Аялж яваад учир битүүлгээр амиа алдсан хүүхдүүдийн аймшигт түүхүүд

Хүн бүр л зугаалах дуртай. Учир нь бид хотоос гарч, шинэ орчинд очсоноор илүү чөлөөтэй болж, хүссэн бүхнээ хийн, эрх дураараа амарч, зугаацаж чаддаг билээ. Гэвч харамсалтай нь тэдгээрийн зарим нь аймшигт түүх болон хувирч, тэрхүү түүхүүдээс сэдэвлэн шар үс босгом аймшгийн кинонууд бүтээгдэх нь бий. Ийнхүү аялж яваад аймшигтайгаар нас барсан, мөн ор сураггүй болсон хүүхдүүдийн түүхийг та бүхэндээ сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Аялж яваад учир битүүлгээр амиа алдсан хүүхдүүдийн аймшигт түүхүүд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Оклохомагийн охидын учир битүүлэг үхэл

Эдгээр түүхүүд дундаас амарч явсан скаутын гишүүд болох 3 охины үхэл хэний ч сэтгэлийг эрхгүй эмзэглүүлнэ. Өнөөдөр тэдгээр охидын үхлийг "Оклохомагийн охидын аллага" гэдгээр нь маш олон хүмүүс мэдэх болсон. Хэрэг болохоос ердөө 2 сарын өмнө тус амралтын байранд байрлаж байсан охидын эд зүйлс болон цагирган боов алга болсон байжээ. Цагирган боовны саванд гар бичмэлээр "Тангаргаа биелүүлж 3 охиныг ална" хэмээсэн зурвасыг үлдээсэн байв.

Гэвч тухайн үед тэрхүү зүйлд хүмүүс нэг их ач холбогдол өгөөгүй бөгөөд зүгээр л хэн нэгний явуургүй тоглоом хэмээн бодож байв. Үүнээс хоёр сарын дараа амралтын байрнаас 150 метрийн цаана орших шүршүүрийн газраас 8-аас 10 хүртэлх насны 3 охины цогцсыг олсон байна. Шинжээчдийн үзсэнээр охидыг нас барахаас нь өмнө хүчиндэж, маш их яргалал, тамлалыг үзүүлсэн хэмээх дүгнэлтийг гаргажээ. Мөн хамгийн харамсалтай нь гэмт хэрэгтнийг өнөөг хүртэл олоогүй юм. Охидын хэргээр маш олон хүмүүсийг сэжиглэн баривчилж байсан хэдий ч, тэдний биеэс авсан үрийн шингэний DNA-тэй сэжигтнүүдийнх таараагүй тул жинхэнэ хэрэгтнийг бариагүй гэдэг. 

Оклохомагийн охидын учир битүүлэг үхэл

2 Бодом нуурын аллага

Энэхүү түүх нь ердөө л аяллаар явж байгаад гэмт этгээдтэй тааран, амь насаа алдсан хүүхдүүдийн харамсалтай түүх юм. Тус аллагыг "Children of Bodom" буюу "Бодомын хүүхдүүд" хэмээх металь, рок хамтлагийн нэрээр нэрлэсэн байна. Тус хэрэг 1960 оны 6 сарын 4-ны өдөр Финлянд улсын Бодом нуурын хажууд байрлаж байсан өсвөр насны 4 хүүхэд рүү нэгэн үл мэдэгдэх этгээд дайрч, 3 нь хэрцгийгээр алагдаж, 1 нь хүнд бэртэлтэй амьд үлдсэн байна.

Алуурчин хутга болон, хурц иртэй зэвсгээр хүүхдүүдийг хороосон байсан бөгөөд майхан руу орсон ул мөр байгаагүй гэдэг. Нас барсан хүүхдүүдээс 1 охиныг маш хэрцгийгээр хөнөөсөн байсан бөгөөд үхсэнийх нь дараа ч мөн хэрцгийгээр тамласан байсан нь илэрсэн юм. Амьд үлдсэн хүү тус явдлын тухай хэлэхдээ, "Маш тод улаан болон хар нүднүүд майханг чиглэн ирсэн хэмээжээ". Цагдаа нар хүүгийн мэдүүлэгт эргэлзэж, түүнийг сэжигтнээр баривчилсан боловч, хожим суллажээ. Цагдаа нар өнөөг хэр нь хүүхдүүд рүү хэн дайрсныг олж чадаагүй юм.

