Сурталчилгаа (15)
Хаах

Эдгээр дасгалыг хийгээд, нурууны бөгтрөө засаарай!

Нуруу бөгтийхгүй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна, өөртөө итгэлтэй, гоолиг, сайхан харагдуулдаг. Гэвч ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүй нуруугаа бөгтийлгөж, гэмтээдэг байна. Үүний хамгийн энгийн жишээ бол компьютерийн урд суухдаа буруу байрлалаар сууж, нуруугаа бөгтийлгөх явдал юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ нурууны бөгтрийг арилгахад туслах үр дүнтэй дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Эдгээр дасгалыг хийгээд, нурууны бөгтрөө засаарай!

1 "Цоож"

Нэг гараа доор, нөгөө гараа дээр гэсэн байрлалаар нурууныхаа ард байрлуулж, зурганд үзүүлсний дагуу хооронд нь сайтар холбож өгөөрэй. Ингэхдээ дээд гарын тохойг аль болох дээш болгох хэрэгтэй. Байрлалаа 5 секунд барисны дараа гараа сольж, уг дасгалыг хийх хэрэгтэй. 

"Цоож"

2 "Эргүүлэх"

Хэвлийнээс доошхи биеийг хөдөлгөлгүйгээр гараа толгойны ард авч, хэвлийнээс дээшхи хэсгээр зүүн тийш болно. Ингэхдээ нуруугаа сандалны түшлэгтэй эгц шулуун болгох хэрэгтэй. Байрлалаа 5 секунд барьж, дараа нь баруун талдаа уг дасгалыг хийнэ.

"Эргүүлэх"

3 "Мэндчилгээ"

Хоёр гараа нурууныхаа ард авч, алгаа зурганд үзүүлсний дагуу нийлүүлнэ. Ингэхдээ таны тохой эгц шулуун байх ёстой гэдгийг анхаараарай. Мөн мөр тань ижил хэмжээнд байрлах хэрэгтэй бөгөөд уг байрлалаа 10 секунд барина. 

"Мэндчилгээ"

4 "Зогсох"

Зурганд үзүүлсний дагуу зогсоно. Хөл болон мөр, өгзөг тань хананд бүрэн гүйцэд хүрсэн байх ёстой. Ингэхдээ гүнзгий амьсгаа авах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. 

"Зогсох"

5 "Унах"

Энэ нь өмнөх дасгалын үргэлжлэл юм. Хананд биеэрээ хүрч зогсож буй байрлалаасаа хоёр гараа алдалж, цээжин биеэ урагш болгоно. Ингэхдээ хөлийн улан дээрээ сайтар тогтох хэрэгтэй бөгөөд өвдгөө нугалж болохгүй болохыг анхаарна уу. Уг байрлалыг 10 секунд барина. 

"Унах"

6 "Нугас"

Сандлын ирмэг дээр сууж, гараа толгойны ард авна. Ингэхдээ нуруугаа сайтар чангалах хэрэгтэй бөгөөд харц тань тааз руу чиглэсэн байх ёстой. Нурууны дээд хэсгээр сандалд хүрэх хүртлээ толгойгоо бага багаар зөөлөн арагш болгоорой. 

"Нугас"

7 "Хэвлийгээ чангалах"

Энэхүү дасгал нь таны нуруу болон хэвлий хэсгийн булчинг хамтад нь чангалах болно. Үүний тулд нуруу болон хэвлийн ар хэсгээ эгц шулуун байрлуулж суух хэрэгтэй. Хэвлий хэсгээ эгц байлгахын тулд зориулалтын бүс эсвэл бүсэлхийгээрээ бариу материалтай юбка болон өмд өмсөөрэй гэж зөвлөе. Үр дүнд нь таны нуруу бөгтийхгүй байх давуу талтай юм. 

"Хэвлийгээ чангалах"

8 "Өвөрмөц байрлал"

Сандлын ирмэг дээр сууж, нэг хөлөө сандлаас урагш, нөгөөхийг нь сандалны доор байрлуулна. Ингэхдээ аль болох хоёр хөлийнхөө хоорондын зайг хол байлгахыг хичээгээрэй. Энэхүү дасгал нь таны нурууг бөгтийлгөхгүй байх ач тустай юм. Өдөр тутам тогтмол хийж хэвшээрэй.

"Өвөрмөц байрлал"

9 "Нурууны жин"

Компьютерийн өмнө суух үедээ нуруунаасаа ямар нэгэн зүйл унжуулаарай. Ингэснээр нуруугаа эгц байлгахад туслах болно. Үүнд хувцасны энгийн өлгүүр хамгийн тохиромжтой байдаг.

"Нурууны жин"

10 "Цээжний жин"

Гэрийн ажил хийх үедээ биеийнхээ урд хэсэгт ямар нэгэн зүйл унжуулна. Ингэснээр мөр эгц байхад туслах бөгөөд үүнд цүнх урдаа үүрэх нь тохиромжтой байдаг байна. 

"Цээжний жин"

Нуруу бөгтийхөд шүдний байрлал чухал нөлөөтэй!

Нурууны бөгтөр нь зөвхөн булчингаас хамаарахгүй бөгөөд шүдний байрлал мөн үүнд чухал нөлөө үзүүлдэг байна. Иймд таны шүдний байрлал зурганд үзүүлсэн шиг асуудалтай бол, мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе. 

Ингээд та бөгтөр засч, дахин нурууг тань бөгтийхгүй байхад туслах дасгалуудыг мэдэж авлаа. Одооноос цаг алдалгүй эдгээр дасгалуудыг хийж, эгц сайхан нуруутай болоорой гэж хүсье!

49
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()