Чихрийн шижинтэй болсон эсэхээ ингэж шалгаарай!

Бид бүхэн урт удаан, өвчин зовлонгүй амьдрахыг хүсдэг. Харин энэхүү хүслээ зөвхөн сэтгэлдээ тээж явах нь ямар ч үр дүнгүй бөгөөд арга хэмжээ авч, өөрийгөө төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв алхам юм. Сүүлийн үед хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, аюул тарих болсон чихрийн шижин өвчин нь зүрх судсанд нөлөөлж, амь насанд аюул учруулах магадлал өндөртэй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ чихрийн шижин өвчин туссан эсэхийг мэдэх хялбар аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. 

Чихрийн шижинтэй болсон эсэхээ ингэж шалгаарай!
Хаах
Сурталчилгаа

1 Чихрийн шижин өвчин

Нойр булчирхай "инсулин" гэх дааврыг ялгаруулж чадахгүй болсон нөхцөлд юм уу, эсвэл боловсорсон "инсулин" биеийн бусад эсүүдэд нөлөөлж чадахаа больсон үед хүн чихрийн шижин өвчнөөр өвчилдөг байна. Чихрийн шижин өвчин туссан үед хүний цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болдог бөгөөд зүрхэнд нөлөөлж, амь насанд аюул учруулдаг.

Өвчний үед ерөнхийдөө шөнийн цагаар шээс ялгаруулахад элдэв хүндрэл тохиолддог боловч доорх шинж тэмдгүүд бас илэрдэг байна.

  • Ам ихээр цангана.
  • Мэдэгдэхүйц жин хасагдана.
  • Бэлэг эрхтэн загатнана.
  • Шарх эдгэхгүй удна.

Чихрийн шижин өвчин

2 Чихрийн шижинтэй эсэхээ мэдэх арга

Харин одоо танд чихрийн шижинтэй болсон эсэхийг мэдэх хялбар аргыг дуулгая.

Чихрийн шижингийн шинж тэмдэг илрэхээс өмнө, тестээр өвчтэй эсэхийг мэдэж болдог байна. Та хуруунуудаа ашиглаж, ердөө ганцхан минутын дотор хариултаа олж авах юм.

Хэрвээ та 60 настай бол 3 хуруугаа, 50-60 настай бол 2 хуруугаа, 40-50 настай бол 1 хуруугаа өргөх бөгөөд 40-өөс доош настай бол хуруугаа өргөх шаардлагагүй. 

  • Харин та огт дасгал хөдөлгөөн хийдэггүй, бол нэг хуруугаа өргөөрэй.
  • Хэрэв таны хамаатан садан дунд чихрийн шижин өвчнөөр өвчилж байсан хүн байдаг бол ахин нэг хуруугаа өргө.
  • Таны цусны даралт өндөр бол нэг хуруугаа өргөх бөгөөд хэвийн бол хуруугаа өргөхгүй.
  • Хэрэв та илүүдэл жинтэй бол 3 хуруугаа, бага зэрэг махлаг бол 1 хуруугаа өргөж, хэвийн жинтэй бол хуруугаа бүү өргөөрэй. 

Одоо харин хариултаа харцгаая. Та 5 болон түүнээс дээш хуруу өргөсөн бол, ойрын ирээдүйд чихрийн шижинтэй болох магадлал өндөр байгаагийн илрэл юм. Тиймээс эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. 

Харин 5-аас доош байгаа тохиолдолд төдийлөн санаа зовох зүйлгүй ч гэлээ, биеэ анзаарч, эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн ихээр хийж байгаарай. 

Чихрийн шижинтэй эсэхээ мэдэх арга

3 Нүдээр шинжих нь

Чихрийн шижин өвчний үед нүдний торлог бүрхэвчинд өөрчлөлт орж, цаашлаад нүдний харааг муутггах, харааны бэрхшээлтэй болох нь бий. Хэрэв таны нүдэнд үргэлж юм торж, нулимс их хэмжээгээр ялгаран, нүд бүрэлздэг бол чихрийн шижин өвчтэй байх магадлал өндөр юм.

Нүдээр шинжих нь

4 Сахар ихэдсэн үед биед илрэх шинж тэмдгүүд

Мэдээж сахарын хэрэглээ нь чихрийн шижинтэй салшгүй холбоотой билээ. Харин бид танд сахар ихэдсэн үед хүний биед юу болдог болохыг дуулгая. 

