Хэрвээ өглөө сэрэхэд толгой өвддөг бол ийм учиртай!

Өглөөг хүн бүр эрч хүчээр дүүрэн угтахыг хүсдэг билээ. Гэвч заримдаа яагаад гэдгийг нь мэдэхгүй өглөө орноосоо босох үед толгой хөндүүрлэж өвдөх нь бий. Энэ мэдрэмж ямар ч хүний уур бухимдлыг хүргэж, стресс бухимдалд автуулдаг нь нууц биш юм. Тэгвэл өглөө босох үед чухам юунаас болж толгой тэгтлээ өвддөг юм бол? Хамтдаа асуултын хариултыг мэдээллийн дэлгэрэнгүйгээс олж мэдэцгээе. 

Хэрвээ өглөө сэрэхэд толгой өвддөг бол ийм учиртай!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Сайн унтаж амрахгүй байх

Хүний бие организм 7-8 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. Харин хангалттай сайн унтаж, амарч чадаагүй нөхцөлд өглөө босох үед толгой өвддөг байна. 

Түүнчлэн зүрхний цохилт ихэсч, цусны даралт нэмэгдэж, стресстэх нь толгой өвдөхөд хүргэдэг болохыг мэргэжлийн эмч нар олж тогтоожээ. 

Үүнээс сэргийлэхийн тулд "ибупрофен" эсвэо "напроксен" зэрэг эмнүүдийг өглөө уувал, толгой өвдөх өвчин намддаг аж. 

Өглөө сэрэх үед толгой өвдөж байвал, эргээд 20-30 минут унтахыг эмч нар зөвлөж байна. Ингэснээр бие организм хэвийн ажиллаж, толгойны өвчин намддаг гэнэ.

Сайн унтаж амрахгүй байх

2 Хэтэрхий их унтах

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хэтэрхий олон цагаар унтах нь мөн толгойг өвтгөдөг байна. 

Эмч нарын зөвлөж буйгаар хүн хамгийн ихдээ өдөрт 9 цаг унтахад хангалттай байдгаас гадна, их унтсанаар тархин дахь "серотонин" даавар бага ялгарч, үр дүнд нь толгой өвддаг аж. 

Энэ төрлийн толгой өвдөлт нь ихэвчлэн амралтын өдрүүдэд тохиолддог. Дээр дурдсан эмнүүдийг ууж, өвчний зовиурыг намдааж болно. 

Хэтэрхий их унтах

3 "Эндорфин" бага ялгарах

Өглөө "эндорфин" даавар бага ялгардаг бөгөөд үр дүнд нь толгой өвдөх нь бий. 

Уг даавар бага ялгарснаар тархин дахь цусан хангамжийг хааж, улмаар толгой өвдөх үндэс болдог гэнэ. 

Үүний тулд "эндорфин" даавраа сайтар ялгаруулах хэрэгтэй болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

"Эндорфин" бага ялгарах

4 Өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь маргааш өглөө толгой өвдөх шалтгаан болдог. 

Согтууруулах ундаа ууснаар бие организмд шингэн дутагдаж, үр дүнд нь тархины цусан хангамж мууддаг байна. Түүнчлэн нойр хулжихад хүргэдэг болохыг мартаж болохгүй. 

Үүний хариуд шингэн зүйл сайтар уух хэрэгтэй гэнэ. Мөн витамин С хэрэглэвэл, согтууруулах ундааны хортой нөлөөнөөс элгийг хамгаалах ач тустай аж. 

Өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

5 Хурхирах

Шөнө унтаж байх үедээ хэт их хурхирдаг хүмүүс хангалттай хүчилтөрөгчийг авч чаддаггүй болохыг эмч нар баталжээ. Харин хангалттай хүчилтөрөгч авч чадаагүй нөхцөлд хүний тархи, толгой өвддөг байна. 

Үүний учир шалтгаан нь дээр дурдаж байсанчлан, тархины цусан хангамжийг хааж, боогдуулдагтай холбоотой юм. 

Мөн хурхирах нь хажуудаа байгаа хүмүүст тав тухгүй мэдрэмжийг төрүүлж, тэднийг нойр дутуу хонуулах үндэс болдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 

Хурхирах

6 Хэтэрхий орой кофе уух

Кафейн нь мэдрэлийн системийг сэргээдэг. Тиймээс унтахын өмнө кофе уух нь нойргүйдэхэд хүргэдэг. 

Үйлчлэх нөлөө нь дээр дурдсан шинж тэмдгүүдтэй адилхан бөгөөд та орой унтахын өмнө кофе уухгүй байхад болох юм. Харин өглөө бүр нэг аяга кофе ууж хэвших нь өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх үндэс болдог гэдгийг бүү мартаарай. 

Хэтэрхий орой кофе уух

7 Сэтгэл гутралд орох

Сэтгэл гутралд орох нь толгой өвдөх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Үүний учир нь сэтгэл гутрал "серотонин" даавартай холбоотой байдаг аж. 

Сэтгэл гутралд орсноор унтах цагт өөрчлөлт орж, улмаар нойргүйдсэнээр ааш занд хүртэл тодорхой өөрчлөлтүүд гардаг байна. 

Иймд хэрэв та сэтгэл гутралд орсон мэргэжлийн сэтгэлзүйчид хандан, шаардлагатай зөвлөгөөг авах хэрэгтэй болохыг анхаараарай.

Сэтгэл гутралд орох

8 Цусны даралт ихсэх

Цусны даралт ихэссэнээр толгой өвддөг бөгөөд ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй байна. 

Авч болох хамгийн найдвартай арга хэмжээ бол, амьдралын буруу хэв маягаа өөрчилж, дасгал хөдөлгөөн хийхээс гадна, цусны даралтаа бууруулах арга хэмжээ авах явдал юм. 

Цусны даралт ихсэх

Өглөө толгой өвдөх нь ямар хор хөнөөлтэй вэ?

Өглөө босох үед толгой өвдвөл, ямар нэгэн аргаар өвчнийг намдааж, анагааж болох хэдий ч, энэ нь байнга давтагдаад байвал, эрүүл мэндэд аюултай байдаг байна. Тиймээс таны толгой өглөө босох үед өвддөг бол, тоолгүй орхилгүй мэргэжлийн эмчид хандаж, "MRI" шинжилгээ өгөх, тархины зургаа авахуулах зэргээр тохирох эмчилгээг эртнээс хийлгүүлэх хэрэгтэй болохыг анхаараарай. Эс бөгөөс таны хараанд ч нөлөөлж болзошгүй юм.

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()