НАСА-гийн биднээс нуусан итгэмээргүй баримтууд

"Бүгдийг ил тод" гэх уриатай "NASA"-г ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Гэвч тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн төрөлхтнөөс хариулт нь үл мэдэгдэх олон зүйлсийг нууцалсаар ирсэн юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ "NASA"-ийн тухай хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй 15 баримтыг дуулгахаар бэлтгэлээ.

НАСА-гийн биднээс нуусан итгэмээргүй баримтууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Билл Най (Bill Nye)-ийн сансарт хөөрөх хүсэл

Билл Най гэх эрхмийн хувьд 1993-1998 оны хооронд телевизийн "Bill Nye The Science Guy" нэвтрүүлгийг хөтлөж олонд хүргэж байсан бөгөөд шинжлэх ухаанч, механик инженер мэргэжилтэй нэгэн байсан юм. Түүний хөтлөн хүргэдэг байсан нэвтрүүлэг нь 1990-ээд оны хүүхэд, залуусыг байлдан дагуулж байсан гэхэд болно. Уг нэвтрүүлэг нь нийт 5 улирал, 100 дугаар гарсан билээ. 

Нэвтрүүлэг дахин хийгдэхээ больсны дараа Най, Ангараг гаргийг судлах зорилготой "The Planetary Society" гэх байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. 

Най, сансар огторгуйд гарч, судалгаа хийх хүсэл сонирхол ихтэй байсан ч, "NASA" үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Ямар шалтгааны улмаас түүний хүслийг "NASA" зөвшөөрөөгүй нь тодорхойгүй ч гэлээ, хүмүүсийн таамаглаж байгаагаар түүнийг сансар огторгуйд гарах ямар ч туршлагагүй нэгэн хэмээн үзсэн байж мэдэх юм. 

Билл Най (Bill Nye)-ийн сансарт хөөрөх хүсэл

2 "The Hubble Deep" сансар огторгуйн дуран

Телескоп буюу дуран зохион бүтээх ажлыг хариуцаж байсан инженер Вернгер вон Брон гэх эрхмийн туслах Артур Рудольф олон зуун боолуудыг хөлсөлж, сансар огторгуйн дуран зохион бүтээх ажилд дайчилсан гэдэг. Гэвч тэрхүү дурангаас болж, олон мянган хүн амь насаа алдсан гэж ярьдаг бөгөөд тэрхүү "The Hubble Deep" хэмээх сансар огторгуйн дуранг 1990.04.24-ний өдөр сансарт хөөргөжээ.

"NASA" өнөөдрийг хүртэлх хугацаанд олон тооны гарагууд болон оддыг олж илрүүлсэн бөгөөд олж илрүүлсэн зүйлсийнхээ зургийг зориулалтын техник хэрэгслээр дүрсжүүлэн авдаг байна. "The Hubble Deep" сансар огторгуйн дурангийн хувьд ийм зориулалттайгаар бүтээгдсэн юм. 

Гэвч үнэн хэрэгтээ уг сансар огторгуйн дуран нь дэлхийгээс хөөрөхдөө цагт 17.000 милийн хурдтайгаар хөөрсөн бөгөөд очих ёстой газраасаа 2.500 милийн өмнө осолджээ. Үүний шалтгаан нь сансар огторгуйн дуран фаренгейтийн +4000 хэмд тэсэлгүй сүйрсэн гэж үздэг байна. 

"The Hubble Deep" сансар огторгуйн дуран

3 "Apollo 11" үйл ажиллагааны бодит үнэн

Олон хүмүүс "NASA"-ийн зүгээс зохион байгуулсан "Apollo" төслийг хэрэгжээгүйгээс гадна, саран дээр хэн нэгэн хөл тавиагүй гэж үздэг нь нууц биш юм. Гэвч интернетээр олон зураг болон бичлэгүүд цацагдсан билээ. Үнэн худал эсэхийг нь 100 хувь мэдэхгүй ч гэлээ, "NASA"-ийн зүгээс үнэхээр ийм зүйл болсон гэдгийг баталсаар ирсэн юм.

Гэвч хэсэг сансрын нисгэгчид саран дээр буусан нь худал болохыг олон нийтэд мэдээллэж байсан гэх албан бус мэдээлэл байдаг аж. Сансрын нисгэгчид "Apollo 11" үйл ажиллагааны хүрээнд сансар дээр буугаагүй бөгөөд харин хөлгийн цонхоор зургийг томруулан авсан гэж үздэг байна. Харин доорх зургийн хувьд эвлүүлэг байж болзошгүй байна. 