1. Арьсыг гундаана

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр, арьсны торгомсог байдал алдагдаж, наснаасаа эрт хөгширч эхэлдэг байна.

Мөн сахар нь арьсны коллаген, эластинийг устгаж, хуурайшуулан, үрчлээс үүсгэдэг аж. Үүнээс гадна арьсыг наранд маш эмзэг мэдрэмтгий болгодог. Хэрэв танд тус шинж илэрвэл, бие дэх сахар ихэссэн гэж үзэж болно.

Сахар ихэдсэн үед биед илрэх шинж тэмдгүүд

2. Үрэвсэл үүсгэнэ

Хэт их хэмжээний сахар биед хуримтлагдсанаар, үрэвсэл үүсч, нүүрэн батга гарах нөхцөл бүрддэг байна. Мөн үе мөчний үрэвсэл үүсгэж, арьсыг хэврэгшүүлдэг. Бид ханиад хүрсэн үед халуун цай ууж, эмчлэхийг оролддог. Гэхдээ чихэртэй цай, зөгийн балтай ус ууж болохгүйг анхаараарай. Учир нь сахар биед ормогцоо, хоолойн өвдөлтийг улам бүр нэмэгдүүлж, өвчнийг даамжруулдаг байна. 

3. Зүрх судасны өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлнэ

Хорьдугаар зуунд, эмч нар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Хамгийн гол гь холестрины хэмжээг ихэсгэх, өөх тосноос зайлсхийх хэрэгтэй гэж үзэж байсан төдийгүй өөх тосыг сахараас илүү сөрөг нөлөө хэмээж байв.

Харин хорин нэгдүгээр зуунд, эмч нар сахарыг аюул багатай гэж ойлгох нь маш том алдаа болохыг сануулав. Судалгаагаар, сахар нь судасны ханыг гэмтээж, судасны хатууралтай болгодог гэдгийг тогтоожээ. 

4. Сахарын бусад сөрөг талууд

  • Сахар нь сэтгэл гутралын өвчнийг улам бүр дэвэргэж, хүндрүүлдэг байна. 
  • Өөр нэгэн судалгаагаар, бие дэх сахарын хэмжээ ихэссэнээр уур бухимдал ихэсч, улам бүр бадардаг болохыг тогтоожээ.
  • Эрдэмтэд хархыг туршилтанд оруулж, их хэмжээний сахар өгчээ. Харин туршилтын үр дүнд сахар нь сурах болон санах ойн хоорон дахь тархины эсүүдийг үгүй хийдэг болохыг баталсан юм. 

5 Чихрийн шижин өвчнийг эмчлэх арга

1. Дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижин өвчнийг эмчлэх нэгээхэн арга болдог байна. Энэ нь хүний бие махбодь дахь "инсулин" дааврын хэмжээг тэнцвэржүүлж, эд эрхтнийг эрүүлжүүлдэг байна. Иймд та тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэвшлийг баримтлаарай.

2. "D" витамин​

Кальцийг өөртөө агуулсан "D" витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, "артрит" болон төрөл бүрийн хорт хавдраас таныг хамгаалах болно. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулж, тогтворжуулна. Хамгийн гол нь чихрийн шижин өвчнийг эмчилдэг аж. 

"D" витаминаар баялаг хоол хүнс: Загас, сүү, элэг болон өндөг

3. Жингээ барих

Жин нэмж таргалах нь чихрийн шижнээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлж, таны эрүүл мэндэд аюул учруулдаг. Хэрэв та уг өвчнөөс хурдан салахыг хүсч байвал, өөртөө анхаарал хандуулж, жингээ хасахын тулд сайтар хичээгээрэй. Эс бөгөөс амь насаараа хохирч мэдэх юм. 

4. Зөв хоолны дэглэм

Зөв хооллолт нь чихрийн шижин өвчнийг эмчлэх хамгийн том хүчин зүйл билээ. Цусан дахь "глюкоз" ихэссэн үед зөв хоол идэх нь чухал юм. Чихрийн шижин өвчний үед дараах хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй.

  • Бага хэмжээгээр тогтмол цагт 5-6 удаа хооллоно.
  • Хамгийн багадаа 1-2 литр шингэн зүйл ууна.
  • Жимс, ногоо их хэрэглэнэ.
  • Давстай хоолноос зайлсхийнэ.
  • Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Та чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эмчлэх аргыг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Чихрийн шижин өвчнийг эмчлэх арга

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()