Бидний бусдад анхны тусламж үзүүлэхдээ гаргадаг алдаанууд

Бусдад шаардлагатай үед анхны тусламж үзүүлнэ гэдэг чухал зүйл билээ. Гэвч төдий чинээ хариуцлагатай байхгүй бол, хүний амь нас эрсдэх, нөхцөл байдал улам хүндрэх аюултай юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ анхны тусламж үзүүлэхдээ хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та эдгээрийг хэрхэн зөв хийхийг мэдээллийн дэлгэрэнгүйгээс мэдэж аваарай. 

Бидний бусдад анхны тусламж үзүүлэхдээ гаргадаг алдаанууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Шархыг устөрөгчийн хэт исэл, иод болон алкохолоор арчих аюултай

Буруу хийдэг зүйл: Хэт исэл нь эд эсүүдийг үгүй хийж, шархыг эдгэрэх явцыг удаашруулдаг. Харин иод болон алкохол нь эрүүл эсүүдийг шархлуулж, өвдөлтийг нэмэгдүүлдэг байна. 

Зөв хийх арга: Шархыг цэвэр ус эсвэл буцалсан бүлээн усанд сайтар угааж, зориулалтын антибиотик агуулсан тос түрхэх хэрэгтэй. Онцын шаардлагагүй гэж үзвэл, заавал наалт нааж, боох хэрэггүй. Эс бөгөөс шарх удаан хугацааны дараа эдгэх болно.

Шархыг устөрөгчийн хэт исэл, иод болон алкохолоор арчих аюултай

2 Парацетамол элгийг өвчлүүлдэг

Буруу хийдэг зүйл: Парацетамол, ацетаминофен зэрэг үрэвсэл намдаах үйлчилгээтэй эмнүүд нь элэг болон бөөрийг өвчлүүлдэг.

Зөв хийх арга: Тохирох хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн дээрх эмнүүдээс өдөрт хамгийн ихдээ 4 гр-ыг хэрэглэх ёстой бөгөөд эмчийн заавар зөвлөгөөг сайтар дагах учиртай юм байна. 

Парацетамол элгийг өвчлүүлдэг

3 Цус гоожих үед толгойгоо хойш болго эсвэл дээш харан хэвтэх хэрэггүй

Буруу хийдэг зүйл: Хамарнаас цус гарах үед дээрх байдлаар цусаа тогтоох гэж үзвэл, цусны даралт ихэсдэг аж. Мөн цус уушгинд очиж, хий огиулах мэдрэмж төрүүлэхийг ч үгүйсгэхгүй юм. 

Зөв хийх арга: Толгойгоо эгц байлгаж, хүйтэн мөс хамрынхаа цус гарч буй хэсэгт тавьж, 15 минут орчим хугацаанд байлгаарай. Дараа нь амаараа зөөлөн амьсгаа авч, гаргах хэрэгтэй. Энэхүү аргыг хэд хэдэн удаа давтахд цус аяндаа тогтох болно. 

Цус гоожих үед толгойгоо хойш болго эсвэл дээш харан хэвтэх хэрэггүй

4 Автомашины ослын үеэр хүн бэртсэн нэгнийг машинаасаа буулгах гэсний хэрэггүй

Буруу хийдэг зүйл: Машины аваар ослын үед ихэнх хүмүүс нуруу болон хүзүүний гэмтэл бэртлээс болж амь насаа алддаг байна. Иймд хүнд бэртсэн хүнийг машинаас гаргах нь тэдний амь насанд аюул учруулах эсвэл таталт, саажилт өгөхөд хүргэдэг аж.

Зөв хийх арга: Хэрэв машины ослоос болж, хэн нэгэн толгой, хүзүү эсвэл нуруугаараа хүнд гэмтсэн /хуруугаа мэдрэхгүй, цус гараагүй байх/ бол, тухайн газраас нь хөдөлгөлгүй түргэн тусламж дуудаж, эмчийг ирэх хүртэл тухайн хүнийг амьсгалж байгаа эсэхийг шалгаж байх нь чухал юм.

Автомашины ослын үеэр хүн бэртсэн нэгнийг машинаасаа буулгах гэсний хэрэггүй

5 Хордлогын үед бөөлжүүлэх эм хэрэглэж болохгүй

Буруу хийдэг зүйл: Бөөлжүүлдэг эм нь улаан хоолойг шархлуулж, уушгийг хордуулдаг байна.

Зөв хийх арга: Энэ үед түргэн тусламж дуудаж, нөхцөл байдал ямар байгааг эмчид хэлэх хэрэгтэй. Мэргэжлийн эмчид үзүүлэхээс нааш өөрөө дур мэдэн ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй. Хордлогын шинж чанар их байвал, өвчтөн нэг цагийн дотор ч үхэх аюултай байдаг.

Хордлогын үед бөөлжүүлэх эм хэрэглэж болохгүй

6 Чангалуурыг чанга боох нь цусыг тасалдуулах эрсдэлтэй

Буруу хийдэг зүйл: Чангаруулыг чанга боох нь цусыг тасалдуулах эрсдэлтэйгээс гадна, цусны урсгалыг боогдуулж, тухайн хэсгийг үхжихэд хүргэдэг.

