Сарын тэмдэг эрт ирвэл ийм учиртай...

Эмэгтэй хүн бүрийн сарын тэмдэг харилцан адилгүй насанд ирдэг. Харин хэдэн насанд анх удаа сарын тэмдэг ирснээс хамаарч, таны биеийн олон зүйлс өөрчлөгддөг байна. Бид нийт бүсгүйчүүддээ зориулан, сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс, сарын тэмдгийн хэдэн насанд ирснээс хамаарч, гарах өөрчлөлтүүдийг танилцуулъя. 

Сарын тэмдэг эрт ирвэл ийм учиртай...
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Сарын тэмдэг эрт ирэх нь хүүхэд насыг үгүй хийнэ

Мэдээж хэт эрт сарын тэмдэг ирэх нь тэдний хүүхэд насыг үгүй хийж, эрт том хүн болоход хүргэдэг билээ. Тоглож гүйх насан дээрээ ариун цэврийн хэрэгсэл, сарын тэмдгэнд санаа зовох тийм ч таатай биш. Мөн охид нь ээж, эмээ, эгч нараа дагаж сарын тэмдэг нь ирдэг бөгөөд ээжийнх нь сарын тэмдэг эрт ирж байсан бол охинд ч мөн ижил ирдэг байна. 

Сарын тэмдэг эрт ирэх нь хүүхэд насыг үгүй хийнэ

2 Африк Америк гаралтай охидын сарын тэмдэг эрт ирдэг

Цагаан арьст охидын сарын тэмдэг ихэвчлэн 12.88 настай байхад ирдэг бол, Африк Америк гаралтай охидын сарын тэмдэг 12.16 насанд ирдэг гэх судалгаа байдаг аж. Африк Америк гаралтай охидын "IGF-1" буюу өсөлт дэмжих инсулин нь харьцангуй өндөр байдаг тул, сарын тэмдэг нь илүү эрт ирдэг төдийгүй биеийн өсөлт хөгжил нь илүү байдаг. 

Африк Америк гаралтай охидын сарын тэмдэг эрт ирдэг

3 Сарын тэмдэг хэт эрт эсвэл орой ирэх нь зүрх судасны өвчтэй болох эрдслийг нэмэгдүүлдэг

Хэрэв таны сарын тэмдэг тогтсон хугацаа буюу 10 наснаас өмнө, эсвэл 17 наснаас хойш ирсэн бол, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр болдог байна. 

Сарын тэмдэг хэт эрт эсвэл орой ирэх нь зүрх судасны өвчтэй болох эрдслийг нэмэгдүүлдэг

4 Хөхний хорт хавдар тусах магадлал

Таны сарын тэмдэг 12 наснаас өмнө ирсэн бол, хөхний хорт хавдартай болох эрсдэл нэмэгддэг. Бусад хүмүүсийг бодвол, хөхний хорт хавдартай болох магадлал 20 хувиар нэмэгдэх бөгөөд энэ нь "эстроген" дааврын түвшинг хэт ихэсгэх аюултай байдаг аж. 

Хөхний хорт хавдар тусах магадлал

5 Эрт сарын тэмдэг эрт ирэх нь бэлгийн харьцаанд орох суурийг тавьдаг

Судлаачдын үзэж байгаагаар, охидын сарын тэмдэг эрт ирэх нь бэлгийн харьцаанд эрт орох нөхцөл, үндэс суурийг тавьж байдаг хэмээн үзжээ. Учир нь сарын тэмдэг нь ирсэн охидууд ганцаардаж, сэтгэл санаа нь өөрчлөгдөн, өөр зүйлсийг хүсч эхэлдэг байна. Нэг ёсондоо өөрийгөө олох гэж явах замдаа хэн нэгэн хөвгүүнтэй таарч, бэлгийн харьцаанд орох, эсвэл муу зуршилтай болох магадлал өндөр байдаг. 

Эрт сарын тэмдэг эрт ирэх нь бэлгийн харьцаанд орох суурийг тавьдаг

Бүсгүй таны сарын тэмдэг хэдэн насанд ирж байсан бэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()