"Apollo 11" үйл ажиллагааны бодит үнэн

4 Санчир гарагийн нүдний нууц

Эрдэмтэд анх 1998 онд "Санчир гарагийн нүд"-ийг олж илрүүлжээ. Урьд өмнө нь хүн төрөлхтөн энэ төрлийн 6 өнцөгт зүйл олж илрүүлж байгаагүй бөгөөд үүний урт нь ойролцоогоор 20.000 мил үргэлжилдэг байна. 

Эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа хувин хэлбэртэй, усны эргүүлэг шиг харагддаг геометрийн дүрстэй илүү ойр зүйл хэмээн тайлбарлажээ. 

Өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ нүдний цаана юу байгааг судалж байгаа бөгөөд цааш нэвтрэхийн тулд маш хурдтай хөөрч чадах сансрын хөлөг онгоц хэрэгтэй болоод байгааг эх сурвалжууд онцолж байгаа юм. 

Санчир гарагийн нүдний нууц

5 Ангараг гараг дээрх нүүрний дүрс

Ангараг гаргийн "Cydonia" бүсчлэл дэх хүний гэмээр нүүр царайг тусгай телескопоор 1976 онд гэрэл зургийн хальснаа буулган авчээ. Уг явдлаас 7 хоногийн дараа "NASA" зургийг олон нийтэд хүргэсэн бөгөөд үүнийг Ангараг гараг дээрх хавцал, хад асгатай холбоотой гэж тайлбарласан байна. Гэвч хүмүүс хүний нүүр царай байна гэж төөрөгдөхөд хүрсэн юм. Үр дүнд нь 1976 оноос хойш уг дүрс олон ном, сонин, сэтгүүлийн нүүрэнд заларсан билээ.

Харин "NASA" болон "The European Space Agency"-ийн зүгээс зургийг сайтар нягталж үзээд, тухайн гараг дээрх хавцлын хэлбэр ингэж харагдаж байгаа болохыг баталжээ. 

Ангараг гараг дээрх нүүрний дүрс

6 Харийн биет

"NASA"-ийн хийсэн бичлэг байж болзошгүй харийн ямар нэгэн биет саран дээр явж буй бичлэг интернет тавигдсан юм. Бичлэг дээр судлаачид ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйл олж илрүүлж байгаа тухай гардаг байна. 

Энэхүү үйл явдал нь үнэхээр үнэн эсэхийг "NASA" одоог хэр нь олон нийтэд тайлбарлаж хэлэхээс цааргалж байгаа бөгөөд ингэснээр цаагуураа хүмүүст "харийнхан гэж үнэхээр байдаг гэж үү" гэх бодлыг төрүүлээд байгаа юм. Хэрэв байдаг бол тэдгээр биетүүд саран дээр амьдардаг болж таарах нь. 

Ямар ч байсан эрт оройгүй энэ учир битүүлэг бичлэгний учир нь тайлагдах биз ээ. 

Харийн биет

7 Сансар огторгуйгаар аялах хөлөг онгоц бүтээх ажил

Итгэх эсэх нь таны хэрэг ч гэлээ, сансар огторгуйгаар аялах хөлөг онгоц бүтээнэ гэдэг амаргүй ажил юм. Тэр тусмаа урт хугацаанд сансар огторгуйд аялж, хэрэгтэй мэдээллүүдийг олж авна гэдэг бүр ч хэцүү. Үүний тулд радио долгион дээр суурилсан "термо" электрон цахилгаан үүсгэврүүд хэрэг болдог байна. Цагтаа ОХУ ийм сансрын хөлгийг зохион бүтээж байсан хэдий ч, хүмүүсийн хүлээлтэнд тэгтлээ хүрч чадаагүй. 

2003 онд "Galileo" сансрын хөлөг гараг ертөнцөд урт хугацааны мэдээлэл цуглуулахаар хөөрсөн хэдий ч, Бархасбадь гарагийн ойролцоо явж байх үедээ харамсалтайгаар сүйрсэн байна. Энэ талаар судлаач Ричард Гогланд хэлэхдээ: "Хөлөг онгоц хангалттай урт хугацаанд сансарт байх боломжгүй учраас сүйрсэн" хэмээн тайлбарлаж байжээ. 

