Хоол идсэний дараа хэвлийгээр өвдөөд байна уу? Тэгвэл ийм учиртай!

Ихэнх хүмүүс ямар нэгэн өвчнийг эхэн үед нь мэдэлгүй байсаар хожим хүндэрсэн хойно нь мэддэг буруу гэмтэй. Бид өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнддээ анхаарах үүднээс бие организмд илэрч байгаа шинж тэмдгүүдийг тоолгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй. Ингэснээр өвчнийг хүндрүүлэлгүй бага дээр нь эмчлэх, анагаах ач тустай юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хоол идсэний дараа чухам юуны учраас хэвлийгээр хөндүүрлэж өвддөг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хоол идсэний дараа хэвлийгээр өвдөөд байна уу? Тэгвэл ийм учиртай!
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Нойр булчирхай

Нойр булчирхай нь хоол боловсруулах тогтолцооны чухал хэсэг болсон эрхтэн юм. Өөрөөр хэлбэл, нойр булчирхай нь хоол боловсруулах тогтолцоог дэмждэг "ферментүүд"-ийг ялгаруулж, цусан дахь "глюкоз"-ын хэмжээг тэнцвэржүүлэх үүрэгтэй гэж ойлгож болно. Харин хүмүүс нойр булчирхайг элэг эсвэл ходоод шиг чухал эрхтэн гэж боддоггүй нь буруу юм. 

Нойр булчирхай нь ойролцоогоор 20 см урт, хавтгай хэлбэртэй эрхтэн бөгөөд цөсний суваг болон 12 хуруу гэдэстэй холбогдсон байдаг. Дээр дурдсанчлан, цөс нь ходоод гэдсэнд "ферментүүд", цусанд "глюкоз" ялгаруулах үүрэгтэй. 

Буруу хооллолт болон өөр бусад олон шалтгаанаас болж, нойр булчирхай өвчлөх аюултай байдаг. Нойр булчирхайн хамгийн түгээмэл хоёр төрлийн өвчин байдаг байна.

1 Нойр булчирхайн цочмог үрэвсэл /Acute pancreatitis/

Шалтгаан:

  • Хоолны хордлого болон согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ
  • Цөсний чулуу болон хэвлийн хэсгээр хийсэн мэс ажилбар
  • Хөнгөн бэртэл гэмтэл, дурангийн мэс ажилбар

Шинж тэмдэг:

  • Хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг нь хэвлий хэсгээр /ихэвчлэн хэвлийн дээд хэсэг/ хөндүүрлэж өвддөг. Хоол идсэний дараа тав тухгүй мэдрэмж төрнө. Үр дүнд нь огиулах, бөөлжих магадлал 90 хувь байдаг байна.
  • Заримдаа 6-8 цагийн турш өвчний зовиур тасралтгүй мэдрэгддэг бөгөөд улмаар цөсний хүүдийнд сөргөөр нөлөөлдөг аж.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл /Acute pancreatitis/

2 Нойр булчирхайн архаг үрэвсэл /Chronic pancreatitis/

Шалтгаан:

  • Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ /хоол идсэний дараа хэрэглэх эсвэл дангаар нь хэтрүүлэн хэрэглэх/
  • Хордлого, хөнгөн гэмтэл, вирусын гаралтай өвчин, хэвлий хэсгээр мэс ажилбар хийлгэх

Шинж тэмдэг:

  • Гэдсээр хөндүүрлэж өвддөг бөгөөд хоол идсэний дараа дор хаяж 30 минут өвдөлт мэдрэгддэг. Заримдаа өвчний зовиур хэдэн өдрөөр ч илэрч болно. 
  • Энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нойр булчирхайн цочмог үрэвслээр өвчлөгсөдтэй харьцуулахад 20 хувиар бага байдаг. Гэвч яаралтай арга хэмжээ аваагүй болон согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс болж, өвчнийг хүндрүүлэх тохиолдол элбэг байдаг байна. 

Нойр булчирхайн архаг үрэвсэл /Chronic pancreatitis/

3 Өвчнийг эмчлэхгүй бол ямар сөрөг нөлөөтэй вэ?

Нойр булчирхайн өвчнийг яаралтай эмчлүүлэхгүй бол дараах байдлаар эрүүл мэнд болон бие организмд сөргөөр нөлөөлдөг. Үүнд:

  • Нойр булчирхай өвчилснөөр хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмжих "ферментүүд"-ийг ялгаруулж чаддаггүй бөгөөд улмаар үр дүнд нь жин нэмж, таргалдаг байна. Мөн бие организм өөх тосны тэнцвэрээ алддаг аж.
  • Мөн "инсулин", "глюкоз" зэргийг ялгаруулж чадахгүй учраас чихрийн шижин өвчин тусах магадлал харьцангуй өндөр болдог байна. 
  • Хамгийн аюултай нь өвчин хүндэрч, нойр булчирхайн хорт хавдар болдог бөгөөд үр дүнд нь амь насаа ч алдаж болзошгүй юм. 

Өвчнийг эмчлэхгүй бол ямар сөрөг нөлөөтэй вэ?

Иймд та хэвлий хэсгээр тань хөндүүрлэж өвдөөд байвал, тоолгүй өнгөрөөлгүй мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг яаралтай хийлгүүлээрэй гэж зөвлөе. Танд эрүүл, энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()