Зуны халуунд хэрхэн сэрүүцэх вэ?

Зун хэдийгээр сайхан ч гэсэн, аагим халууныг тэсч гарна гэдэг бэрх даваа билээ. Ялангуяа зуны ид халуунд нозоорон, ажлын бүтээмж хүртэл буурах нь бий. Мөн халхавч, саравчгүй хэсэгхэн хугацаанд халуун наранд явахад нарших, арьс түлэгдэх зэрэг асуудлууд их шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ зуны улиралд хэрхэн сэрүүцэх  болон тулгарсан асуудлаас хөнгөхөн мултрах шилдэг аргуудыг хүргэж байна.

Зуны халуунд хэрхэн сэрүүцэх вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Бид яагаад маш ихээр хөлөрч, халууцдаг вэ?

Хүмүүсийг хөлөрдөг эсвэл хөлөрдөггүй гэж хоёр ангилдаг. Учир нь яг ижилхэн нөхцөлд, та хамт байгаасаа хүнээсээ илүү ихээр хөлөрч, яг л хайлж буй мөхөөлдөс шиг болдог бол танд хэд хэдэн асуудал байгааг илтгэнэ. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү?  Хөлрөх нь ихэвчлэн, халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх, айж сандрах, цочих, хордлого ихтэй байх, төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр алдагдах үед илэрдэг. Мөн хөлрөлтийг багасгах аргыг ЭНД дарж үзээрэй!

Бид яагаад маш ихээр хөлөрч, халууцдаг вэ?

2 Халуун ногооноос татгалзах

Гадаа халуун үед та аль болох халуун ногоотой хоолноос татгалзах хэрэгтэй. Ингэснээр дотроосоо ч тэр маш ихээр халууцаж, бачимдах болно. Мөн аль болох хүнд хоол идэхээс татгалзаж, хөнгөн хэрнээ сэрүүн чанарын хоол идэж байгаарай. Ялангуяа бидний хувьд, сүү цагаан идээгээ сайтар хэрэглэх хэрэгтэй.

Халуун ногооноос татгалзах

3 Хүйтэн шүршүүрт орох

Хэрэв бие тань нэг л нозоороод, ажиллах ямар ч эрч хүчгүй болсон бол та юун түрүүнд хүйтэн шүршүүрт ороорой! Мөн гол орсон ч болно шүү дээ. Залхуурч, нозоорч хэвтэх нь дэндүү утгагүй биш гэж үү. Гэхдээ хэт хүйтэн шүршүүрт удаан орох нь таныг өвчин тусгаж болох тул, нэг их удаан орох хэрэггүй. 

Хүйтэн шүршүүрт орох

4 Гаа сэрүүцүүлдэг

Гааны төрлийн юу ч байж болно. Бохь, эсвэл гаатай сэнгэнэсэн ундаа гэх мэт зүйл нь таныг сэргээж, эрч хүчийг хайрлах болно. Чихэр, нялуун зүйлс нь таныг эсрэгээрээ халууцуулж, таагүй мэдрэмжийг төрүүлэх тул аль болох чихэр идэхээс татгалзаарай!

Гаа сэрүүцүүлдэг

5 Аль болох хөдөлгөөнтэй бай!

Хүмүүс зуны аагим халуунд улам бүр халууцна хэмээн бодож дасгал хөдөлгөөн хийхээс татгалздаг. Гадуур гарсан ч, алхалгүй аль болох машинд суухыг бодож, залхуурдаг. Гэвч үнэндээ халуун үед сүүдэр дагаж, эсвэл халхавч сүүдрэвчээ зүүгээд алхах шиг сайхан зүйл үгүй. Бүгчим машинд сууж явснаар толгойг маш ихээр өвтгөж, эсрэгээрээ нозооруулах нь бий. 

Аль болох хөдөлгөөнтэй бай!

