Таны бөөр муудсаныг илтгэх 5 шинж тэмдэг

Бөөр нь бидний бие организм дахь хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс бөөрөө өвчлүүлэлгүй сайтар хамгаалах нь чухал юм. Бөөр өвчилж эхлэх үед хэд хэдэн шалтгаанууд илэрдэг бөгөөд эдргээрийг мэдэж авснаар өвчнийг цааш даамжруулахгүй байх ач тустай аж. Иймд өнөөдөр бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан, бөөр муудаж буйг илтгэх хамгийн түгээмэл шинжүүдийг дуулгахаар бэлтгэлээ. 

Таны бөөр муудсаныг илтгэх 5 шинж тэмдэг
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Нуруу өвдөх

Шинж тэмдэг илрэхдээ нурууны нэг талд эсвэл хоёр талд зэрэг өвддөг. Гэвч өвдөлт ойр ойрхон богино хугацаанд илрэх нь бий. 

Түүнчлэн өвчний зовиур шээсний дараа тодорхой хэмжээнд намддаг байна. 

Нуруу өвдөх

2 Шээсний өнгө өөрчлөгдөх

Бас нэгэн илрэх шинж тэмдэг бол давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, шээсний өнгө /хар, бараан/ өөрчлөгдөх, үнэр гарах явдал юм.

Мөн шээх үед шээс хөөсрөх, өвдөлт мэдрэгдэх шинж тэмдгүүд илрэх нь ч бий. 

Хэрэв таны шээснээс цус ялгарвал, тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй болохыг анхаарна уу. 

Шээсний өнгө өөрчлөгдөх

3 Хавагнах

Бодисын солилцоо муу явагдаж, бие организм дахь илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахгүй болох үед зарим эд эрхтэн хавагнадаг. 

Ихэвчлэн гар, хөл, шагай хэсгээр хавагнадаг бөгөөд энэ нь уушги болон зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. 

Хавагнах

4 Арьсны асуудал

Хэрэв бөөрний үйл ажиллагаа муудаж эхэлвэл, бие дэх хорт бодисын хэмжээ ихэсч, улмаар арьс хуурайших, юм туурах, батга гарах гэх мэт арьсны асуудлууд үүсдэг аж. 

Арьсны асуудал

5 Хүчилтөрөгчийн дутагдалд орох

Бөөрөнд "эритропойтин" гэх бодис байдаг бөгөөд энэ нь хүчилтөрөгчийг өөртөө агуулдаг байна. Хүчилтөрөгч биед дутагдвал, амьсгалахад хүндрэл үүсдэг. 

Түүнээс гадна, бие организм хангалттай улаан цусны эсгүй болох үед үр дүнд нь төмрийн дутагдалд орж, цус багадалттай болдог аж. 

Төмрийн дутагдалд орсноор халуун, хүйтэнд бие организм хэт мэдрэмтгий болж, сул дорой, амархан ядардаг байна.

Хүчилтөрөгчийн дутагдалд орох

Бөөрний үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ?

  • Кадми /Химийн хортой элемент/ агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Тамхи татахаа болих
  • Өдөр тутам шингэн зүйл уух
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Цангис /cranberry/ жимсний шүүс уух
  • Ургамлын гаралтай цай уух

Танд эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()