Биднийг үхэлд ч хүргэж болох эмзэг хэсгүүд

Бид тоглоомоор эсвэл санаандгүй байдлаар нэг нэгнийгээ цохидог. Гэхдээ буруу газраа цохисноор тухайн хүний амь насанд хүртэл аюул учруулж болзошгүй гэдгийг та мэдэх үү? Тоглоом шоглоом хийх, бага зэрэг муудалцсанаас болж хүний алтан аминд хүрнэ гэдэг аймшигтай хэрэг билээ. Иймд бид та бүхэндээ биеийн хамгийн эмзэг болон хүнд бэртэл авснаар амь насаа ч алдаж болохуйц хэсгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхъё. 

Биднийг үхэлд ч хүргэж болох эмзэг хэсгүүд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Доорх хэсгүүдийг хүчтэй цохих, унаж бэртвэл та амь насаа алдах өндөр эрсдэлтэй юм. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй юм. 

 

1 Толгойн орой хэсэг

Энэ хэсэг бол толгойн хамгийн эмзэг хэсэг юм. Хэрэв толгойн орой хэсэгт хүчтэй, чанга цохивол, тухайн хүн шоконд орох, ухаанаа алдах болно.

Толгойн орой хэсэг

2 Чамархай

Ихэнх кинон дээр хүмүүс унахдаа биеийн энэ хэсгийг ямар нэг зүйлийг хурц ирмэгт цохиж нас бардаг. Учир нь тухайн хэсэгт артерийн  судас байдаг бөгөөд хүчтэй цохисноор дотуур цус алдаж нас бардаг аж.

Чамархай

3 Хамар

Хамар руу цохих нь маш их өвдөхөөс гадна, тухайн хүнийг их хэмжээгээр цус алдуулахад хүргэдэг. Учир нь хамрын яс нь хугарахад амархан бөгөөд эмзэг байдаг.

Хамар

4 Нугас

Нурууны нугас нь мэдрэлтэй шууд холбоотой байдаг. Тиймээс ч хэрэв нугас гэмтвэл, хүн суумгай болох мөн мэдрэлийн эмгэгтэй болдог. 

Нугас

5 Нүд

Нүдийг бөгжтэй, эсвэл хурц зүйлтэй гараараа цохивол, тухайн хүн хараагүй болох өндөр эрсдэлтэй юм.

Нүд

6 Доод эрүү

Доод эрүү нь хүний хамгийн эмзэг хэсгүүдийн нэг юм. Тиймээс ч эрт үед цэргүүд, дайсантайгаа тулалдахдаа эрүү рүү нь хүчтэй цохидог байжээ.

Доод эрүү

7 Төвөнх

Ялангуяа эрчүүдийн хувьд хамгийн эмзэг хэсгүүдийн нэг юм. Хоолойг боох, төвөнхийг шахах үед хүний амьсгал боогдож, бөөлжүүлэх болно. Хэрэв удаан хугацаанд ийн шахвал, амь насаа алдах өндөр эрсдэлтэй.

Төвөнх

8 Тохой

Тохой руу хүчтэй цохих, дарж унах нь мөн л аюултай юм. Ингэснээр та хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл удаан хугацаанд гипстэй явах болно.

Тохой

9 Хэвлийн төв хэсэг

Хэвлийн төв хэсэгт чанга цохих, өшиглөх үед дотор эрхтнүүд задарч, үхэлд хүрэх магадлал маш өндөр байна.

Хэвлийн төв хэсэг

10 Зүрх

Зүрх нь бидний биеийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс ч зүрх өвдөх, шигдээс болох тэрчлэн тухайн хэсэгт хатуу биетээр цохих, хутгалах үед хүн тэр даруй амьсгал хураадаг.

Зүрх

11 Хэвлийн доод хэсэг

Хэвлийн доод хэсэгт хүчтэй даралт ирэх, цохиулах нь тухайн хүнийг үхэлд хүргэх өндөр магадлалтай юм. Мөн үхэлд хүрэхгүй ч, дотор эрхтнийг ноцтойгоор гэмтээж болзошгүй.

Хэвлийн доод хэсэг

12 Бөөр

Бөөр нь мөн л маш эмзэг эрхтнүүдийн нэг бөгөөд хүчтэй цохиулвал, тухайн хүн шоконд орж мэднэ. 

Бөөр

13 Цавь

Ялангуяа эрчүүдийн хувьд эмзэг эрхтэн, цавь орчим хүчтэй цохиулах нь тэднийг чимээгүй үхэлд хүргэж, цаашлаад амь насанд нь хүрдэг. Чимээгүй үхэл гэдэг нь тухайн хүнийг үргүйдэлд оруулж болно.

Цавь

14 Өвдөг

Өвдөгний тус хэсэгт хүчтэй цохиулах, ямар нэг бэртэл авснаар, тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй.

Өвдөг

Дээрх цэгүүд дээр дарвал, гэмт этгээдийг шоконд оруулж, танд зугатах боломж олдоно.

Хүний биед нэг ёсны унтраах товчнууд байдаг. Тэдгээр цэгэн дээр дарснаар хүн хэсэг хугацаанд хөдөлж чадахгүй болох, хөдөлгөөн нь саармагждаг. Иймд хэрэв та дайсантай учирвал, зурагт үзүүлсэн тус цэгүүдэд хүчтэй цохих хэрэгтэй. Энэ нь тухайн хүнийг үхэлд хүргэхгүй бөгөөд ердөө шоконд оруулдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()