Батганы сорвийг 3 өдрийн дотор эмчлэх арга

Охид залуусын толгойн өвчин болсон батга нь эдгэсний дараа, нүүрэн дээр сорви үлдээж, гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Харин энэхүү сорвийг арилгах гэж та санаагаа чилээж, төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй юм. Ердөө л айл бүрт байдаг энгийн зүйлсийг ашиглаж маск бэлтгэн, сорвиноос салах боломжтой. Ингээд хамтдаа батганы сорвийг ердөө 3 өдрийн дотор эмчилж, алга болгох хялбар аргатай танилцъя. 

Батганы сорвийг 3 өдрийн дотор эмчлэх арга
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Батганы сорви арилгах арга

Хэрэг болох зүйлс: 

  • Салатны навч - 2 ширхэг
  • Хүнсний сода - 1 цайны халбага
  • Ус - 300 мл
  • Зөгийн бал - 2 цайны халбага

Бэлтгэх арга:

Салатны навчаа угааж, жижиглэн хэрчээрэй. 300 мл усаа буцалгаж, дотор нь навчаа хийж, чанана. Ойролцоогоор 1 цаг орчим зөөлөн гал дээр буцалгаж, үлдсэн шүүсийг аяганд хийж аваарай. Үүн дээрээ зөгийн бал болон хүнсний содаа хийж сайтар хутгаад, хөргөгчинд хийж орхино. 

Батганы сорви арилгах арга

2 Хэрхэн хэрэглэх вэ?

Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгасны дараа, маскаа унтахын өмнө нүүрэндээ түрхэж, хонуулаарай. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Энэхүү аргыг 3 өдөр дарааллан хэрэглэснээр, бодит үр дүнг мэдрүүлж, арьсыг гэрэлтсэн толигор болгох төдийгүй батганы сорвийг алга болгох аж. 

Салатны навч нь сорвийг арилгахаас гадна батгыг эмчилж, хатаах үйлчилгээтэй. Мөн энэ нь таны арьсыг А, В, С болон Е витаминаар тэтгэж, кальци, төмөр, магни, зэс зэргийг биед хуримтлуулдаг байна. Тус маск нь таны нүүрийг чийгшүүлж, өнгөлөг болгох давхар тустай. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()