Арьсыг хормын дотор сэргээж, чийгшүүлэх шидэт маск

Арьсаа арчилж, толигор сайхан болгоё гэхэд цаг болон мөнгө их шаардагддаг. Харин үүнээс болж та арай арьсандаа ч анхаарал хандуулахгүй, тоолгүй явдаг юм биш биз? Бид өнөөдөр та бүхэндээ завгүй үед арьсыг богино хугацаанд сэргээж, чийгшүүлэхийн зэрэгцээ үрчлээнээс сэргийлэх маск бэлтгэх аргыг дуулгахаар бэлтгэлээ.  

Арьсыг хормын дотор сэргээж, чийгшүүлэх шидэт маск
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үрчлээс арилгах маск

Орц:

  • Вазелин - 2 цайны халбага
  • Оливын тос - 1 хоолны халбага
  • Өндөгний шар - 1 ширхэг
  • Зөгийн бал - 1 цайны халбага
  • Авокадо - 1 ширхэг

Бэлтгэх арга:

  • Вазелинаа хэсэг халааж, шингэн болгоорой. Ингэхдээ богино долгионы зууханд хийж болно.
  • Үүн дээрээ зөгийн балаа хийж хутгаад, үлдсэн орцуудаа нэмээрэй. Өндөгний шараа хамгийн сүүлд хийх хэрэгтэй. Бэлтгэсэн маскаа шилэн саванд хийнэ.

Хэрэглэх арга:

  • Эхлээд нүүрээ сайтар цэвэрлэж, угаана. 
  • Угаасан нүүрэндээ маскаа жигд түрхэж, 3-4 минут хурууны өндгөөрөө иллэг хийгээрэй.
  • Ингээд 30 минутын дараа нүүрээ хөвөнгөөр арчиж, эсвэл эрдэст усаар угааж цэвэрлэнэ. 

Үрчлээс арилгах маск

2 Нүүрний шар үсийг хуулах маск

Орц:

  • Гурил - 2 цайны халбага
  • Нунтаг куркума - 1/4 цайны халбага
  • Сүү - 3-4 цайны халбага
  • Нимбэгний шүүс - 1 цайны халбага
  • Кокосын тос - 1 цайны халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо нэгтгэж, сайтар хутгана. Таны бэлтгэсэн маск шар өнгөтэй болох ёстойг анхаараарай.

Хэрэглэх арга:

  • Маскаа нүүрэндээ зузаан түрхэнэ. Ингэхдээ нүдэндээ оруулах, хөмсгөндөө түрхэхээс сэргийлээрэй.
  • Үүнийгээ хатааж, 10 минут байлгах хэрэгтэй.
  • Дараа нь маскаа хуулж аваарай.
  • Эцэст нь нүүрээ бүлээн усаар угааж, зөөлхөн арчиарай. 

Нүүрний шар үсийг хуулах маск

Бүсгүй та үргэлж гэрэлтэж, гоо төрхөө гайхуулж яваарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()