Гэрийн нөхцөлд бие организмыг цэвэрлэх 14 бүтээгдэхүүн

Бидний бие организм цаг ямагт бодисын солилцоог идэвхтэй явуулж байхыг шаарддаг билээ. Ингэснээр биенээс илүүдэл шингэн болон олон төрлийн өвчин үүсгэдэг хорт бодисуудыг гадагшлуулах ач тустай юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ бодисын солилцоог идэвхижүүлж, бие организмыг цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг хоол хүнсэндээ хэрэглэж, өвчин зовлон тусахаас урьдчилан сэргийлээрэй. 

Гэрийн нөхцөлд бие организмыг цэвэрлэх 14 бүтээгдэхүүн
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбай булчирхай

Цоохор майлз нь бамбай бучлирхайн үйл ажиллагааг дэмжиж, сэргээдэг. Мөн цусыг цэвэрлэж, үе мөчин дэх шээсний хүчил ихсэхээс сэргийлдэг байна. Иймд та хоол хүнсэндээ цоохор майлз хэрэглэж хэвшээрэй.

Бамбай булчирхай

2 Хоол боловсруулах эрхтэний тогтолцоо

Сонгино нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг. Учир нь сонгины найрлаганд "дисульфид" болон "трисудьфид" гэх хавдар болон нянгаас сэргийлэх үйлчилгээтэй эрдэс бодисууд агуулагддаг байна. 

Маалинганы үр нь ширхлэг үртэй хүнс бөгөөд биенээс хорт бодисыг гадагшлуух ач тустай юм. Түүгээр барахгүй, байгалийн гаралтай тос болох "Омега-3, 6, 9"-ийг найрлагандаа агуулдаг бөгөөд эдгээр нь бие организмын үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг аж.

Хоол боловсруулах эрхтэний тогтолцоо

3 Нойр булчирхай

Бразил самар нь бие дэх хортой мөнгөн усыг гадагшлуулах үйлчилгээтэй "селен" гэх элементийг агуулдаг учраас нойр булчирхайнд сайнаар нөлөөлөх нь бий. Гэвч Бразил самрыг хэт их хэмжээгээр идвэл биед сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаараарай. 

Нойр булчирхай

4 Элэг

Хүрэн манжин нь элгэн дэх хорт бодисыг гадагшлуулдаг бөгөөд бие организмын эд эсийг сэргээж, арьс, үс болон хумс гэмтэхээс сэргийлдэг аж. 

Цагаан гааны хувьд бодисын солилцоог сайжруулж, биед чухал хэрэгтэй амин дэмүүдийг олгодог байна. 

Харин бэрсүүт жүрж нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, бие организмыг амин дэмээр хангахаас гадна, витамин С амин дэмээр баялаг учраас дархлааны системийг нэмэгдүүлэх нь бий.

Элэг

5 Цөс

Оливийн тосыг жимсний шүүстэй хольж хэрэглэвэл, цөсөн дэх чулууг багасгаж, бүр цаашлаад арилгах ч боломжтой байдаг байна. Мөн цусан дахь холестериний хэмжээг бууруулах ач тустай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Цөс

6 Гэдэс

Ширхлэг ихтэй байцаа нь хорт бодис болон удаан шингэдэг хоол хүнсийг биенээс гадагшлуулахад сайнаар нөлөөлдөг. Мөн найрлаганд нь агуулагдах төрөл бүрийн хүчлүүд нь гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, нянгаас сэргийлдэг байна. 

Гэдэс

7 Бөөр

Далайн давс нь шээсэнд агуулагдах их хэмжээний хүчлийг үгүй хийхээс гадна, бие организм дахь шүлтийн хэмжээг тэнцвэржүүлдэг

Харин цангис жимс нь байгалийн гаралтай хүчтэй антибиотик тул цөсийг цэвэрлэж, шээсний замын өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна. 

Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшвэл, цөс болон давсгандаа чулуутай болохоос сэргийлдэг. Мөн цөс болон давсгийг цэвэрлэж, илүүдэл шингэнийг биенээс гадагшлуулах ач тустай юм.

Бөөр

8 Шулуун гэдэс

Хан боргоцой нь найрлагандаа хоолыг шингээх үйлчилгээтэй "ферментүүд" агуулдаг бөгөөд эдгээр нь гэдсийг цэвэрлэж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөн ширхлэг ихтэй жимс учраас ердөө нэг зүсмийг идэхэд биед хэрэгтэй амин дэм, уураг шим тэжээлийн 10 хувийг авах боломжтой байдаг гэнэ. 

Шулуун гэдэс

9 Бие организм

Өдөр тутмын амьдралдаа алим идэж хэвшсэнээр бие организм дахь хорт бодисыг гадагшлуулах ач тустай байдаг. Алиманд агуулагдах "пектин" нь биеийг өвчлүүлдэг болон ходоодонд удаан шингэдэг хоол хүнснээс сэргийлэх ач тустай юм.

Бие организм

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()