Зөв хийх арга: Харин оронд нь ариутгасан марль эсвэл цэвэр даавуу ашиглан, түргэн тусламж иртэл шархыг чангавтар боох хэрэгтэй. Цус алдах нь амь насанд аюултай байдаг болохыг хэрхэвч мартаж болохгүй.

Чангалуурыг чанга боох нь цусыг тасалдуулах эрсдэлтэй

7 Багтарсан үед хэлэн дээр халбага тавих хэрэггүй

Буруу хийдэг зүйл: Хүний хэлэн дээр халбага тавих нь хэлийг унжихаас хамгаалах хэдий ч, хоолойнд тээглэх, хахах аюултай байдаг. 

Зөв хийх арга: Тухайн хүн толгойгоо сэгсчиж, царай нь ягаарч эхэлбэл, аюултай нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Энэ үед түргэн тусламж дуудаж, тухайн хүнийг амьсгалах боломжоор хангах хэрэгтэй. 

Багтарсан үед хэлэн дээр халбага тавих хэрэггүй

8 Зүрхэн дээр гараараа дарах нь хавирга болон уушгийг гэмтээдэг

Буруу хийдэг зүйл: Зүрхэн дээр дарах нь хавирга хугалах, уушгийг гэмтээх аюултай байдаг. 

Зөв хийх арга: Өвчтөний эргэн тойронд эмч байхгүйгээс гадна, зүрх нь цохилж, амьсгалахгүй байгаа нөхцөлд зайлшгүй шаардлагаар зүрх нь гэнэт зогссон цээжин дээр нь зөөлөн дарах хэрэгтэй. Харин өөр нэг хүн хажууд нь байвал, яаралтай түргэн тусламж дуудвал зохилтой. Харин хүүхдийн зүрх гэнэт зогсох юм бол, хиймэл амьсгаа хийх нь тохиромжтой байдаг. Эсвэл цээжин дээр нь 30 удаа зөөлөн дарж, 2 удаа хиймэл амьсгаа хийвэл, зүрхний үйл ажиллагаа нь хэвийн болох магадлалтай ажээ.

Зүрхэн дээр гараараа дарах нь хавирга болон уушгийг гэмтээдэг

9 Могой болон хортой шавжинд хатгуулсан бол, хорыг сорж авч болохгүй

Буруу хийдэг зүйл: Хорыг нь сорж авснаар таны шүлсэнд хор нөлөөлж, салст бүрхүүл гэмтэх аюултай байдаг байна. Үр дүнд нь таны биеэр хор нэвтэрч, уушги хавагнах болон зүрхний хэм алдагдах аюултай нүүр тулгардаг аж. 

Зөв хийх арга: Хэрэв та хуруугаа хатгуулсан бол, хатгуулсан талын гараа доош унжуулж, эмчийг ирэх хүртэл хүлээх хэрэгтэй. Мөн шингэн зүйл сайн уугаарай.

Могой болон хортой шавжинд хатгуулсан бол, хорыг сорж авч болохгүй

10 Гэмтэж, бэртсэн эсвэл өвчтэй хүнийг ойр байрлах эмнэлэгт хүргэж өгч болохгүй

Буруу хийдэг зүйл: Энэ нь аюултай зүйлийн тоонд тооцогддог.

Зөв хийх арга: Харин үүний оронд түргэн тусламж руу залгаж, одоо болж байгаа нөхцөл байдлыг яаралтай хэлж, өвчтөнийг хаана хүргэж өгөх ёстойг эмнэлгийн ажилтнаас асуух хэрэгтэй юм. Эмнэлэг бүрт хангалттай эмч, сувилагч болон тоног төхөөрөмж байхгүй байх эрсдэлтэй учраас цаг алдах сөрөг талтай гэдгийг бодолцож үзээрэй. 

Гэмтэж, бэртсэн эсвэл өвчтэй хүнийг ойр байрлах эмнэлэгт хүргэж өгч болохгүй

11 Тариаг хэрхэн зөв тарих вэ?

Буруу хийдэг зүйл: Тариаг хатуу булчин руу хийж болохгүй. Мөн дур мэдэн, хамаагүй тарьж болохгүй болохыг анхаарна уу.

Зөв хийх арга: Эхлээд гараараа тарилга хийх газрыг халдваргүйжүүлнэ. Дараа нь тарих газраа сонгох хэрэгтэй бөгөөд ингэхдээ өгзөгний булчинг 4 хэсэгт хуваана. Тарих ёстой зөв газар бол, зурганд үзүүлсэн баруун дээд хэсэг юм. Тарьсаныхаа дараа цэвэр хөвөнд бага зэрэг спирт шингээж, арьсыг арчиж өгөөрэй.

Тариаг хэрхэн зөв тарих вэ?

Та эдгээрийг мэдэж авснаар дараа нь ойр дотны хүмүүс болон хэн нэгэнд анхны тусламж үзүүлж, хүний эрдэнэт амь насыг аварч чадах ач тустай юм. 

40
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()