Солонгосын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ!

Судалгаагаар, Солонгос улсын нийт хүүхдийн тоог, хүн ам зүйд нь хувиарлахад нэг ам бүлд ноогдох хүүхдийн тоо 1.25 хувьтай гарчээ. Энэ нь айл бүрт бага насны  нэг хүүхэд ноогдож байгааг харуулж байна. Тиймээс ч тус улсын засгийн газраас, залуусыг илүү их секс хийж, олон хүүхэдтэй болохыг шаардаж байгаа аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Солонгосын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1

Улс орны хөгжлийн үндэс бол залуу үеийнхэн, тэр дундаа хүүхдүүд байдаг. Харин Өмнөд Солонгосчуудын тухайд нэг ам бүлд ихэвчлэн нэг, дээд тал нь 2 хүүхэд байгааг онцолжээ. 

2

Ард иргэд яагаад гэр бүл төлөвлөлт, хүүхэдтэй болохыг хойшлуулаад байгаагийн шалтгаан нь тэдний завгүй амьдралын хэвшилтэй нь холбоотой байна. Өмнөд Солонгос улсад гэрлэлтийн дундаж нас 30-35 нас байгаа бөгөөд ихэвчлэн нэг хүүхдийг илүүд үздэг аж.

3

Тиймээс ч тус улсын засгийн газраас сар бүрийн лхагва гарагийг хосуудын "Гэр бүлийн өдөр" болгон зохион байгуулж, хүүхэдтэй болохыг нь дэмжиж байгаа юм. Тэд энэ өдөр орой 7 цагаас хойш бүх гэрлээ унтраах хэрэгтэй бөгөөд ингэснээр залуусыг секс хийх боломжоор нь хангаж байгаа хэрэг билээ.

4

Мөн ахлах болон их сургуулиудын сурагчдын бэлгийн боловсролыг сайжруулах, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн тухай нэмэлтээр заах гэнэ. Улсын бодлогодоо илүү их секс хийхийг оруулсан 9 орон байдаг аж. Тэдгээрээс дурдвал, Сингапур, Энэтхэг, Итали, Хонг Конг, Испани, Румын, Япон, Орос, Дани зэрэг орнууд багтаж байгаа юм. 

Харин та ямар бодолтой байна вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()