Бодом нуурын аллага

3 Андерс Брейвикийн аллага

Дэлхийн 2-р дайнаас хойш, түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн харгис, аймшигт хэргүүдийн нэг бөгөөд маш олон хүнийг хамарсан гэдгээрээ онцлог юм. Норвегийн террорист этгээд болох Андерс Брейвик (Anders Breivik), зусланд амарч байсан 77 хүүхдийн амийг хороосон бөгөөд тэрээр энэ тухайгаа хэлэхдээ, Исламийн шашинтай улсууд Европын орнууд руу ихээр цагаачилж байгаа нь түүнд таалагдаагүй гэжээ. Тиймээс ч 600 хүүхэдтэй зусланд ирж, хүүхдүүдэд хэлэх зарлалын зүйлс байна хэмээн цуглуулж, тэднийг буугаар буудаж  хороосон байна. Гэмт хэрэгтэн хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээж байгаа хэдий ч, энэ нь нас барсан хүүхдүүдийг эргэн амь оруулахгүй нь туйлын харамсалтай.

Андерс Брейвикийн аллага

4 Антверпын зусланд болсон халдлага

Аялал зугаалгаар явж, амралтаа үр бүтээлтэй, сайхан өнгөрүүлэх гэсэн бяцхан хүүхдүүдийн хүсэл мөн л аймшигт хар дарсан зүүд болон хувирсан юм. 15 настай еврей хүү зуслангийн автобусандаа суух гэтэл хэн нэгэн террорист халдагч түүн рүү тэсрэх бөмбөг шидэж, хүү газар дээрээ нас барсан бөгөөд автобусанд байсан хүмүүсийн 20 нь хүндээр бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрхүү явдлаас хойш тархиндаа хүнд бэртэл авсан 13 настай Белги хүү өнөөг хэр нь шаналж яваа юм. Гэмт хэрэгтэн Сири улсад төрсөн Палестин эр байсан бөгөөд хэргээ хүлээн ялаа эдэлж байгаа юм.

Антверпын зусланд болсон халдлага

5 Тамын амралт

Алдарт кино найруулагч Жорж Ванбускиркийн бүтээсэн "Camp Hell" буюу "Тамын амралт" хэмээх кино нь түүний хүүхэд байхад амарч байсан нэгэн Католик шашинтны зусланд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн байна. Тэрээр энэ тухай хэлэхдээ: "Camp Hell хэмээх киноны зохиол нь намайг хүүхэд байхад тохиолдсон бодит явдал юм. Миний гэр бүл намайг NJ хэмээх католик шашинт зусланд явуулсан юм. Тэр зуслан 2000 орчим амрагчтай байсан бөгөөд охид нь юбка өмсөж, хөвгүүд нь өмд өмсдөг байсан.

Тэнд ямар ч зугаа цэнгэл, рок хөгжим, залуу үеийн хөгжөөнтэй яриа байгаагүй. Зуслангаас жил бүр хэсэг хүүхдүүдийг "Итгэлийн амралт" хэмээх газар руу 14 хоногийн хугацаатай явуулдаг байв. Тэнд өсвөр насны охид хөвгүүдийг цуглуулан, хэрвээ биднийг гар хангалга хийвэл там руу очих болно гэдэг байсан. Мөн үргэлж бурхны ухуулга, суртлыг хийж, хүүхдүүдийн тархийг угаадаг байсан юм. Хамгийн хачирхалтай нь тус амралтын газарт ямар нэгэн байгалийн далд хүч нөлөөлөөд байгаа юу гэлтэй хачин зүйлс тохиолддог байсан" хэмээжээ.

