Энэ дасгалыг 7 хоног хийгээд, 2 см өндөр болоорой!

Өнөөдөр бид та бүхэндээ Англи бүсгүй Элис Робинсон (Alice Robinson)-ын өндөр болгож, нурууны бөгтрийг засахад туслах үр дүнтэй дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр эдгээр дасгалуудын тусламжтайгаар биеийн өндрөө 2 см өсгөж, бөгтөр нуруугаа засч чадсан байна. Түүнчлэн бага зэрэг хазайгаад байсан нурууны дискээ хүртэл хэвэнд нь оруулжээ. Ингээд хамтдаа ямах дасгалууд хийх хэрэгтэй болохыг мэдэж авцгаая. 

Энэ дасгалыг 7 хоног хийгээд, 2 см өндөр болоорой!
Хаах
Сурталчилгаа

Биеийн өндөр хэрхэн нэмэгддэг вэ?

Биеийн өндөр унтаж байхад нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, бид дээш харан унтах үед биеийн өндөр ойролцоогоор 5 буюу түүнээс дээш мелиметрээр нэмэгддэг байна. Энэ нь бүхэл өдрийн турш нуруунд ирсэн ачаалалтай холбоотой юм. Харин доош харан хэвтэх үед нурууны ачаалал багасч, нуруу амардаг.

1 Дугуй унах

Дугуй унах нь биеийн өндөр нэмэгдэхэд ихээхэн ач тустай байдаг. Дугуйг жийх үед доорх зурганд үзүүлсэн булчингууд ачаалладаг байна. Гэвч дугуйг зөв унах хэрэгтэй бөгөөд буруу унавал, үеэ гэмтээх аюултай байдгийг анхаараарай. 

Дугуй унах

2 Турникийн тусламжтай дасгал хийх

Үүний тулд та ердөө турникээс зүүгдэж, аль болох удаан хугацаанд энэ байрлалаа хадгалж үлдэхийг хичээхэд болох юм. Энэ дасгалыг хийх бүртээ турникээс зүүгдэх хугацаагаа улам нэмэх хэрэгтэй. Ингэснээр нуруу болон хэвлийн булчингуудыг ачааллуулж, чангалах юм. 

Турникийн тусламжтай дасгал хийх

3 Хоёр гар дээрээ тулж, хөлөө дээш өргөх

Үүний тулд мөр болон хоёр гарын тусламжтай газарт тулж, хоёр хөлөө дээш сайтар өргөх хэрэгтэй. Ингэхдээ биеэ 90 градус байрлуулах бөгөөд ямар нэгэн илүү хөдөлгөөн хийж, бэртэж гэмтэхээс сэргийлээрэй. 

Хоёр гар дээрээ тулж, хөлөө дээш өргөх

4 "Кобра" дасгал хийх

Энэхүү дасгал нь нурууны бөгтрийг засахад үр дүнтэй юм. Мөн нуруу болон хэвлийн булчинг чангалахад сайнаар нөлөөлдөг байна. 

"Кобра" дасгал хийх

5 Сунгалтын дасгал хийх

Гарын алгаа доорх зурганд үзүүлсний дагуу газарт бүтэн хүргэж, хөл болон бүсэлхийнээс дээшхи биеэ хооронд нь сайтар наалдуулна. Ингэхдээ хөлөө нугалалгүй, эгц шулуун байлгах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Эхлээд хийхэд хэцүү байж болох учраас биеэ бага багаар дасгахыг зөвлөж байна. 

Сунгалтын дасгал хийх

6 Дээс ашиглах

Дээс ашиглаж үсрэх эсвэл сагсан бөмбөгөөр хичээллэх хэрэгтэй. Ингэснээр ясыг бэхжүүлж, булчинг ачааллуулахаас гадна, таны биеийн өндрийг нэмэх ач тустай юм. 

Дээс ашиглах

7 Мөрөн дээрээ тулж хэвтэх

Энэхүү дасгалыг хийснээр нурууны доод хэсгийн булчинг ачааллуулах бөгөөд мөн хэвлий хэсгийн булчинг хөгжүүлнэ. 

Мөрөн дээрээ тулж хэвтэх

8 Усанд сэлэх

Усанд сэлэх нь биеийн өндрийн нэмэгдүүлэхэд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг байна. Энэ нь ус нурууны дискэнд эерэгээр нөлөөлөхөөс гадна, ясны хөгжилд сайн нөлөө үзүүлж буйтай холбоотой аж. Мөн үе мөчинд ямар нэгэн асуудал учруулдаггүй. 

Мөн биеийн өндрөө нэмэгдүүлэхийн тулд дараах аргуудыг туршиж үзээрэй. Үүнд:

  • Зөв хооллох
  • Сайн унтаж, амрах

Кальци, төмөр, витамин D амин дэмээр баялаг хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшсэнээр бие организмын үйл ажиллагааг хэвийн явагдахад тусалдаг байна. 

Сайн унтаж амрахын тулд ор дэр болон хөнжлийн материалаа зөв сонгох хэрэгтэйг анхаараарай.

Усанд сэлэх

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()