6 Хүйтэн кофе уух

Магадгүй та халуун өдөр хүйтэн ундаанаас сайхан зүйл үгүй гэж бодох болно. Гэвч ундаанаас гадна, хүйтэн кофе ч мөн таныг сэрүүцүүлэх шидтэй юм. Энэ нь биеийн хэмийг буулгаж, түргэн хугацаанд сэрүүцүүлэх болно. Хүйтэн өдөр халуун кофе уух нь биеийг түргэн дулаацуулдаг бол, халуун өдөр эсрэгээр нь хүйтэн кофе уугаарай.

Хүйтэн кофе уух

7 Сэрүүн мэдрэмж төрүүлэх нимгэн, хөнгөн, даавуун хувцас өмсөх

Та арай халуун зунаар нийлэг, бариу материалтай хувцас өмсөж байгаа юм биш биз! Мөн халууны улиралд аль болох задгай, хөнгөн, хамгийн гол нь даавуун материалтай хувцсыг өмсөх хэрэгтэй. Саравчтай малгай, халхавчыг ч мөн мартаж болохгүй бөгөөд битүү гуталнаас татгалзаарай! Та зөвхөн зун л хөлөө гаргаж явах байтал, үргэлж пүүз, битүү хувцас өмсөх нь тохиромжгүй юм.

Сэрүүн мэдрэмж төрүүлэх нимгэн, хөнгөн, даавуун хувцас өмсөх

8 Мөс хүлхэх

Амандаа бага зэрэг мөс хийж, аажим аажмаар удаан хүлхээрэй! Энэ нь ч мөн сэрүүцэх үр дүнтэй аргуудын нэг бөгөөд хормын дотор үр дүнгээ өгөх болно. Гэвч хэт их мөсийг хүлхэх нь хоолойг өвчлүүлэх сөрөг нөлөөтэй!

Мөс хүлхэх

9 Хүйтэн бүлээн жин тавих

Биеийн зарим хэсгүүдэд хүйтэн жинг тавьж өгснөөр, таныг сэрүүцүүлэн, таатай мэдрэмжийг төрүүлэх болно. Үүнд нимгэн арьстай хэсгүүд болох хөлийн шагай, өвдөгний ар хэсэг, бугуй, цавь, хүзүү, зэргүүд болно. Дээрх газруудад хүйтэн алчуур эсвэл мөс тавьснаар, хурдан хугацаанд сэрүүцэх болно

Хүйтэн бүлээн жин тавих

10 Шүүслэг жимснээс бүү татгалз!

Сэрүүцэхийн тулд заавал ус эсвэл ундаа уухын оронд, амтлаг хэрнээ шүүслэг жимсийг идэж болно шүү дээ. Ялангуяа тарвас, лийр, зэрэг шүүслэг төрлийн жимснүүд нь биднийг сэрүүцүүлж, амтлаг мэдрэмжийг төрүүлэх болно. Тиймээс туршаад үзэхэд гэмгүй юм.

Шүүслэг жимснээс бүү татгалз!

11 Нимбэгтэй ус уух

Витамин С-гээр баялаг тус жимс нь биеийн халууныг буулгаж, сэрүүцүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн халуун өдөр таныг сэргээж, илүү эрч хүчтэй болгох болно. Зөвхөн нимбэг гэлтгүй, витамин С-гээр баялаг бусад жимсийг ч мөн илүү их идэх хэрэгтэй. Түүнчлэн априкот жимсийг зун идэхэд тохиромжтой байна.

Нимбэгтэй ус уух

12 Машинаа хэрхэн сэрүүцүүлэх вэ?

Зуны халуунд машин бүгчим болж, байж суухын аргагүй халуун болдог шүү дээ. Энэ үед та хаалга, цонхоо нээгээд ч нэмэргүй байх нь бий. Тэгвэл машинаа сэрүүцүүлэхийн тулд бүх цонхоо нээгээд зөвхөн жолоочийн талын хаалгыг 5-аас 10 хүртэл удаа онгойлгож хаагаарай! Ингэснээр машиндаа заавал хүйтэн сэнс үлээлгэх шаарлагагүй юм.

Машинаа хэрхэн сэрүүцүүлэх вэ?

Та гадагшаа гарахдаа саравчтай малгай өмсөж, наршихаас сэргийлээрэй!

 

23
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()