Тамын амралт

6 Ники Верстаппены аллага

Бидний ярих түүх бол мөн л амарч яваад, хөөрхийлөлтэй байдлаар амь үрэгдсэн хүүгийн тухай юм. Тэрээр Голланд гаралтай байсан бөгөөд нэг өдөр гэнэт алга болжээ. Маргааш нь 13 настай хүүгийн цогцсыг амралтаас 1200 метрийн цаана орших нэгэн газраас олсон ба түүний цогцосноос, хүүг хүчиндсэн байсныг илрүүлсэн юм. Цагдаа нар хүүг хөнөөсөн алуурчныг 1998 оноос хойш тасралтгүй хайсан боловч, олж чадаагүй байна. 

Ники Верстаппены аллага

7 Женнер далайн аллага

20 орчим насны өсвөр насны хосуудын цогцсыг Калифорни мужийн "Fish Head" далайн эргээс холгүйхэн орших газарт, майхан дотроо буудуулсан байхыг нь олсон байна. Тэд хоёул Христийн сүмд ажилладаг байсан бөгөөд цагдаа нар хэргийн сэжигтнээр 38 настай Шон Галлонийг баривчилсан юм. Гэвч хэргийн жинхэнэ буруутан нь сэжигтэний дүү байсан бөгөөд тэд хоёул хэргээ хүлээсэн байна.

Женнер далайн аллага

8 Чөтгөрийн зуслангийн хохирогч

Жон Смит хэмээх хүн бол Христийн шашны номлогч бөгөөд маш олон залуусыг тамлан зовоосноороо алдартай юм. Түүний гарт олон залуус учир битүүлгээр хөнөөгдөж, хохирсон байсныг хожим илрүүлсэн бөгөөд хохирогчдийн мэдүүлгээр түүнийг "Маш олон хөвгүүд, охид залуусыг албан хүчээр хорьж, охидыг хүчиндэн, харин залуусыг тарчлаан, амиа хорлоход хүргэдэг байсан" хэмээжээ. Мөн нэгэн хүү "Би өөрийгөө угаалгын өрөөнд цоожлон, хэд хэдэн удаа судсаа зүсэж, амиа хорлохыг оролдсон" хэмээжээ. Учир нь номлогч эр хүүгийн хувцсыг тайлуусан ёс бусаар харьцсан бөгөөд ариусгах болно хэмээн хэрцгийгээр тамладаг байсан байна. Түүнээс гадна 16 настай нэгэн хүүгийн нүцгэн цогцсыг бассейн дотор живсэн байсныг олсон боловч тус хэргийг ламтан хийсэн болохыг нотолж чадаагүй юм.

Чөтгөрийн зуслангийн хохирогч

9 Виллиам Шүүкийн амиа хорлолт

Бас нэгэн аймшигтай, учир битүүлэг түүхүүдийн нэг бол Виллиам Шүүк хэмээх хүүгийн хэрэг юм. Тэрээр хөвгүүдийн скаутын гишүүн байсан бөгөөд 2014 онд харамсалтайгаар амь насаа алдсан байна. Хүүгийн цогцсыг олохын өмнөхөн хүүхдүүд майханд буун дуу гарахыг сонссон ба хүү өөрийгөө буудсан байдалтай олдсон аж. Тэрээр өвөөгийнхөө автомат калибр гар буугаар өөрийгөө хөнөөсөн байсан төдийгүй буу авч явснаа хэнд ч хэлээгүй байна. 

Виллиам Шүүкийн амиа хорлолт

10 Сэт Оёолагийн үхэл

Хүүхдийн зусланд амарч байсан Сэт Оёола хэмээх хүүгийн үхэл нь мөн л маш олон хүнийг цочролд оруулсан юм. Хүүгийн үхлийг харсан нэг ч хүн байгаагүй бөгөөд 9 настай хүүгийн цогцсыг усанд живсэн байхыг нь олсон байна. Эмнэлгийн шинжээчид хүүгийн зүрхийг гэнэт зогссон хэмээх дүгнэлтийг гаргасан боловч, эцэг эх нь үүнтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа аж. Учир нь хүүг нас барахаас өмнөхөн үзүүлэхэд зүрхэнд ямар нэг асуудал байхгүй, цоо эрүүл байсан төдийгүй зүрх нь огт өвдөж байгаагүй тухай хэлсэн байна. Хүүгийн ээж, хүүхдийнхээ үхэлд зусланг буруутгаж байгаа бөгөөд түүнийг хороосныхоо дараа ус руу хийсэн хэмээн бодож байгаа аж. Гэвч тэрхүү үхлийн үнэн худал нь өнөөг хэр нь ил болоогүй билээ.

