Эдгээрийг эмчид хэлэхээсээ битгий ич! Учир нь...

Бид бие организмдаа ямар нэгэн асуудал гарах үед эсвэл эрүүл мэнддээ анхаарах үүднээс эмч дээр очиж, заавар зөвлөгөө авч, эмчилгээ хийлгүүлдэг билээ. Гэвч ингэхдээ ихэнх хүмүүс өөртөө тулгараад байгаа нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж, хэлээгүйн улмаас эмчийн ажилд төвөг учруулаад зогсохгүй, өөрийнхөө асуудлыг улам хүндрүүлдэг байна. Өвчний зовиур, тулгараад байгаа асуудлаа бүрэн гүйцэд хэлж байж, эмч танд тохирсон зөвлөгөөг, эмчилгээний хамт өгөх билээ. Иймд өнөөдөр бид та бүхэнд эмчид үзүүлэхдээ хэзээ ч нууж болохгүй зүйлсийг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Эдгээрийг эмчид хэлэхээсээ битгий ич! Учир нь...
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Эмчилгээг зогсоосон тухай

Судалгаагаар хүмүүсийн 70 хувь нь эмчийн бичиж өгсөн эмчилгээг бүрэн гүйцэд дагаж, хэрэгжүүлдэггүй болох нь тогтоогджээ. Үүний учир шалтгаан нь тэдгээр хүмүүс эмчийн бичиж өгсөн эмчилгээг дуусахаас өмнө бие нь эдгэрч, тэнхэрмэгц, эмчилгээг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үздэгтэй холбоотой аж. Энэ нь ихэвчлэн чихрийн шижин болон цусны даралттай хүмүүст тохиолддог байна. Иймд та эмчид үзүүлэхдээ эмчилгээг дуусахаас өмнө үргэлжлүүлэхээ больсон гэдгээ хэлэх хэрэгтэй бөгөөд өвчин эдгэрсэн гэж 100 хувь бодож болохгүй юм. 

Эмчилгээг зогсоосон тухай

2 Хэр их хэмжээгээр согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэг тухай

Их хэмжээгээр тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэг байлаа гээд эмч нар таныг баривчлахгүй нь лавтай. Гэвч тэд таны хэрэглээнээс хамаарч, эрүүл мэнд болон бие организмыг тань хэр муудаж, өвчилсөн болохыг олж тогтооно шүү дээ. Та магадгүй мансууруулах төрлийн зүйл хэрэглэдэг байж ч болно. Ингэлээ гээд таныг цагдаад хэлэх эмч тун ховор байх болов уу. Харин эмч нар эсрэгээрээ эдгээр зүйлс ямар хортой болохыг хэлж ойлгуулахаас гадна, эрүүл мэндэд тань тохирох эмчилгээг бичиж өгөх болно. 

Хэр их хэмжээгээр согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэг тухай

3 Стресстэж, сэтгэл санаагаар унасан эсвэл хүчирхийлэлд өртөх

Хэрэв та хэн нэгний хүчинд автаж, стресстэж, сэтгэл санаагаар унасан бол, энэ тухай эмчээс нууж хаалгүйгээр үнэнээ хэлэх хэрэгтэй. Магадгүй түүний танд өгөх зөвлөгөө сэтгэл санааг тань засаж ч мэдэх юм. Харин эсрэгээрээ эмчээс нуух юм бол, асуудал хүндэрч, таны бие организм болон амь насанд аюул учирч болзошгүй болохыг анхаараарай. 

Стресстэж, сэтгэл санаагаар унасан эсвэл хүчирхийлэлд өртөх

4 Нэмэлт бэлдмэл хэрэглэх

Ихэнх хүмүүс эмчийн бичиж өгсөн эмчилгээнээс гадуур турах, масс нэмэх зорилгоор төрөл бүрийн эм, бэлдмэл хэрэглэдэг билээ. Гэвч үүнийгээ эмчид хэлэхээс ихэвчлэн цааргалдаг нь нууц биш юм. Харамсалтай нь ингэснээр хүмүүс эрүүл мэнд, бие организмаа гэмтээх нь бий. Иймд та эмчийн бичиж өгсөн эмчилгээнээс гадуур ямар нэгэн эм, бэлдмэл хэрэглэдэг бол, үүнийгээ нууж хаалгүйгээр эмчид хэлж, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй. Мэргэжлийн эмч нарын зөвлөж буйгаар ямар нэгэн эмчилгээ хийлгүүлж байгаа нөхцөлд Хятадын нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь сөрөг нөлөөтэй байдаг гэнэ.

