Үүнийг хэрэглээд, биенээсээ хорт бодисоо гадагшлуулаарай!

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Иймд бид та бүхэндээ бие организмыг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулах үр дүнтэй аргуудыг танилцуулъя. 

Үүнийг хэрэглээд, биенээсээ хорт бодисоо гадагшлуулаарай!
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Халгай

Халгай нь элгийг хоргүйжүүлж, тунгалагийн системийг өдөөж өгдөг. Мөн биеэс шээс хөөх замаар хорыг гадагшлуулдаг юм. Давхар үрэвслийг дарж, элэгний төрөл бүрийн өвчний үе шатыг дэмжихэд тусалдаг. Үүнийг бэлдэхдээ: 1 аяга халуун усанд, хатаасан халгайнаас 1 цайны халбагыг хийж, таглаад 5 минут хандалсны дараа өдөрт 2-3 аягыг 7 хоногийн турш ууж хэрэглэнэ. Халгайг түүхдээ бээлий өмсөхөө мартуузай. Эс бөгөөс гараа түлж, бэртээх болно.

Мөн бид та бүхэндээ бие дэх хорт бодисыг гадагшлуулахад туслах бусд үр дүнтэй аргуудыг хүргэж байна. 

1 Килантро

Элэг, цөсийг цэвэрлэх, хоргүйжүүлэхэд өндөр ач тустай ургамал юм. Тус ургамалд агуулагдах бодисны нөлөөнөөс шээсний ялгаралт ихэсч, улмаар түүгээр дамжин биеэс хорт бодисууд гадагшилдаг байна.  Үүнийг хэрэглэхдээ:

Тус ургамлын навчыг сайтар зажилж, идэх хэрэгтэй. Шингэн уухгүй хэрнээ л таны шээс ихээр ялгарч, хорт бодисууд биеэс гарах болно.

Килантро

2 Багваахай цэцэг

Тус ургамал нь таны биед тал бүрийн ашиг тустай юм. Энэ нь өөртөө олон төрлийн антиоксидантууд болон элгийг хоргүйжүүлж цэвэрлэх, флавоноид бодисыг их хэмжээгээр агуулсан байдаг. Мөн цөсний үйл ажиллагааг дэмжихээс гадна, шээс хөөх, бөөр болон давсаганд сайнаар нөлөөлдөг. Хэрэв таны өтгөн ойр ойрхон хатдаг бол, тус цэцгийн хандыг хэрэглэж үзэхэд гэмгүй юм. Ингэснээр ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, өтгөн хатахгүй тустай.

Тус ургамлын найрлаганд, биед шаардлагатай төмөр, магни, кали, кальци, витамин В, зэрэг шимт бодисуудыг агуулдаг. Энэхүү шидэт цайг бэлтгэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан багваахай цэцгийн ханднаас 2 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10 орчим минут болгосны дараа цайны халбагаар өдөрт 2 удаа буюу өглөө, орой ууж хэрэглэнэ. Мөн тус ургамлаар салад хийж идсэн ч болох юм.

Мөн тус ургамлын хандыг бэлэн худалдаалдаг бөгөөд тус бүтээгдэхүүнийг ууж хэрэглэхээс өмнө, эмчийн зааврыг авах хэрэгтэй. Хэрэв цөсний чулуу болон асуудалтай бол, хэрэглэхдээ аль болох болгоомжтой байхыг сануулъя.

Багваахай цэцэг

3 Даливс өвсний үндэс (Burdock Root)

Тус ургамлын үндэс нь цус төлжүүлэх, шингэрүүлэх нөлөөг үзүүлдэг. Мөн бодисын солилцоог сайжруулан, элэг тунгалгийн системийн үйл ажиллагааг дэмжсэнээр биеэс хорт бодисыг эрчимтэй хөөдөг. Түүнчлэн элгийг цэвэрлэж, хэвийн үйл ажиллагааг нь хангаж ажилладаг байна. Ургамлын уух явцад, шээс маш ихээр хүрэх бөгөөд энэ нь хорт бодисыг гадагшлуулж байгаа хэлбэр тул санаагаа чилээх хэрэггүй юм. Мөн бөөр, давсаг, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Өөртөө фолийн хүчил, витамин С, Е, болон магни гэх мэт шим тэжээлээр баялаг. Энэ нь цусыг нь цэвэршүүлж, биеийн дархлааны системийг ч мөн бэхжүүлдэг. Бэлдмэлээ бэлтгэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан ургамлын үндсээс 1 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10-15 орчим минут болгосны дараа цайны халбагаар өдөрт 2 удаа буюу өглөө, орой ууж хэрэглэнэ. Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

Даливс өвсний үндэс (Burdock Root)

4 Хонгорзул цэцэг

Энэхүү ургамал нь бодисын солилцоог сайжруулснаар, биеэс хорт бодисыг хөөж, элгийг ч мөн хоргүйжүүлдэг байна. Мөн элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлэх, хамаалах тустай байдаг. 2010 онд хийсэн судалгаагаар тус ургамал нь элэгний хурц ба архаг вируст гепатит, болон бохирдлоос үүдэлтэй өвчнийг эмчлэхэд онцгой үр дүнтэй болохыг тогтоожээ. Үүнийг бэлдэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан хонгорзул цэцгийн ханднаас 1 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10 минут болгосны дараа өдөрт 4-5 аягыг 1 сарын турш ууж хэрэглэнэ. Хэрэв та дааврын өвчтэй болон бие давхар бол ууж болохгүйг анхааруулъя.

