Үзэсгэлэнтэй харагдах энгийн аргууд

Үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Харин тэдний зорилгодоо хүрэх аргууд нь өөр өөр байх бөгөөд ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, түрийвчээ хоосолж орхидог билээ. Бүсгүй та ч бас тэдний нэг үү? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ бага зардал, хялбар аргаар үзэсгэлэнтэй харагдуулах 25 дүрмийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үзэсгэлэнтэй харагдах энгийн аргууд
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1. Та үзэсгэлэнтэй харагдахын тулд, нүүрний булчин чангалах дасгал хийх хэрэгтэй. Тус дасгалыг тогтмол хийж хэвшсэнээр, арьсны булчин чангарч, үрчлээ гэдгийг мартах болно. Та хуруугаа хөмсөгний дор байрлуулж, дээш татаж 10 секунд байлгаарай.

2. Хар өнгийн нүдний харандаа нь нүдийг том биш, эсрэгээрээ жижиг харагдуулдаг. Тиймээс та гэгээлэг өнгөтэй тень болон харандааг сонгож хэрэглэхийг зөвлөе!.

3. Дундуур хуваалттай үс нь таны үсийг шалчгар, хэлбэргүй харагдуулж байвал, хажуу тийш болгоод үзээрэй.

4. Хөмсгөө байнга самнаж байгаарай. Самнасан хөмсгийг будахад илүү хялбар байх төдийгүй сайхан харагдуулдаг.

5. Хэрвээ сормуусаа будаагүй үед, нүд тань хоосон харагдаад байвал, хар өнгийн харандаагаар дотор хэсгийг нь будаж болох юм. 

6. Таны уруулын будаг тод байх тусам шүд тань ялгарч, цагаан харагдана.

7. Та биедээ сүрчиг түрхэхээс өмнө, тухайн хэсэгтээ багахан чийгшүүлэх тосыг нимгэн түрхээрэй. Ингэснээр таны сүрчиг үнэрээ илүү удаан хадгалах болно.

8. Буржгар үс нь тухайн эмэгтэйг илүү үзэсгэлэнтэй, дур булаам харагдуулдаг. Гэхдээ та үсээ түлж, байнга индүү, хайч зэргийг хэрэглэхээс татгалзаарай. Үүний оронд ЭНД дарж, үс буржийлгах аргуудыг мэдэж аваарай.

9. Нүцгэн өнгөтэй хумс буюу зөөлөн өнгөөр будаж, янзалсан хумс нь үргэлж ихэмсэг, бардам харагдуулдаг. Хэрвээ та тус будалтаас уйдаж байвал чамин шигтгээ наалгаж болох юм.

10. Та үсэндээ индүү, сэнс хүргэлгүйгээр сайхан харагдуулдаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд үсээ өөрт тохирох хэлбэрээр засуулахад хангалттай бөгөөд өглөө сэрэхэд л үс тань хөвсийж, сайхан харагдаж байна. 

11. Хэрэв та үсээ угааж амжихгүй бол, хуурай шампунь ашиглаарай. Энэ нь үсний тань тослогийг далдалж, угаасан мэт харагдуулах болно. Та хуурай шампунийг хуйхнаас 20-25 см-ийн зайнаас цацах хэрэгтэй бөгөөд 10 минутын дараа үсээ самнаарай. 

12. Цахим сүлжээгээр аялж, төрөл бүрийн үсний засалтуудыг сонирхоорой. Тэнд таны төсөөлж ч байгаагүй төрөл бүрийн үсний хэлбэр, арчлах аргууд бий.

13. Царайгаа илүү гэрэлтсэн, өнгөлөг болгохыг хүсвэл хамрын нуруу, хацрын яс, эрүү, духны төв хэсгүүдэд бага зэрэг гэрэл өгөөрэй.

14. Та уруулын будаг худалдаж авахдаа, гарын ар хэсэгт түрхэж шалгах биш, хурууны өндгөнд түрхэж байгаарай. Учир нь хүний хурууны өндөг болон уруул нь төстэй өнгөтэй юм.

15. Наадаг, хиймэл сормуусын эрин үе дуусчээ. Харин үүний оронд сормуус суулгуулж, төрөлхийн мэт харагдуулж болно.

16. Та нүүрэндээ тос болон крем түрхэхдээ духнаас эхэлж байгаарай. Дух, хамар, хацар гэх дарааллаар түрхэх хэрэгтэй. Энэ нь нүүр хөлөрч, будаг арилахаас сэргийлдэг байна.

17. Үсний гэмтлийг арилгахын тулд түрхдэг нүүрний тосноосоо багаханыг авч үснийхээ үзүүрт түрхэж өгөөд унтаарай. Өглөө гэхэд үс гайхалтай зөөлөрч, өнгө орсон байх болно. Гэхдээ үүнийг байнга хийж болохгүйг санаарай.

18. Хар өнгийн сормуусны будгаар сормуусаа будсаны дараа, хүрэн өнгөөр давхарлаж будаарай. Энэ нь таны сормуусыг илүү урт харагдуулах болно.

19. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа, хадгалах хугацаа болон битүүмжилсэн байдлыг нь анзаарч байгаарай. Мөн үргэлж цоо шинэ буюу хайрцагтай бүтээгдэхүүн авч байх хэрэгтэй. Эс бөгөөс таны авсан бүтээгдэхүүнд өөр хэн нэгний бактер нуугдсан байх аюултай.

20. Малгай өмссөнөөс болж хэв орж, үс шалчийсан бол, шүршигч саванд ус хийж, үс рүүгээ цацаарай. Ингэснээр үсэнд тань тогтсон хэв алга болно.

21. Долоо хоногт нэг удаа нүүрээ зориулалтын сойтгоор хөнгөн үрж угаагаарай. Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, цэвэрхэн, гэрэлтсэн арьстай болгоно.

22. Та өөрт тохирох өнгийн улаан уруулын будгийг сонгож, үүнийгээ үдэшлэг, цэнгүүнд тохируулан будаж байгаарай. Нэг ёсондоо танд улаан уруулын будаг заавал байх ёстой юм.

23. Гадаа наранд гарахаас өмнө заавал нарны тос түрхээрэй. Ингэхдээ гэрээс гарахаас 30 минутын өмнө түрхэх ёстойг анхаарахыг зөвлөе.

24. Халуун өдрүүдэд, нүүрээ мөсөөр арчиж байгаарай. Энэ нь таны арьсыг гэмтэхээс сэргийлэх төдийгүй чангалах болно.

25. Хуурай энгэсэг түрхэж байх нь, зуны улиралд арьсаа түлэгдэх, харлахаас хамгаална. Эс бөгөөс нүүр түлэгдэж, арьсанд толбо үүсэх нь бий. 

Үзэсгэлэнт бүсгүй танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()