Машинаа асаасны дараа агаар цэвэршүүлэгчээ бүү ажиллуул! Яагаад гэвэл...

2017-06-18, 13:39
18,675

Бид машиндаа орж, асаасныхаа дараа сэрүүцэх юм уу эсвэл дулаацах үүднээс эргэлзэх зүйлгүйгээр агаар цэвэршүүлэгч (air condition)-ээ ажиллуулдаг билээ. Гэвч харамсалтай нь энэ нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ үүний хор уршгийг дуулгахаар бэлтгэлээ. Жолоо барьдаг хүн бүр анхааралтай уншаарай гэж зөвлөе. 

Машинаа асаасны дараа агаар цэвэршүүлэгчээ бүү ажиллуул! Яагаад гэвэл...
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Машинаа асаамагцаа агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах нь чухам яагаад эрүүл мэндэд хортой юм бол? Хариулт нь маш энгийн. Бид машинаасаа буухдаа цонхыг нь ямагт хаалттай орхидог. Мөн ихэвчлэн сүүдэр бараадуулж машинаа тавьдаг нь нууц биш юм. Энэ үед машин 400-800 мг бензин хуримтлуулдаг байна. 

Хэрэв та машинаа +16 градусын хэмд нарны өөдөөс харуулан тавьбал, энгийн хэмжээнээс 40 дахин их буюу 2000-4000 мг бензин хуримтлуулдаг аж. 

Ингэж бензин хуримтлуулсан машинд орж ирээд, агаар цэвэршүүлэгчээ ажиллуулснаар бензинээс гарах хорт бодис нь бөөр, элэг болон ясанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. 

Иймд агаар цэвэршүүлэгчээ ажиллуулахаас өмнө эхлээд машиныхаа цонхыг онгойлгох хэрэгтэй болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байгаа юм.

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

2 Хэрхэн ажиллуулах ёстой вэ?

Судлаачдын үзэж буйгаар агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж буй бензинээс гарах хортой бодис нь хорт хавдар тусгах эрсдэлтэй ажээ. 

Тиймээс та дээр дурдсанчлэн машиндаа орж ирээд, яаран агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах гэлгүй, оронд нь цонхоо онгойлгож, хэсэг хугацаанд машиндаа агаар оруулаарай. Харин үүний дараа агаар цэвэршүүлэгчээ ажиллуулахад ямар нэгэн асуудалгүй юм.

Хэрхэн ажиллуулах ёстой вэ?

Хэрэв танд энэхүү мэдээлэл таалагдсан бол, жолоо барьдаг ойр дотны хүмүүстээ дуулгаарай. 

77
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()