Хонгорзул цэцэг

5 Нугын хошингор

Тус ургамал нь цус цэвэрлэх үйлчилгээтэй, бөгөөд хөлөргөх замаар биеээс хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн элэгийг цэвэрлэж, цөсний үйл ажиллагагааг дэмжиж ажилладаг байна. Тус ургамлын найрлагад, магни, зэс, кальци, хром, төмөр, фосфор, түүнчлэн полисахарид зэрэг чухал эрдэс бодисууд агуулагддаг байна. Мөн нэмэлтээр витамин А, С, В зэргүүд багтана. Үүнийг бэлдэхдээ: 

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан цэцгийн ханднаас 1 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10-20 минут болгосны дараа өдөрт 3 аягыг 7 хоногийн турш ууж хэрэглэнэ. Хэрэв та дааврын өвчтэй болон бие давхар бол ууж болохгүйг сануулъя.

Нугын хошингор

6 Сармис

Сармисийг эртний үеэс эхлэн биеийг хоргүйжүүлэх, анагаахад ашиглаж ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн алдартай хэвээр байна. Сармисанд агуулагдах хүхрийн нэгдлүүд нь гэдсэн дэх хорт бодис үүсгэх нянтай эрчимтэй тэмцдэг юм. Мөн хоол боловсруулах системийг цэвэрлэх замаар биеийг хоргүйжүүлдэг.

Үүнээс гадна,  элэгний үйл ажиллагааг дэмждэг. Иймд та сармисыг өдөр тутмынхаа хоол хүнсэнд түгээмэл хэрэглэж байхыг зөвлөж байна.

Сармис

7 Цагаан гаа

Цагаан гаа нь ходоод гэдэсний боловсруулалтыг сайжруулах замаар биеийг хорт бодисоос цэвэрлэдэг. Энэ нь бүдүүн гэдэс, элэг болон бусад эрхтний хорыг гадагшлуулахад өндөр үйлчилгээтэй билээ. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэх үед бие маш ихээр хөлрөх бөгөөд ингэх нь харин ч тустай билээ. Үүнийг хэрэглэхдээ: 1 аяга халуун усанд, 1 цайны халбага цагаа гаа хийж, таглаад 5-10 минут болсны дараа тогтмол хэрэглэх хэрэглээрэй. Мөн хоол хүнсэндээ хэрэглэж болно.

Цагаан гаа

8 Голт борын ургамал

Тус ургамал нь цусыг цэвэрлэж, бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байна. Та энэхүү ургамлаас 2,3 навчыг авч, багахан зөгийн балтай холин өглөө өлөн ходоодон дээрээ идэж болно. Мөн 1 аяга буцалсан халуун усанд хатаасан нунтгаас 1 цайны халбагыг хийж, хандлаад өдөрт 2-3 удаа уух хэрэгтэй.

Голт борын ургамал

9 Чихэр өвсний үндэс

Бидний сайн мэдэх чихэр өвсний үндэс нь биеийг хоргүйжүүлэх, цэвэрлэхэд өндөр ач тустай бүтээгдэхүүн юм. Мөн түүнчлэн, элгэнд сайнаар нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг байна. Үүнийг бэлдэхийн тулд та 1 аяга буцалсан халуун усанд, 1 цайны халбага нухсан чихэр өвсийг хийж, 5-10 минут хандална. Ингээд дээр нь багахан лимоны шүүснээс дусааж, 1 сарын турш ууж хэрэглэнэ. 

Чихэр өвсний үндэс

Биенээс хорт бодисыг гадагшлуулахгүй бол юу болох вэ?

Магадгүй та "биенээс хорт бодис гадагшлуулаагүй нөхцөлд юу болох бол? хэмээн гайхаж байж мэдэх юм. Тэгвэл дараах зүйлс бидний бие организмд тохиолддог ажээ. Үүнд:

  • Дархлааны систем муудна.
  • Арьс үрчлээтэж эхэлнэ.
  • Харшил хөдөлнө.
  • Нарийн гэдэсний үрэвсэл үүснэ.
  • Ходоод шархална.
  • Элэгний үйл ажиллагаа муудна.
  • Зүрхний шигдээстэй болно.
  • Толгой өвдөж, булчингууд хөндүүр болно.
  • Үргэлж цангана.
  • Хоолны дуршил буурна.
  • Үс унана.
  • Хумс хэврэг болно.
  • Арьс хуурайшина.

Та эдгээр сөрөг үр дагавруудаас сэргийлэхийн тулд бидний дээр дурдсан аргуудыг ашиглаж, биеэ цэвэрлэж болно. Мөн өглөө бүр сэрмэгцээ нэг аяга цэвэр ус ууж хэвшээрэй. Энэ нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, биеэс хорт бодис гадагшлуулахад тусалдаг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()