Ичимдэг эрхтэн нас насанд хэрхэн өөрчлөгддөг вэ?

Нас ахихын хэрээр хүн хөгширч, гадаад төрх байдал нь өөрчлөгддөг билээ. Харин бүсгүй таны үтрээ ч мөн хөгширч, харагдах байдлаа өөрчилдөг болохыг та мэдэх үү? Энэ нь хэрхэн хувирдаг болохыг профессор Алеса Двейк (Alyssa Dweck) судалж, олон нийтэд танилцуулжээ. Ингээд хамтдаа эмэгтэйчүүдийн ичимдэг эрхтэн нас насанд хэрхэн өөрчлөгддөг болохыг олж мэдэцгээе. 

Ичимдэг эрхтэн нас насанд хэрхэн өөрчлөгддөг вэ?
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гучин нас

Эмэгтэйчүүд 30 насандаа ихэвчлэн жирэмснээс хамгаалах эм хэрэглэж байдаг. Эсвэл өмнө нь хэрэглэж үзсэн байдаг тул үтрээ орчим нь хуурайшсан байх аж. Тус эм нь "овуляци"-г зогсоож, дааврын ялгаруулалтыг бууруулдаг байна. Үүнээс болж, үтрээ орчим хуурайшиж эхэлдэг.

Харин зарим бүсгүйчүүд тухайн насандаа хүүхэд төрүүлэх нь бий. Тэдний ихэнх нь хэдийн ээж болчихсон байдаг. Жирэмсний үед ялгарах дааврууд нь гадна бэлэг эрхтний өнгийг өөрчилж, бараан болгодог байна. Гэвч энэ нь санаагаа чилээхүйц зүйл биш юм. 

Үтрээ нь өөрөө өөрийгөө цэвэрлэж, амархан хэвийн байдалдаа шилждэг эрхтэн билээ. Хэрэв та хэдэн жилийн турш зөв дасгалаа хийж чадвал үтрээгээ чанга бариу болгох боломжтой. Та үтрээгээ бариу, чанга болгохыг хүсвэл ЭНД дараарай. 

Гучин нас

2 Дөчин нас

Та умдагны үс хусах, ваксдах нь арьсанд ямар нөлөө үзүүлдэг болохыг 40 насандаа биеэр мэдэрч, нүдээр харах болно. Умдагны үсийг тогтмол авснаар, 40 насанд хүрэхэд таны үс маш шингэн ургах бөгөөд эстроген дааврын хэмжээ буурах аж. 

Эстроген даавар буурснаар, үтрээ хуурайшиж, загатнаж эхлэх төдийгүй цэвэршилтийн шинж тэмдэг илэрч, наснаасаа өмнө цэвэрших эрсдэл өндөр болдог байна. 

Дөчин нас

3 Тавин нас

Цэвэршилт явагдаж эхлэх бөгөөд үтрээ хэт хуурай болж, яг л зүлгүүр шиг мэдрэгдэж, тухгүй байдал үүсгэдэг байна. Энэ нь 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тулгарах төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, зан араншинд өөрчлөлт гарч, сарын тэмдэг ирэхээ больдог байна. Та цэвэршилтийн шинж тэмдгийг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Үтрээний тухайд өнгөө өөрчилж, бараан өнгөтэй болох бөгөөд үрчлээс үүсч, үзэмж нь муудна. Эстроген дааврын хэмжээ багасгах ба үүний хэрээр "pH" балансын тэнцвэр алдагдаж, төрөл бүрийн өвчин тусах магадлал нэмэгддэг байна. Мөн үтрээнээс шингэн зүйл гарах нь ихэснэ. 

Тавин нас

4 Жаран нас

Шөнөдөө үтрээ тань хөлөрч, тухгүй нөхцөл байдал үүснэ. Тус насны эмэгтэйчүүдийн 50-60 хувь нь үтрээ хуурайших өвчнөөр шаналж байдаг төдийгүй сексийн үеэр өвдөлт мэдрэгдэж эхлэх аж. Гэхдээ та "Кигел"-ийн дасгал хийж, үтрээгээ чангалснаар, сексийн үеэрх өвдөлтөөс ангижирч чадах юм. 

Мөн үтрээ, умайн хүзүүг гэдэс дотортой холбож байдаг эд эсүүд нь суларч, үйл ажиллагаа нь доголдсоноор, асуудал үүсдэг байна. Үүнийг мэргэжлийн эмчийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой аж. 

Жаран нас

5 Юу хийх хэрэгтэй вэ?

Та хэдэн ч настай байсан, үтрээндээ анхаарлаа хандуулж, тогтмол эмчид үзүүлж байх хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал болоод эмзэг эрхтэн тул, тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. 

Хэрвээ уламжлалт сексийн үеэр өвдөж, таагүй санагдаж байвал, үтрээ чийгшүүлэгч буюу биеийн тосыг хэрэглээд үзээрэй. Тосыг үтрээндээ нимгэн түрхэж хэрэглэх бөгөөд 2-3 хоногийн дараа гэхэд, асуудал шийдэгдэх болно. 

Мөн та бэлгэвч хэрэглэж байгаа тохиолдолд тос хэрэглэхгүй байхыг зөвлөе. Энэ нь үтрээг гэмтээж, тухгүй байдал үүсгэх нь бий. Хэрвээ эдгээр аргууд тус болохгүй, сексийн үеэр үтрээ тань өвдсөн хэвээр байвал, мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө хүсээрэй. Энэ нь магадгүй ямар нэгэн өвчин, үрэвсэл байхыг үгүйсгэхгүй билээ. 

Юу хийх хэрэгтэй вэ?

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()