Нэмэлт бэлдмэл хэрэглэх

5 Санхүүгийн асуудлаас үүдэлтэй стресс бухимдал

Хүн бүр өдөр тутмын амьдралдаа эдийн засаг, санхүүгийн асуудлаас болоод, стресс бухимдалтай нүүр тулгардаг. Үүнд мөрийтэй тоглоомтой холбоотой асуудал ч гэсэн хамаатай. Хүн бүр амьдралд алдаж, онодог учраас үүнд тэгтлээ сэтгэл санаагаар унах хэрэггүй. Харин эргээд хөл дээрээ босох, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх нь чухал юм. Тэгэхээр та мэргэжлийн эмч нарт хандаж, зөвлөгөө авах замыг сонгоорой.

Санхүүгийн асуудлаас үүдэлтэй стресс бухимдал

6 Унтаж чадахгүй байх

Унтаж чадахгүй байх буюу нойргүйдэл нь эрүүл мэнд болон бие организмд маш аюултай байдаг. Үр дүнд нь стресс бухимдал, сэтгэл гутралд орох нь бий. Мөн сарын тэмдгийн мөчлөг заримдаа алдагддаг байна. Тиймээс хэрэв танд нойргүйдлийн шинж тэмдэг илрэх болсон бол, нууж хаалгүйгээр эмчид хэлж, тохирох эмчилгээг хийлгүүлээрэй. 

Унтаж чадахгүй байх

7 Шээх үеийн хүндрэл болон хэвлий хэсгээр өвдөх

Их Британид хийсэн нэгэн судалгаагаар эмчид үзүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь шээх үеийн хүндрэл болон хэвлий хэсгээр өвдөж байгаа тухайгаа эмчид хэлэхээс санаа зовдог болох нь тогтоогджээ. Үүнд эвгүй үнэртэй өтгөн гарах, шээсний өнгө өөрчлөгдөх зэргийг ч мөн дурдах хэрэгтэй болов уу. Гэвч эдгээр шинж тэмдгүүд танд илэрч байвал, эмчээс нуулгүйгээр харин ч тэр дор нь хэлэх шаардлагатай юм. Учир нь эдгээр нь аюултай өвчнүүдийн эхний шинж тэмдэг байхыг ч үгүйсгэхгүй аж. 

Шээх үеийн хүндрэл болон хэвлий хэсгээр өвдөх

8 Хэт их ядрах

Нас ахиад ирэхээр хүмүүс бага зүйл хийсэн атлаа тэр дорхноо ядарч, амрахыг хүсдэг. Гэвч энэ нь зарим талаараа чихрийн шижин, бамбай булчирхай, зүрхний шигдээс, сэтгэл гутралтай холбоотой байх нь ч бий. Иймд та хэт их ядралт мэдрээд байгаа бол, тоолгүй өнгөрөлгүй мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийгүүлээрэй гэж зөвлөе.

Хэт их ядрах

9 Сексийн харилцаа асуудалтай байх

Ихэнх хүмүүс эмчид үзүүлэхдээ сексийн амьдрал нь нэг л болж өгөхгүй байгаа болон бэлгийн замын аль нэг төрлийн өвчтэй болсон эсэхээ хэлэхийг хүсэлгүй нуудаг байна. Энэ нь олон бэрхшээлийг үүсгэх нь бий. Учир нь бэлгийн замын өвчнийг хэрэв эдгэрэх боломжтой бол, бага дээр нь яаралтай эмчилгээ хийх хэрэгтэй байдаг аж. Түүнчлэн сексийн амьдрал нь болж бүтэхгүй байгаа хүнд сексээс хэрхэн таашаал авах, нөхцөл байдлыг яаж шийдвэрлэх арга замын эмч нар хэлж өгөх билээ. Их Британид хийсэн нэгэн судалгаагаар энэ нь ихэвчлэн 40 гарсан хүмүүст тохиолддог байна. Сексийн амьдралаа эмчид хэлэх нь ичээд байх зүйл огт биш юм шүү. 

Сексийн харилцаа асуудалтай байх

10 Удам дамжсан өвчтэй эсэх

Зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг нь удам дамжих магадлалтай өвчнүүдийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд зарим хүмүүс энэ тухайгаа эмчид хэлэхээс санаа нь зовдог гэнэ. Гэвч энэ нь санаа зовоод байх зүйл биш бөгөөд таны эцэг, эх болон эмээ, өвөөгийн аль нэг нь ямар өвчтэй байсан нь эмчид тийм ч хамаатай зүйл биш билээ. Харин ч тэд энэ тухай сонсмогцоо таныг эрсдлээс хэрхэн өөрийгөө хамгаалах болохыг хэлж өгөх юм.

Удам дамжсан өвчтэй эсэх

Дээрх мэдээллээс та эмчээс хэзээ ч нууж, хааж болохгүй 10 чухал зүйлийг мэдэж авсан болов уу. Магадгүй ичих, санаа зовох мэдрэмж танд төрж болох ч, ингэлээ гээд дээрх зүйлсийг хэлэлгүй өнгөрөх нь хожим эрүүл мэнд болон бие организмаа эрсдэлд оруулах аюултай болохыг сайтар бодож үзээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()