72 цаг мацаг барьвал, бидний биед юу болох вэ?

Хоол идэхгүй бол биеийн дархлаа суларч, таагүй нөхцөл байдал үүсдэг. Харин та 3 хоног хоол идэхгүй тэвчсэнээр, биед чухам юу болдгийг мэдэх үү? Бид та бүхэндээ 3 хоног хоолоо сойсноор, биед ямар өөрчлөлт гарч, юу болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

72 цаг мацаг барьвал, бидний биед юу болох вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1

Өмнөд Калифорни их сургуулийн эрдэмтэд, хүн 3 хоног хоолоо сойсноор, биед ямар өөрчлөлт гарахыг судалж үзсэн байна. Харин судалгааны дүнд, 3 хоног хоолоо сойсноор, дархлааны систем сайжирч, бие бүхэлдээ сэргэхийн зэрэгцээ хорт бодисууд гадагшилдаг гэж үзжээ. 

Маш олон хүмүүс хоолгүй байх нь биед сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжилдэг боловч, Америкийн эрдэмтэд, энэ нь эсрэгээрээ биеийг эрүүлжүүлнэ хэмээн үзсэн билээ. Ялангуяа хорт хавдрын өвчтэй хүмүүс 3 хоног хоолоо сойсноор, цусны эсүүд шинээр төлжиж, үрэвсэлтэй хүчтэй тэмцдэг байна. 

2

Хүн нас ахихын хэрээр, дархлааны систем нь суларч, амархан өвчин тусдаг болдог. Харин өлсөх нь дархлааны системийг идэвхжүүлж, хуримтлуулан, элдэв өвчнөөс сэргийлэх гол хүчин зүйл болдог аж. 

Хорт хавдартай хүмүүс төрөл бүрийн химийн эмчилгээ хийлгэж, хорт бодисуудыг биедээ хуримтлуулдаг. Харин энэ үед хоолоо сойсноор, тэдгээр хорт бодисууд биеэс гадагшилж, эсүүд шинээр төлжих болно.

Та сардаа нэг удаа 2-4 хоног мацаг барьж байх хэрэгтэй. 6 сарын турш, сард нэг удаа богино хугацаанд мацаг барьснаар, бие сэргэж, дархлааны систем сайжирна. Гэхдээ хэт удаан хугацаагаар хоолоо сойх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, хоол тэжээлийн дутагдалд оруулах аюултайг бүү мартаарай. 

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()