Арьсан дээрх нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

2017-06-11, 10:10
108,758

Тодорхой шалтгаануудын улмаас арьсан дээр нөсөө толбо үүсдэг нь нууц биш юм. Энэ нь гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүнийг нууж далдлах гэж нүүрээ хэт зузаан будах шаардлага гардаг. Түүнчлэн гоо сайхны салонд очих гэхээр багагүй мөнгө санхүү хэрэг болдог хэдий ч, тэр бүр чанартай сайн үйлчилгээ үзүүлдэггүй билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ гэрийн нөхцөлд нөсөө толбоноос ангижрахад туслах, үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй!

Арьсан дээрх нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

1 Берри жимсний шүүс

"Берри" төрлийн жимсний шүүс /аньс, үхрийн нүд/-ийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүний тулд та нэг атга "берри" жимсийг холигчинд хийж, сайтар холиорой. Дараа нь гаргаж авсан шүүснээсээ нүүрэндээ түрхэж, 15 минут байлгана. Сүүлд нь бүлээн усаар нүүрээ угаахад болох аж. 

Берри жимсний шүүс

2 Хүнсний сода

Багахан хэмжээний усанд нэг цайны халбага хүнсний сода дусааж, сайтар хутгаарай. Дараа нь үүнээсээ нөсөө толбо үүссэн арьсан дээрээ түрхэж, дээрээс нь зөөлөн иллэг хийж өгнө. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа бүлээн усаар нүүрээ угаагаарай. 

Хүнсний сода

3 Нимбэгний шүүс

1:1 хэмжээтэй нимбэгний шүүс болон цөцгийг хооронд нь сайтар хольж, маск хийнэ. Үүнийгээ нүүрэндээ тавьж, ойролцоогоор 15 минут болгосны дараа нүүрээ бүлээн усаар угаахад болох юм. Ингэснээр таны нүүрэн дээрх нөсөө толбо арилахаас гадна, цайруулах ач тустай болохыг анхаарна уу.

Нимбэгний шүүс

4 Сармис

Сармис нь арьсыг цайруулж, бараан өнгийн нөсөө толбыг арилгахад сайн нөлөө үзүүлдэг байна. Үүний тулд та сармисыг дундуур нь хэрчиж, нүүрэндээ тавих хэрэгтэй бөгөөд өдөрт хэдэн ч удаа энэ аргыг ашиглаж болох аж.

Сармис

Мөн та цайр болон "селен" гэсэн хүний бие организмд чухал нөлөө үзүүлдэг элементүүдээр баялаг дараах хоол хүнсийг хэрэглээрэй. Ингэснээр нөсөө толбоноос ангижирч чадах юм. Үүнд: 

  • Овъёос
  • Самар
  • Сүү
  • Эрдэнэшиш
  • Загас болон бусад далайн гаралтай хоол хүнс
  • Элэг
  • Гүнжидийн тос /Sesame oil/
  • Сэвэг зарам /lentil/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()