Эрхий хуруу руугаа үлээгээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно!

Бидний бие организм нь шинжлэх ухаанаар судлагдаж дуусашгүй гайхамшигтай бүтэцтэй билээ. Эрхтэн бүр харилцан адилгүй үүрэгтэй бөгөөд өвчин тусаж, хэвийн ажиллагаа нь алдагдсан үед өөрийгөө анагаах хэмжээний ид шидтэй юм. Иймд бид та бүхэндээ энгийн аргуудаар хэрхэн хоолойн өвдөлт болон стрессээс ангижруулах ер бусын аргуудыг танилцуулж байна.

Эрхий хуруу руугаа үлээгээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно!
Хаах
Сурталчилгаа

Эрхий хуруу руугаа үлээвэл юу болох вэ?

Хэрэв таны сэтгэл нэг л тавгүйрч, тайван бус болж байвал гарынхаа эрхий хуруу руу зурагт үзүүлсний дагуу хүчтэй үлээгээд үзээрэй! Энэ нь магадгүй үнэмшилгүй мэт санагдаж болох ч, ийнхүү хүчтэй үлээснээр тархины захын мэдрэлийн судсыг цочроож, зүрхний хэмнэлийг удаашруулан, түргэн тайвшруулдаг байна.

Харин одоо бид та бүхэндээ бусад өвчин, зовиурыг хэрхэн хялбар аргаар даван туулах аргуудыг зааж өгье!

1 Хоолой сэрвэгнэхийг зогсоох

Нэг аяга халуун цайгаар хоолойны өвдөлтийг хэсэгхэн хугацаанд намдааж болно. Гэвч хоолой сэрвэгнэж, ханиалгахыг төдийлөн эдгээж чадахгүй болов уу. Чих хамар хоолойгоор мэргэшсэн эмч хэлэхдээ, хоолойн сэрвэгнэлт, хамрын битүү, чих цөм хоорондоо уялдаа холбоотой байдаг. Тиймээс хэрвээ таны хоолой сэрвэгнэж, загатнавал чихээ үрж үзэхийг санал болгожээ. Ингэснээр чихний мэдрэлийн судлууд цочирч, булчингийн агшилт явагдсанаар хоолойнд сэрвэгнэх, загатнах мэдрэмжийг үгүй хийх болно.

Хоолой сэрвэгнэхийг зогсоох

2 Уур бухимдлыг эмчлэх

Бидний танилцуулах энэхүү аргыг хэрэгжүүлсний дараа таны уур бухимдал, стресс арилах болно. Амьсгалаа түгжсэний дараа нүүрээ хүйтэн усанд дүрэх хэрэгтэй ! Ингэхэд таны бие цочирч, нэг ёсондоо дахин сэргэх болно. Амьсгалаа түгжиж, цочроож өгснөөр бидний байгалиас заяасан эрч хүч сэргэж, бие организм дахин шинээр сэлбэгдэх болно. Мөн нэг аяга хүйтэн усыг ууж болох юм.

Уур бухимдлыг эмчлэх

3 Айдсыг даван туулах

Хэрвээ та тариа хийлгэхээс айдаг бол сувилагч тариа тарих үед ханиагаарай! Ингэснээр та тарианд төдийлөн ач холбогдлыг өгөхгүй бөгөөд өвдөлтийг мэдрэлгүйгээр тарианы үеийг өнгөрөөх болно. 

Айдсыг даван туулах

4 Түлэгдэлт

Хэрвээ гар хөл, биеийн аль нэг газрыг санамсаргүй байдлаар түлсэн бол, түлэгдсэн хэсгийг битгий үрж, оролдоорой. Харин түүний оронд түлэгдсэн хэсэг дээрээ хуруугаараа дарах хэрэгтэй. Ингэснээр тухайн хэсгийн халуун намдаж, өвдөлт түргэн намдахаас гадна, сорвигүй түргэн эдгэрэхэд тустай. 

Түлэгдэлт

5 Шүдний өвдөлт намдаах

Шүд өвдөх нь магадгүй хамгийн зовиуртай, хэцүү өвдөлтүүдийн нэг билээ. Хэрвээ таны шүд өвдвөл эм уух гэж бүү яараарай! Харин түүний оронд гарынхаа алганы ар хэсэгт хүйтэн жинг тавьж өгөх хэрэгтэй. Дараа нь гарынхаа долоовор болон эрхий хурууны дунд 2 орчим минут дарж, иллэг хийгээрэй. Ингэснээр шүдний өвчин хормын төдийд намдах болно.

Шүдний өвдөлт намдаах

6 Толгойн өвдөлт намдаана

Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байвал, хүчтэй эм уух гэж бүү яараарай! Харин түүний оронд бид та бүхэндээ эрт үед хүмүүсийн хэрэгжүүлж байсан нэгэн аргыг танилцуулъя. Эрхий болон долоовор хурууны голын цэг дээр 2 хүртэлх минут дарж өгөөрэй.

Харин дараа нь нөгөө гартаа ээлжлэн дарна. Тус цэг нь шүд болон толгойн өвдөлтийг намдаадаг бөгөөд 3-4 удаагийн давтамжтай ойр ойрхон хийх хэрэгтэй. Харин дараа нь ахин тус цэг дээрээ хурууны өндгөөр тойрог маягаар иллэг хийнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч, өвчин намдана.

Толгойн өвдөлт намдаана

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()