Сэт Оёолагийн үхэл

11 Ёони Готтесман хүүгийн аллага

Ердөө 4-хөн настай бяцхан хүү Калифорни мужийн Оаксын сүмийн атлетикийн зусланд амарч байхдаа харамсалтайгаар живж нас баржээ. Хүүг нас барсны дараа бассейны хяналтын камерийг ухраан үзэхэд хүү усанд унаж, хамаг байдгаараа тэмцэж байсан боловч, хажууд нь байсан хэн нь ч авраагүй байна. Ийнхүү Ёони Готтесман хүү харамсалтайгаар нас барж, үхлийн жинхэнэ буруутныг илрүүлж чадаагүй юм.

Ёони Готтесман хүүгийн аллага

12 Оливиа Констанцын үхэл

Амралт зугаалгаар явж байхдаа, золгүй тохиолдлоор усанд унаж, живж үхсэн тохиолдлууд олон байдаг бөгөөд тэдний нэг нь Оливиа Констанц юм. Тэрээр зусланд амарч байхдаа, дарвуулт завин дээр сууж, улмаар салхинд завь хөмөрч, охин усны мандалруу гарч чадахгүй байсаар живж амь насаа алджээ. 14 настай бяцхан охины үхэл зусланд амарч байсан хүүхдүүдийг тэр чигт нь цочролд оруулсан бөгөөд хэрэг тухайн үедээ шийдэлд хүрч чадахгүй байсаар хаагдсан байна.

Оливиа Констанцын үхэл

13 Цахилгаанд цахиулан нас барсан нь

2016 оны 6 сард 11 настай охин маш хачирхалтай гэмээр тохиолдлоор амь насаа алдсан юм. Тэрээр Индианагийн Ливингстон амралтын газарт амарч байсан бөгөөд түүний байрлаж байсан байрны хажуугийн модонд цахилгаан цахилж, охин байшиндаа даруулж, түргэн тусламж авч амжилгүй тэр даруй нас барсан байна. Тус амралтын газраас "Манай амралтанд амарч байсан 11 настай бяцхан охин өдрийн 3 цагийн орчимд аянгын улмаас унасан модонд дарагдаж хүнд бэртсэн боловч, эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр харамсалтайгаар нас барлаа" хэмээн зарласан аж. Мөн л үүнийг золгүй явдал хэмээн хэргийг хаасан билээ.

14 Каролайн Дикинсоны аллага

Ялангуяа хүүхэд багачуудын хувьд, зуны амралт хэзээд зугаатай, хөгжөөн баяслаар дүүрэн байдаг билээ. Франц улсын 13 настай бяцхан охин, зусланд амарч байхдаа хэрцгийгээр хүчиндүүлэн, нас баржээ. Алуурчин охиныг байрандаа унтаж байхад нь дотор нэвтэрч орон, амыг нь таглаж, орон дээр нь бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байна. Хэрэгтэн тухайн үедээ хар тамхинд мансуурсан байсан бөгөөд өөрийгөө охины үхэлд буруугүй, зүгээр л хүчиндсэн хэмээх мэдүүлгийг өгсөн гэдэг. Охины хэрэг мөн л шийдэгдээгүй байсаар хаагдсан юм.

Каролайн Дикинсоны аллага

15 Натали Холловей

Бидний ярих түүх нь дээр дурдсан түүхүүдээс их өөр юм. Учир нь Натали Холловей хэмээх Франц бүсгүй, төгсөлтийнхөө баяраар Голланд улсын Аруба арлаар аялж яваад учир битүүлгээр алга болжээ. Түүнийг улс даяараа хайж эрэн сурвалжилсан ч олоогүй бөгөөд цагдаагийн тэмдэглэлд түүнийг үхсэнээр бүртгэж, хэргийг хаасан байна. Хэргийн сэжигтнээр Жоран ван дер Слоут хэмээх нэгэн залууг баривчилсан боловч, хэргийг илрүүлж чадалгүй байснаар цагаатгаж, сулласан юм.

Натали Холловей

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()