Сарын тэмдэг ирсэн үед бидний буруу хийдэг зүйлс

Бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэг бол шүдний өвчин л гэсэн үг. Ядарч, гутарч, өвдөж, толгой эргэн, галзуурчихмаар санагддаг болохыг нуух юун. Харин эдгээр хүнд бэрх өдрүүдэд хийж болохгүй зүйлс гэж байх аж. Эсрэгээрээ доорх хориглосон зүйлсийг хийснээр, сарын тэмдгийн өвдөлт нэмэгдэж, хэмжээ нь ихсэхээс гадна эрүүл мэндэд хүртэл сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Ингээд хамтдаа сарын тэмдэг ирсэн үед юу хийж болохгүйг олж мэдэцгээе.  

Сарын тэмдэг ирсэн үед бидний буруу хийдэг зүйлс
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Спортоор хичээллэх

Хэрвээ бүсгүй та фитнесээр хичээллэдэг нэгэн бол сарын тэмдгийн үеэр өөртөө амралт өгч, дасгал хөдөлгөөн хийхгүй байсан нь дээр юм. Ялангуяа сарын тэмдгийн эхний нэгээс хоёр өдөрт цусны ялгаралт харьцангуй их байдаг тул, хэт хөдөлгөөн хийх хэрэггүй. Зөвхөн дасгал хөдөлгөөн бус, йогоор хичээллэх, дугуй унах зэргээс татгалзах хэрэгтэй. 

Спортоор хичээллэх

2 Орондоо хэвтэх

Ихэнх бүсгүйчүүд сарын тэмдгийн төвөгтэй өдрүүдийг орондоо хэвтэж өнгөрүүлж, өвдөлтийг нь намдаахыг хичээдэг. Гэвч энэ нь тийм ч зөв арга биш юм. Учир нь цус биеийг тойрон урсахгүй байснаар, илүү их өвдөлт мэдрэгдэж, тухгүй байдал үүсдэг. Иймд та бага зэрэг хөдөлгөөнтэй байхад гэмгүй бөгөөд ядаж л өдөржин хэвтэх хэрэггүй. 

Орондоо хэвтэх

3 Ваннд хэвтэх

Сарын тэмдгийн үед ваннд хэвтэж, усанд орохоос татгалзаарай. Энэ үед умайн хүзүү маш мэдрэмтгий байдаг бөгөөд нянгийн нөлөөлөлд автаж, бохирдох магадлал өндөр байдаг. Мөн хэт халууцахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь хэт халууцсанаар, цусны судас тэлж, цусны эргэлт түргэсдэг ба ингэснээр сарын тэмдэг гэнэт ихээр ирж, тухгүй байдал үүсгэдэг байна. 

Ваннд хэвтэх

4 Секс

Маш олон эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр секс хийж болох эсэхийг мэдэхийг хүсдэг. Харин хариулт нь бол "аль болох татгалзах" юм. Учир нь сарын тэмдгийн үеэр секс хийснээр, бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байдаг. Мөн цусархаг орчин нь нянг үржүүлэх таатай нөхцөл болдгийг санаж яваарай. 

Секс

5 Хоолны дэглэм

Зарим бүсгүйчүүд биеийн жингээ хадгалах гэсэндээ хоолноос татгалзаж, өлсгөлөн явах нь бий. Гэхдээ та сарын тэмдгийн үеэр хэт өлсөж болохгүй анхаараарай. Биеэс их хэмжээний цус гадагшласнаар, ядрах сульдах шинж тэмдэг илэрдэг тул шим тэжээлтэй хоол идэж, биеийн эрч хүчээ нөхөх хэрэгтэй юм. 

Хоолны дэглэм

6 Эм уух

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах гэж төрөл бүрийн эм ууж болохгүй. Энэ нь сүүлдээ дадал болж, эм уухгүй л бол тэвчихийн аргагүйд хүргэдэг байна. Хэрэв үнэхээр өвдөөд хэцүү байвал "парацетамол" эмийг уугаарай. 

Эм уух

7 Согтууруулах ундаа хэрэглэх

Эмэгтэйчүүдийн эмч нар сарын тэмдгийн үеэр согтууруулах ундаа ууж болохгүй гэдгийг анхааруулж хэлжээ. Энэ нь өвдөлтийг нэмэгдүүлж, сарын тэмдгийн хэмжээг ихэсгэх сөрөг талтай. Харин шингэн уух зүйл, ус ундааны тухайд ямар нэгэн хориг байхгүй аж. 

Согтууруулах ундаа хэрэглэх

8 Тампон хэрэглэх

Тампон байнга хэрэглэх нь үтрээг үрэвслүүлж, гэмтээх аюултай байдаг. Ялангуяа ариун цэврийн шаардлага хангаагүй газарт, тампон сольж хийх нь эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна тампоноо солилгүй удсан тохиолдолд цусны эсүүд задарч эхэлдэг аж. 

Тампон хэрэглэх

9 Давс ихтэй хоол идэх

Сарын тэмдгийн үеэр хэт их давстай хоол идэж, хэрэглэх нь хавагнах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Иймд аль болох давс багатай хоол хэрэглэж байгаарай. 

Давс ихтэй хоол идэх

Бүсгүй танд энэхүү мэдээлэл таалагдаж бол найзууддаа дуулгаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()