Алдартай зөн билэгчид юуг буруу зөгнөсөн вэ?

Алдартай зөн билэгчдийн хүчээр бид урьдаас ирж болзошгүй аймшигт аюул, гай зовлонг өнгөрөөж, олон хүний алтан амийг хамгаалж байсан билээ. Гэвч тэдгээр зөн билэгчдийн хэлсэн үг бүр нь оновчтой байдаггүй бөгөөд буруу зөгнөснөөс болж, дэлхий даяараа шуугьж, олон сая хүнийг төөрөгдөлд оруулж байжээ. Ийнхүү бид та бүхэндээ энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Алдартай зөн билэгчид юуг буруу зөгнөсөн вэ?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Ванга

Болгарын нэрт зөн билэгч Ванга эмээг өнөөдөр танихгүй, түүний тухай сонсож байгаагүй хүн ховор юм. Тэрээр 1911 онд төрсөн бөгөөд хүүхэд байхад нь гай тохиолдож, харах мэлмийгээ алдсанаар зөн совинтой болсон хэмээдэг. Зөн билэгч нь ямарваа өвчнийг анагаах, ирээдүйд болох зүйлсийг зөгнөдөг онцгой чадвартай нэгэн байсан юм.

Ванга

Гэвч түүний зөгнөсөн хэд хэдэн зөгнөл нь олон хүнийг төөрөгдөлд оруулсан билээ. Ванга хэлэхдээ, ОХУ-ын улс төрч, анхны ерөнхийлөгч Борис Ельцин (Boris Yeltsin)-ийг 1996 онд огцорно хэмээсэн байдаг. Тус зөгнөл нь тухайн үедээ маш олон хүнийг төөрөгдөлд оруулж, улсад эмх замбараагүй байдлыг авчирсан боловч тэрээр 1999 оны 12-р сарын 31-нд суудлаасаа бууж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүнчлэн тэрээр, 1997 онд алдарт гэгээнтэн Серафим Саровский (Serafim Sarovsky)-ийг амь орно хэмээсэн ч, мөн л биеллээ олоогүй бөгөөд тэрээр зүгээр л занданшуулсан шарил болсон.

Мөн 2010 онд Дэлхийн 3-р дайн болж, энэ нь 2014 онд дуусах болно хэмээсэн төдийгүй дайны үеэрх цөмийн зэвсгүүдээс болж дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших бүхий л амьтан, ургамлууд устана гэжээ. Энэ нь ч мөн тухайн үед хүмүүсийн сэтгэлийг хоёрдуулж, шуугиан тарьж байсан ч, биеллээ олоогүй юм.

2 Павел Глоба (Pavel Globa)

ОХУ-ын алдарт зөн билэгч нь өдгөө 64 настай билээ. Тэрээр өөрийгөө одон орон судлаач, зөн билэгтэн хэмээн зарласан байдаг. 

Павел Глоба (Pavel Globa)

Тэрээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-ын 67 дахь төрийн нарийн бичгийн дарга, улс төрч Хилари Клинтоныг үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхийлөгч болно хэмээж, олон хүний сэтгэлийг хоёрдуулан, төөрөгдөлд оруулсан. Гэвч түүний зөгнөлийн үр дүн нь илэрч, олон хүний итгэлийг алдсан юм. 

3 Матрона Московская (Matrona Moskovskaya)

ОХУ-ын Ортодок сүмийн гэгээнтэн, зөн билэгтэн нь ямарваа өвчнийг анагаах, зөгнөх чадвараараа алдаршсан билээ. 

Матрона Московская (Matrona Moskovskaya)

Тэрээр Германы улс төрч, удирдагч Адольф Гитлерийг өнөөг хүртэл амьд, гадаад руу дүрвэсэн бөгөөд удахгүй дэлхийг айдаст автуулах болно хэмээн зөгнөсөн ч, энэ нь мөн л биелээгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()