Гоо сайханчид зуны улиралд арьсаа ингэж арчлахыг зөвлөж байна

Зуны улиралд арьс түлэгдэж, хуурайшин гэмтдэг тул, биднээс илүү их анхаарал халамж шаарддаг билээ. Харин гоо сайханчид зуны улиралд арьсаа хэрхэн арчилж, чийглэг, булбарай байлгах аргуудыг зааж өгсөн байна. Иймд бид та бүхэндээ дэлхийн алдарт гоо сайханчдын зөвлөж буй зуны арьс арчилгааг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гоо сайханчид зуны улиралд арьсаа ингэж арчлахыг зөвлөж байна
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Гүзээлзгэнэ жимсийг гоо сайхандаа хэрэглэх

Та зуны улиралд нүүрээ арчлахдаа амттай гүзээлзгэнэ жимсийг ашиглаарай. Тус жимс нь кали, магни, кальци, зэс, фосфор зэргээр баялаг төдийгүй арьсыг нөхөн төлжүүлж, сэргээдэг байна. 

Гүзээлзгэнэ жимсийг гоо сайхандаа хэрэглэх

Бүсгүй та гүзээлзгэнэ жимсийг үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний оронд ашиглаж, арьсаа арчлах бүрэн боломжтой. Энэ нь таны хөрөнгө мөнгийг хэмнээд зогсохгүй богино хугацаанд гайхалтай үр дүнг үзүүлэх болно. 

2 Гүзээлзгэнэтэй лосьон

Шилэн саванд 0.25 стакан гүзээлзгэнэ, 0.25 стакан өргөст хэмх эсвэл зуун настын шүүс, 100 гр хуурай дарс хийж, хутгаарай. 

Гүзээлзгэнэтэй лосьон

Хэрвээ та хуурай арьстай бол, тус бэлдэц дээрээ 0.25 стакан сүүг нэмж хийж болох юм. 

Нүүрээ сайтар угаасны дараа, бэлдсэн лосьоноо түрхээрэй. Ихэвчлэн оройн цагаар хэрэглэхэд тохиромжтой. Тус лосьон нь таны арьсыг цайруулж, нөсөө толбыг арилгах тустай билээ. 

3 Нүүрний маск

Шинэхэн гүзээлзгэнэ жимсийг ашиглан, залуу төрхөө хадгалаарай. Хэрвээ та энгийн, холимог арьстай бол 100 гр сүүн кремийг, харин тослог арьстай бол таргийг ашиглаж болно. 

Блендэрт 1-2 ширхэг гүзээлзгэнэ, 1 багц яншуй, 1 багц гааны навчийг хийж, эргүүлээрэй. Үүнийгээ сүүн крем эсвэл тарагтайгаа холих хэрэгтэй. 

Бэлэн болсон маскаа арьсандаа түрхэж, 15-20 минут байлгаад, бүлээн усаар угаана. Энэхүү маск таны арьсыг гэрэлтсэн толигор болгох төдийгүй чийгшүүлэх юм. 

Нүүрний маск

4 Нүүрний скраб

Орой унтахаасаа өмнө нүүрний скраб хэрэглэж, үхэжсэн арьсаа гуужуулаарай. Та гүзээлзгэнэ жимсийг нухаж, бэлтгээд нүүрэндээ түрхэж, 3-5 минут иллэг хийж, үрэх хэрэгтэй. Үүнийг та тарагтай холиж хэрэглэсэн ч болно. Нүүрээ сайтар үрсний дараа бүлээн усаар угааж, цэвэрлээрэй.

Та эдгээр аргуудыг хэрэглэснээр, үр дүн нь 7 хоногийн дараа гарч эхлэх бөгөөд арьс тань гэрэлтэж, өдрөөс өдөрт толигор болох аж. 

Харин та гүзээлзгэнэ жимсний харшилтай бол дээрх аргуудыг туршиж үзэхээс татгалзаарай. Гүзээлзгэнэ ашиглах аргууд нь ямар ч насны бүх хүнд тохирох бөгөөд арьсыг тань урьд урьдынхаас илүү гэрэлтсэн болгох юм. Мөн нарны хэт ягаан туяанаас давхар хамгаалж байдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 

Нүүрний скраб

Бүсгүй танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()