Сансар огторгуйгаар аялах хөлөг онгоц бүтээх ажил

8 Ангараг гараг дээрх хот

Ангараг гараг дээр харийн биет байж болзошгүй хэмээн олон нийт үзэх болсон бөгөөд түүнээс гадна, харийнхны эртний хот байрлаж байгаа хэмээн судлаачид саяхнаас өөрсдийн таамгаа дэвшүүлж эхлээд байгаа юм. Доорх зургууд болон бусад Ангараг гараг дээрх хотуудыг дүрсэлсэн зургууд интернетэд олон байдаг хэдий ч, эдгээрийн алийг нь ч үнэн гэсэн баттай мэдээллийг "NASA"-ийн зүгээс өгөөгүй байгаа билээ. 

"Jet Propulsion Laboratory"-ийн судлаач, эрдэмтэн Скотт С.Варинг хэлэхдээ: "АНУ-ын засгийн газраас энэ тухай нууцалж байж болзошгүй" хэмээн тайлбар өгч байсан аж. 

Харин доктор Жон Бранденбургийн хувьд одоогоос маш олон жилийн өмнө Ангараг гараг дээр харийн биетүүд амьдарч байсан бөгөөд үүний ул мөр болсон хотууд байх боломжтой хэмээн үзжээ. 

Ангараг гараг дээрх хот

9 Ангараг гараг дээрх цөмийн зэвсгийн туршилт

Ангараг гараг дээр цөмийн зэвсгийн туршилт хийгдэж байсан гэвэл та итгэх үү? Ангараг гаргийн гадарга нь уран болон титмээр хүрээлэгдсэн байдаг байна. Эрдэмтдийн үзэж буйгаар уран нь цөмийн зэвсгийн бүтцэнд агуулагддаг учраас Ангараг гараг дээр хэт халалтаас үүдэлтэй дэлбэрэлтүүд болж байсан байж болзошгүй гэнэ. 

Хэрэв одоо цагт Ангараг гараг дээр ийм зүйл болбол, нөлөөлөл нь дэлхийд нэг тэрбум жилийн дараа мэдрэгдэх болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ. 

Ангараг гараг дээрх цөмийн зэвсгийн туршилт

10 Шууд бичлэг яагаад таслагдав?

2016.07.09-ний өдөр "NASA"-ийн зүгээс дэлхий даяар гараг ертөнцийг харуулж, шууд бичлэг хийсэн билээ. Гэвч бичлэгийн үеэр ямар нэгэн зүйл болсон гэлтэй, бичлэг тасалдсан. Тухайн үед хүмүүс уг хэрэг ядлыг харийнхантай холбож, гайхаж байсан хэдий ч, "NASA"-ийн зүгээс техникийн саатал байсан хэмээн тайлбарласан юм. 

Уг бичлэгийг тэд хийхдээ сансар огторгуйд тусгай төхөөрөмж хөөргөж, түүнийхээ тусламжтай хийсэн бөгөөд холболтын ямар нэгэн сүлжээ тасарсан байж болзошгүй гэж үзжээ.

Шууд бичлэг яагаад таслагдав?

11 Обама Ангараг гараг руу аялсан цуурхал

Барак Обама (Barack Obama)-ийн хувьд 2009-2017 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан билээ. Харин түүнийг энэ албыг хашиж байх хугацаандаа цаг хугацааны машин ашиглан, CIA (Central Intelligence Agency)-ийн шугамаар 1980-аад оны эхэн үеийн Ангараг гараг руу аялсан гэх цуу яриа байдаг байна. 

Итгэхэд бэрх сонсогдож байгаа ч, энэ нь үнэний ортой байж болзошгүй гэнэ. Вашингтон мужийн хуульч Эндрью Басиаго болон судлаач Уиллиам Б.Стиллингс нар ерөнхийлөгч асан Барак Обамаг Калифорни мужийн "Siskiyous" гэх коллежид Ангараг гараг руу нисэх нууц ажиллагааг явуулж байсан хэмээн баталжээ. Тэрээр үүний үр дүнд 1981-1983 оны хооронд Ангараг гараг дээр үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын цэргийн бааз дээр очсон аж.

Сонирхолтой нь Барак Обамагийн хамтаар 10 өсвөр насны хүүхэд сансрын хөлгөнд сууж явсан бөгөөд уг явдлыг АНУ-ын засгийн газраас нууцалсан байна. 

