Үсийг 7 хоногт 4 см ургуулж, өтгөрүүлэх шидэт бэлдмэл

Урт намирсан, өтгөн гэзэгтэй болохыг хүсдэггүй хүн гэж хаана байх билээ. Харин та үсээ ургуулж, өтгөрүүлэх гэсэндээ химийн найрлагатай, үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах шаардлагагүй юм. Үүний оронд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж, хялбархан аргаар урт, өтгөн үстэй болоорой. 

Үсийг 7 хоногт 4 см ургуулж, өтгөрүүлэх шидэт бэлдмэл
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хооллолт, витамин

Үс бол таны титэм л гэсэн үг. Үргэлж чимж, гоо үзэсгэлэнг тань улам бүр нэмэгдүүлнэ. Харин анхаарал халамж муу тавьснаар, үс хугарч, муудах нь бий. Энэ үед та шампунь, ангижруулагч, тос хэрэглээд төдийлөн нэмэр болохгүй л болов уу? Эхлээд та ямартай ч эрүүл хооллолтыг илүүд үзэж, өөрт хэрэгтэй амин дэмүүдийг аваарай. Эдгээр нь үсийг бат бөх болгож, биеийг эрч хүчээр тэтгэх болно.

  • Уураг
  • С витамин
  • Төмөр
  • Биотин
  • А витамин
  • Омега 3
  • Е витамин
  • Селен
  • Зэс 

Та хоол хүнснээсээ эдгээр витамин, эрдэс бодисыг авснаар, үс тань улам бүр өтгөн, урт болох аж. Ямартай ч та хооллолтондоо анхаарч, төрөл бүрийн витаминыг биедээ хуримтлуулснаар, үсний ургалтанд онцгой нөлөөг үзүүлэх болно. 

Хооллолт, витамин

2 Гадилны маск

Гадил жимс нь таны үсний ургалтыг дэмжих гайхалтай бүтээгдэхүүн билээ. Энэ нь зэс, кали, төмөр, А, В, С болон Е витаминаар баялаг төдийгүй хуурайшсан хуйхыг чийгшүүлнэ. Харин та энэхүү жимсийг ашиглаж, үсний маск бэлтгэж болох юм.

Орц:

  • Гадил - 1 ширхэг
  • Өндөг - 2 ширхэг
  • Кокосын сүү 
  • Зөгийн бал
  • Оливын тос

Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлээрэй. Үүнийгээ үсэндээ түрхэж, 30 минут байлгах бөгөөд үснийхээ гадуур шүршүүрийн малгай өмсөх хэрэгтэй. Дараа нь та үсээ урьдын адил шампунь ашиглаж угаагаарай. 

Гадилны маск

3 Намирсан зөөлөн үс

Та эдгээр аргыг хэрэгжүүлснээр, намирсан, урт, өтгөн үстэй болох төдийгүй энэ нь таны үсийг долоо хоногт 4 см ургуулах аж. Гадил нь таны үсийг чийгшүүлж, өндөг нь гэмтлийг эмчлэх бол, зөгийн бал, оливын тос нь үсийг зөөлрүүлж, торгомсог болгох аж. 

Энэхүү маскыг хэрэглэснээр, та мөнгөө хэмнэж, үсээ химийн найрлагатай бүтээгдэхүүнээр гэмтээхээс давхар сэргийлж байгаа юм. 

Намирсан зөөлөн үс

Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()