Эрүүл, аз жаргалтай амьдралын 18 алтан дүрэм

Эрүүл, урт удаан амьдрах нь хүн бүрийн хүсэл билээ. Харин та энэхүү хүслээ биелүүлэхийн тулд юу хийдэг вэ? Арай зүгээр л дотроо бодож явахаас хэтэрдэггүй юм биш биз? Бид өнөөдөр та бүхэндээ эрүүл амьдрах энгийн дүрмүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Та эдгээр дүрмийг баримталж, стресс бухимдлаас ангид, эрүүл энх, урт удаан амьдрах боломжтой билээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Эрүүл, аз жаргалтай амьдралын 18 алтан дүрэм
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Ус уух

Та өглөө сэрсэн даруйдаа, өдөр, орой тус бүр 0.5 литр ус уух шаардлагатай. Ус нь таны биеийг цэвэрлэж, биеэс хорт бодисыг гадагшлуулах тустай билээ. 

Ус уух

2 Тайван амьсгалах

Та энгийн үед амьсгалдагаасаа 2,3 дахин уртаар амьсгал аваарай. Тайван, удаан амьсгаа авч, аажуухан гаргах хэрэгтэй. Энэ нь таны биеийг бүхэлд нь амраан тайвшруулах болно. 

Тайван амьсгалах

3 Өөдрөг үгсийг өөртөө бичиж байх

Өвчтэй хүмүүсийн тухайд өөрийгөө сэргээж, урам зориг өгөх үгсийг дэвтэр дээр бичиж, үүнийгээ уншиж байгаарай. Өөрийгөө урмаар тэтгэж, би чадна гэх бат итгэлтэй байх нь ямар ч өвчнийг давж гарахад хамгийн том тус хүргэнэ. 

Өөдрөг үгсийг өөртөө бичиж байх

4 Өөртөө иллэг хийх

Та гараараа биеийнхээ бүхий л хэсэгт иллэг хийж, амраагаарай. Гар хүрч болох бүх хэсэгтээ иллэг хийн, алжаал ядаргаагаа тайлж, чангарсан хэсгийг нь суллах хэрэгтэй. 

Өөртөө иллэг хийх

5 Богино амьсгал авах

Хэрэв та хүнд өвчтэй нэгэн бол хамар болон амаа гараараа дарж, хэсэг хугацаанд амьсгалаа түгжээрэй. Дараа нь "би амьдармаар байна" гэж өөртөө хэлээд, амьсгал авна. Энэ нь тархинд "би амьдармаар байна" гэх мэдээллийг хүргэж, дохио өгөн, өвчинтэй тэмцэх хүчийг улам бүр нэмэгдүүлэх аж. 

Богино амьсгал авах

6 Орондоо эрт орох

Та эрүүл амьдралын хэвшлийг өөртөө суулгахыг хүсч байвал, өглөө 5 цагт босч, орой 22 цагт орондоо орж хэвшээрэй. Үүнийг өдөр тутмын амьдралдаа баримталснаар, бие эрүүлжиж, эрч хүчээр тэтгэгдэх болно. 

Орондоо эрт орох

7 Сөрөг мэдээлэл өгч, бухимдал төрүүлэх зүйлсээс хол бай

Таны бухимдлыг төрүүлэхүйц зүйлсээс аль болох хол байгаарай. Энэ нь ердөө л таны эд эсийг үхүүлж, энергийг барахаас өөр нөлөөгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Цахим сүлжээнд ордог цагаа багасгаж, бодит байдлыг илүүтэй мэдрээрэй. 

Сөрөг мэдээлэл өгч, бухимдал төрүүлэх зүйлсээс хол бай

8 Намуухан хөгжим сонсох

Таны биеийг бүхэлд нь амрааж, тайвшруулахуйц зөөлхөн хэмнэлтэй, намуухан дууг сонсож, хэвтээрэй. Энэ нь таныг бүхэлд нь амрааж, ядаргааг тайлна. Харин гутарсан, уурлаж бухимдсан үедээ хөгжмөө чангалж, хөгжилдөн бүжиглээрэй. 

Намуухан хөгжим сонсох

9 Агаар, салхинд тогтмол гарч байх

Амралтын өдрүүдээр агаар салхинд гарч хэвшээрэй. Цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль нь таны толгойн өвчин болсон асуудлуудыг мартуулж, аз жаргал бэлэглэх болно. 