Обама Ангараг гараг руу аялсан цуурхал

12 Саран дээрх "The Clementine" ажиллагаа

Өөрөөр "Golden Dragon" гэх нэрээр төлөвлөгдсөн уг ажиллагаа нь сарны ойролцоо ирээд бүтэлгүйтнэ гэж хэн санах билээ. Сансрын хөлгийн сүйрлийг олон шалтгаанаар тайлбарладаг хэдий ч, АНУ-ын засгийн газар хэрэг явдлыг нууцалсаар ирсэн юм. Эх сурвалжуудын мэдээллэж байснаар уг ажиллагааг бүхэл бүтэн 14 жилийн судалгааны үндсэн дээр явуулахаар болсон гэдэг.

Хамгийн хачирхалтай нь сансрын хөлгийн сүйрлийг саран дээрх харийн ямар нэгэн үл мэдэгдэх биеттэй холбож тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байдаг аж. 

Саран дээрх "The Clementine" ажиллагаа

13 "Star Trek" кинотой холбоотой түүх

"NASA" хамгийн анхны сансрын хөлгийг "Сonstitution" гэж нэрлэх гэж байсан хэдий ч, 1967 онд олны хүртээл болсон "Star Trek" киноноос үүдэлтэй нэрийг нь сольж байжээ. Үүнээс болж АНУ-ын засгийн газарт дээрх киног шимтэн үзэх дуртай хүмүүсээс ойролцоогоор 25.000 гаруй ил захидал ирж байсан гэдэг. 

"NASA" кинонд гардаг "Enterprise" гэх хөлгийн нэрээр анхны сансрын хөлгийг нэрлэж байжээ.

"Star Trek" кинотой холбоотой түүх

14 Зөвлөлтийн сансрын нисгэгчийн хачирхалтай түүх

Юрий Гагарин цэргийн нисэх онгоцоор сургуулийн нислэг үйлдэж байгаад 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр осолдож харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Ослын шалтгааныг тухайн үедээ “Гадны янз бүрийн хүчин зүйлийн нөлөө давхацсан нь золгүй байдалд хүргэсэн” гэсэн ойлгомжгүй ганцхан өгүүлбэрээр илэрхийлээд бодит байдлыг тас нуусан юм.

Аливаа нууц зүйл сэжиг таамгийг, сэжиг таамаг нь цуурхлыг дагуулдаг. Нэгэнт үнэнийг мэдэх боломжгүйгээс Гагарины үхлийн талаар “Сансарт ниссэнээсээ хойш архинд орсон учир согтуугаар онгоц жолоодож явсан”, “Хэвлэл мэдээллийнхнээс залхахдаа осолдсон хэмээх худал зар тараасан” гэх мэтийн өч төчнөөн цуурхал дэгджээ.

Түүнтэй цуг Нислэгийн сургуулийн төвийн дарга, туршлагатай нисэгч Владимир Серегин нисч явсан юм байж. Тиймээс “Гагарины хоёрдугаар нисэгч нь Серегин, тэр хоёрт атаархахдаа зориуд осолдуулсан” гэсэн бас нэг цуурхал гарсны дээр “Гагарины нэр хүнд зөвлөлтийн дарга нарынхаас давсан учир намын тэргүүн Брежнев түүнийг хорлуулжээ” гэх эвгүй яриа ч дуулдах болсон байна.

Зөвлөлтийн сансрын нисгэгчийн хачирхалтай түүх

15 АНУ-ын засгийн газар хүн төрөлхтнөөс юу нууж байгаа вэ?

Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар "NASA" болон АНУ-ын засгийн газар харийнхантай холбоотой өч төчнөөн мэдээллийг хүн төрөлхтнөөс нууцалж байгаа гэнэ. Учир нь интернетэд өдөрт хэдэн зуугаараа төрөл бүрийн хачирхалтай мэдээ, мэдээлэл болон бичлэгүүд тавигдсаар байгаа юм. 

Гэвч тэдний ихэнх нь тодорхой хугацааны дараа интернетээс устгагддаг бөгөөд энэ ажлыг "NASA" хийж байгаа нь ойлгомжтой асуудал гэж олон нийт үзэх болжээ. 

АНУ-ын засгийн газар хүн төрөлхтнөөс юу нууж байгаа вэ?

83
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()