Сурталчилгаа (15)
Хаах

Эмийн санчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй нууцууд

Та арай эмийн санчдыг ердөө л эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм олгогч нэгэн гэж боддог юм биш биз? Хүмүүсийн нүдэнд тэд ердөө л эм савлаж өгөн, мөнгө авдаг нэгэн мэт харагддаг боловч, олны нүднээс далд жинхэнэ амьдрал өрнөдөг байх юм. Иймд бид та бүхэндээ жор баригчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Эмийн санчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй нууцууд

1 Ямар ч бэлтгэлгүй ирэх хүмүүс

Үйлчлүүлэгчид ихэнх тохиолдолд яарч сандрахдаа бэлтгэлгүй ирж, эмийн санчдыг зовоодог байна. Ямар, юуны эм авахаа ч мэдэхгүй, хий дэмий гайхаж зогсох хүмүүс олон байдаг бөгөөд үүнээс болж, ажлын явц удааширч, оочир дараалал үүсдэг. Иймд та эмийн сан орох гэж байгаа бол ямар эм авах гэж байгаа эсвэл юуны эм авах хүсэлтэй байгаагаа эхлээд тодорхой болгоорой. 

Ямар ч бэлтгэлгүй ирэх хүмүүс

2 Тэд үргэлж буруутан болдог

Эмийн санчид эмчийн бичиж өгсөн жорын дагуу үйлчлүүлэгчид эм өгдөг. Гэтэл тухайн эм үйлчлэхгүй, эсвэл гаж нөлөө үзүүлбэл, тэд хамгийн түрүүнд эмийн санч руу уурлаж, бухимдлаа гаргадаг байна. Угтаа бол тухайн эмийг эмч бичиж өгсөн боловч, буруутан нь эмийн санч болж таардаг аж. Харин үйчлүүлэгч танд тухайн асуудал тулгарсан бол эхлээд эмчтэйгээ холбогдох хэрэгтэйг сануулъя. Эмийн санч танд ердөө л эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм өгсөн болохыг бүү мартаарай. 

Тэд үргэлж буруутан болдог

3 Дээрээс ирсэн тушаал

Зарим эмийн сангуудын дээд албан тушаалтнууд нь эмийн санчдад борлуулах ёстой эмийн хэмжээг зааварлаж өгсөн байдаг. Харин үүнийг биелүүлнэ гэдэг эмийн санчдад багагүй асуудал авчирдаг байна. Тэд эмээ зарах гэсэндээ бусдад сурталчлах хэрэг гарах бөгөөд зарим тохиолдолд тухайн хүнд тийм ч хэрэгтэй биш, эмийг санал болгож худалдаалах нь бий. 

Дээрээс ирсэн тушаал

4 Юунаас ч санаа зовох шаардлагагүй

Та эмийн санд ороод бэлгэвч, виагра авахаасаа санаа зовж, юу ч хэлж чадахгүй, дуугүй зогсох шаардлагагүй. Энэ нь эмийн санчид харин ч төвөгтэй санагдаж, бухимдлыг нь төрүүлдэг байна. Өдөрт хэдэн арван хүн орж ирэн, яг ийм байдалтайгаар багагүй хугацааг өнгөрүүлэх нь хэний ч байсан уурыг хүргэх нь гарцаагүй билээ. Та ч бас цаашдаа анхаарч, санаа зовох зүйлгүй авах гэсэн эмээ шууд хэлэн, авч байгаарай. 

Юунаас ч санаа зовох шаардлагагүй

5 Тэд завгүй байдаг

Хүмүүс эмийн санчдыг хийх ажил багатай, утсаараа оролдоод сууж байдаг хэмээн эндүүрдэг. Үнэн хэрэгтээ тэд чөлөөт цаг гарвал өөрийгөө хөгжүүлж, шинээр ирсэн эмнүүдээ судалж, хүний эрүүл мэндэд хохирол учруулах вий гэсэндээ үргэлж нэг шат ахиж, мэдлэгээ зузаатгахыг хичээдэг байна. Тоолж баршгүй олон эмийн нэрийг цээжилж, орц найрлагыг нь судалж, ямар шинж тэмдгийн үед уух ёстой гэхчлэн бүгдийг тааруулах нь тийм ч амар биш юм. 

Тэд завгүй байдаг

6 Жоргүй эм авах гэдэг үйлчлүүлэгчид

Эмийн санч нь эмчийн жороор бичсэн эмийг худалдаалж, эмийн тун, хэрэглэх зааврыг тайлбарлаж, гаж нөлөөг хэлж өгөх үүрэгтэй. Тэд эмчийн ажлыг хийж, онош тавьж, эмчилгээ зааж өгөхгүй. Мэдээж жоргүй олгодог амин дэм, халуун бууруулах эм зэргийг зөвлөж өгөх нь бий. Харин манай улсад хүмүүс эмийн сангаас жоргүйгээр эм авах гэж дайран, эмийн санчийг элдвээр загнаж, заавал өг хэмээн тулгах асуудал элбэг тохиолддог. Тэд хичнээн болохгүй гэдгийг тайлбарлалаа ч, уурлаж бухимдсан иргэд үүнийг нь ойлголгүй дайрч давшилсаар байдаг аж. 

Жоргүй эм авах гэдэг үйлчлүүлэгчид

7 Эмчээс дорд үзэж харьцдаг

Хүмүүс эмийн санчийг эмчээс дорд үзэж харьцдаг бөгөөд тэдний ажлыг үгүйсгэж, тийм ч чухал гэж боддоггүй байна. Угтаа бол тэд ч мөн ард олныхоо эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүмүүс төдийгүй анагаахын олон хэллэг, эмийн жорыг судалж, шөнө нойртой нойргүй хонож явсан юм. Гэсэн хэдий ч, үргэлж эмчээс дор үнэлэгдэж, өвчин оношилж чадахгүй гэхчлэн доромжлуулах явдал элбэг билээ. Үйлчлүүлэгчид эмийн санчид өөрт илэрсэн зовиураа хэлж, эм санал болгохыг хүсдэг ба энэ тохиолдолд эмийн санч эмчид үзүүлэхийг зөвлөдөг боловч, эцэст нь мэдлэггүй, залхууч гэхчлэн дуудуулдаг байна. 

Эмчээс дорд үзэж харьцдаг

75
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()