нэгэн аюул багатай юм. Харин бага насны хүүхдийн тухайд байдал арай өөрөөр яригдана. Учир нь тэд гартаа таарсан жижиг бүхнийг амандаа хийх "рефлекстэй" байдаг бөгөөд хэрэв жижиг зайг залгивал, ходоодыг түлж, улмаар үхэлд ч хүргэж мэднэ. Иймд жижиг зай, хуруу баттерей зэргийг хүүхдийн гар хүрэх газраас хол тавих, шаардлагагүй бол даруй хогийн саванд хийж байх хэрэгтэй.

Цагны жижиг зай

4 Үсэрдэг тавцан

Үсэрч, наадах тус тавцанг айлууд ихэвчлэн лагерийн байрандаа эсвэл гэрийнхээ хашаанд тавих нь бий. Гэвч энэ нь мөн л бага насны хүүхдэд өндөр эрсдэлтэй бөгөөд үсэрч байгаад эвгүй унавал, хүзүү болон нуруугаа гэмтээх, цаашлаад амь насаа хүртэл алдах аюултай тоглоом юм.

Үсэрдэг тавцан

5 Хугацаа нь дууссан эм

Хэрэв таны гэрт хугацаа нь дууссан эм байдаг бол даруй хаях хэрэгтэй. Ингэхдээ хогийн саванд бус суултуурын ус руу урсгаж байгаарай. Учир нь таны хаясан хугацаа нь дууссан эмийг хүүхэд, мөн амьтад идэх магадлалтай. Ялангуяа өвчин намдаах үйлчилгээтэй эмүүдийг хугацаа дууссан нөхцөлд даруй устгах хэрэгтэй.

Хугацаа нь дууссан эм

Танд эрүүл энх, аз жаргалыг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()