Агаар, салхинд тогтмол гарч байх

10 Өвчнийхөө тухай бүү ярь

Хэрвээ та хүнд өвчтэй бол үүнийгээ хүн бүхэнд ярих шаардлагагүй. Эмчилгээ хийлгэж, үр дүнг хүлээж суугаа тохиолдолд, өвчнийхөө тухай ойр дотны хүмүүстэйгээ ярьж, сэтгэлээр унах нь таны өвчнийг улам бүр хүндрүүлэх сөрөг талтай. Тиймээс өөрийгөө өвчтэй гэх бодлыг толгойноосоо авч хаян, өөдрөг эерэг хандлагатай байх хэрэгтэй юм. 

Өвчнийхөө тухай бүү ярь

11 Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно бай

Гэр бүл болон найз нөхөдтэйгээ ойр дотно байж, хөгжилтэй яриа өрнүүлж байгаарай. Өөрт тань эерэг энерги, эрч хүч өгдөг хүмүүстэй байнга уулзаж, тэднээс урам зоригийг авах хэрэгтэй. Энэ нь таны эрүүл урт удаан амьдралд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг болохыг бүү мартаарай. 

Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно бай

12 Хүйтэн ус өөр дээрээ цацах

Зуны халуун өдрүүдэд, өөр дээрээ хүйтэн ус асгаж, яагаад болохгүй гэж? Энэ нь таныг сэргээж, эрч хүч бэлэглэх болно. Үргэлж бусдын юу гэж бодохоос эмээх бус, өөрийнхөөрөө байж, усаар тоглоорой. 

Хүйтэн ус өөр дээрээ цацах

13 Эрүүл зөв хооллох

Идэж байгаа хоолныхоо цэсийг өөрчилж, аль болох эрүүл төдийгүй уураг шим тэжээл сайтай зүйлсийг сонгох хэрэгтэй.  Эрүүл хооллож эхэлснээр бие илүү хөнгөн шингэн болж, эрч хүч мэдрэгдэх бөгөөд өвчин зовлонгүй, урам зоригоор дүүрэх аж. Мөн гоолиг сайхан болох гэж хоолны дэглэм барьдаг бол өнөөдрөөс дэглэмээ орхиж, зөв хоолыг тохируулж идээрэй. Өлсөх нь таныг тураах биш өвчүүлж байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 

Эрүүл зөв хооллох

14 Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн бол эрүүл, идэвхитэй амьдралын хамгийн гол тулгуур болдог. Та хүнд хүчир дасгал хийдэггүй юмаа гэхэд гүйж, алхаж эсвэл бүжгийн спортоор хичээллэж ч болох бөгөөд хамгийн гол нь хөдөлгөөнтэй байхад биед эрч хүч хуримтлагдаж, бүхнийг хийж гүйцэтгэхэд бэлэн болох аж. Дасгал хийх гэдгийг заавал хэцүү гэх өнцгөөс харах хэрэггүй. Ердөө л та цахилгаан шатыг хэрэглээнээсээ гаргаж, шатаар өсгөж байхад л хангалттай юм.

Дасгал хөдөлгөөн хийх

15 Долоо хоногт нэг удаа мацаг барих

Та долоо хоногт нэг удаа мацаг барьж, хоолноос татгалзаж ходоодоо амраагаарай. Энэ нь бодисын солилцоог түргэсгэж, дархлааны системийг сайжруулдаг байна. Хэрэв үнэхээр мацаг барьж чадахгүй бол, долоо хоногт нэг өдөр махнаас татгалзаж, жимс ногоо идээрэй. 

Долоо хоногт нэг удаа мацаг барих

16 Бясалгал хийх

Юу ч бодолгүй тайван сууж, бясалгаж хийж байгаарай. Энэ нь таны санаа бодлыг цэгцэлж, сөрөг энергиэс салгах болно. Харин үргэлж сайн сайхан зүйлсийг бодож сэтгэдэг хүмүүс бусдаас ямагт түрүүлж алхаж, урт удаан амьдарч чаддаг билээ.  

Бясалгал хийх

17 Сайн сайхан бүхнийг төсөөл

Үргэлж гэрэлт ирээдүй, гэгээлэг бүхнийг төсөөлж байгаарай. Бүх зүйлсийг бодолдоо амилуулж, төсөөллийн ертөнцдөө амьдарч болох юм. Мэдээж зөвхөн бодож, төсөөлж явах биш, цаашдаа үүнийгээ бодит болгох хэрэгтэй. 

Сайн сайхан бүхнийг төсөөл

18 Шүтлэгтэй байх

Танд урам зориг, итгэл үнэмшил хайрладаг, шүтлэгтэй байхад гэмгүй. Хүнд хэцүү үед бурхнаас аврал эрж, залбиран, чин сэтгэлээсээ хүссэнээр, бүх зүйлс бүтэмжтэй болдог билээ. Тиймээс та шүтлэгтэй болж, хааяа ч болов залбирал үйлдэж байгаарай. 

Шүтлэгтэй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()