Шээснийхээ дараа усаа битгий татаарай! Яагаад гэвэл...

Бид шээсээрээ дамжуулан биеэс хорт бодисоо гадагшлуулдаг гэж бодохоор энэ нь яалтчгүй бие организд маш хэрэгтэй процесс юм. Мөн гарч буй шээсний өнгө, үнэр зэргээс шалтгаалан таны биед юу дутагдаж байгаа болон, асуудалтай зүйлсийг таньж болдог. Бид энэхүү мэдээллээр та бүхэндээ шээсний дараа усаа татахдаа юу анхаарах хэрэгтэй болон шээсний өнгөөр хэрхэн эрүүл мэндээ шинжиж болдог тухай дуулгахаар бэлтгэсэн юм.

Шээснийхээ дараа усаа битгий татаарай! Яагаад гэвэл...
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Шээх бүртээ мөнгө урсгадаг

Та шээж байхдаа энэ тухай бодож байсан уу. Бид шээснийхээ дараа усаа татахдаа ойролцоогоор 10 литр усыг шууд урсгаж байдаг байна. Иймд санхүү талаасаа ч тэр усаа татахдаа аль болох хэмнэлттэй байхыг хичээгээрэй. Мөн суултуурын бочкинд нэг тоосго хийснээр та хэвийн хэмжээнээс хавьгүй бага усыг урсгах болно. Түүнчлэн шээснийхээ дараа саваар ус хутгаж хийсэн ч болох шүү дээ...

Шээх бүртээ мөнгө урсгадаг

2 Нойрыг хулжаадаг

Шөнө сэрээд угаалгын өрөө орж бие зассаны дараа усаа татахад, түүний чимээнд нойр сэргэж, хулждаг хэмээх итгэмээргүй судалгаа байдаг ажээ. Гэвч энэ нь гүн, бат бөх нойрсдог хүмүүст төдийлөн нөлөөлөхгүй юм. Иймд шөнө унтахаасаа өмнө аль болох шингэн уух хэрэггүй бөгөөд ингэснээр та шөнийн турш тав тухтай нойрсох болно.

Нойрыг хулжаадаг

3 Усаа татахдаа суултуурын тагыг хааж байх

Шээх болон хүндээр бие зассаны дараа та суултуурын тагийг зайлшгүй хааж байж, усаа татаж байгаарай. Учир нь ус татах үед доторх бохирдлыг гадагшаа цацраадаг байна. Ингэснээр нян биед шууд халдаж, шулуун болон бүдүүн гэдэсний халдвар, ичимдэг эрхтний үрэлсэл зэрэг асуудалд өртөх нь ихэсдэг аж. Мөн хөнгөн, хүнд аль нь бай, бие зассаны дараа заавал гараа угааж байгаарай!

Усаа татахдаа суултуурын тагыг хааж байх

4 Усны хомсдолд оруулна

Дэлхийн дахины цэвэр усны нөөц жилээс жилд хомсдож буурсаар байгаа юм. Тиймээс цэвэр усыг суултуур руу ихээр урсгахаас аль болох зайлсхийж, саваар хутгах зэрэг өөр арга замуудыг эрэлхийлэхийг зөвлөж байна.

Усны хомсдолд оруулна

5 Бонус: Шээсний өнгө юу өгүүлдэг вэ?

Та шээснийхээ дараа усаа татах гэж яаралгүй, юун түрүүнд шээснийхээ өнгийг нэг ажаарай!

Тунгалаг: Энэ нь хэтэрхий их хэмжээний шингэн зүйл ууж байгаатай холбоотой ажээ. 

Улбар шар: Таны бие организм ямар нэгэн асуудалгүй байгаа гэж ойлгож болно. Харин өнгө нь бага зэрэг бараан байвал шингэн зүйл сайн уухыг танд зөвлөж байна.

Бор: Шээсний өнгө бор байх нь шингэний дутагдалд орсныг илтгээд зогсохгүй, элэг өвчилж эхэлсэн болохыг сануулж байгаа юм.

Цэнхэр, ногоон: "Форфир" буюу "удамшлын энзим" гэх өвчний үед хүний шээс цэнхэр юм уу, эсвэл ногоон өнгөтэй байх нь бий. 

Ягаан, улаан: Энэ нь бөөр өвдөх, бөөрний чулуутай болох, түрүү булчирхай өвчлөх мөн давсагны хорт хавдартай болсны шинж байж болно.

Бонус: Шээсний өнгө юу өгүүлдэг вэ?

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()